Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Тоттенхэм » Галлас хэрэгтэй үед жагсаалтаас гарав

GD Star Rating
loading...

Галлас дөрвөн долоо хоног ...

Аваргуудын эрхийн төлөө хүчтэй тэмцэл өрнүүлж буй Тоттенхэмд томоохон гарз гарлаа. Хамгаалалтын ноён нуруу болж байсан туршлагатай Франц хамгаалагч Вильям Галлас мягмар гаригийн бэлтгэлийн үеэр өвдөгний шөрмөсөө бэртээжээ. Хойд Лондоноос нүүж өнгөрсөн зун Тоттенэмд ирсэн тэрээр лигийн 20 тоглолтод оролцоод байсан юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар сар гаран Галлас талбайд гарахгүй юм байна. Хондурас хагас хамгаалагч Уилсон Паласиосоо бэртлээс болж алдаад удаагүй байсан тул энэ мэдээ Тот-д хүнд цохилт боллоо. Харри Реднапп The Sun сонинд “Галлас ийм чухал үед бэртэл авсанд харамсаж байна. Одоо бидэнд хүлээгээд харахаас өөр хийж чадах зүйл алга. Хурдан эргэж ирээсэй л гэж найдаж байна” хэмээв.

Гарет Бейлийн ташаа зовиуртай байгаа. Гэхдээ бямба гаригий Вэст Хэмтэй хийх тоглолтод оролцон гэж Харри хэлж байна. Сперзийн бэртлийн жагсаалтыг Том Хаддлстоун, Жонатан Вудгейт нар бүрдүүлж байгаа. Хойд Лондоны баг премьер лигт 48 оноотой 4-р байраас гурван оноо алдаж байгаа билээ.

GD Star Rating
loading...
Галлас хэрэгтэй үед жагсаалтаас гарав, 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Vaancho says:

    oooooooo.. ontsgui l yum gehde.. ene jilde 5t bj bai.. ma chelsea 4t oroh geed bn za haha

    GD Star Rating
    loading...
  2. kyazga_s says:

    Vaancho hugshuun manaih turuulne shde.chi yun 4-t oroh geed bna gej odoo 6han onoo shde.turuulnee hoo bagdaa itge hugshuun.ok

    GD Star Rating
    loading...
  3. Ваанчо, Кяазга_с хөгшдөө, танайх хоцорно ш дээ. Та нар юун түрүүлэх нтр гээд байна? 6-гийн зургаан оноо ш дээ. Амжихгүй ээ хөө. Бодит байдалтай эвлэр хөгшдөө. ОК

    GD Star Rating
    loading...
  4. Spurs_fanat! says:

    Han yag sh dee Spurs ene jil ehniii 4t orj chadnaa bi medjiin uchigdur bi hulbumbugiin burhantai yarisiii chin arsenal tvrvvlne manu 2t tot 3t city 4t chesea 5t liver 6t gj bleee shvv hahaha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: