loading...
Интер Милан Аваргуудын лигт Италийн нэр төрийг хамгаалж дараагийн шатанд шалгарлаа. “Хар-хөхүүд” өнгөрсөн шөнө Байерн Мюнхений “Альянц Арена” цэнгэлдэхэд зочилж 2:3-н харьцаатай ялалт байгуулсан. Тооны харьцаа 2 : 2 байсан эгзэгтэй мөчид Горан Пандев Интерт хожлын гоол авчирч “баатар” болсон. Энэ тулааны дараа цуврал тоглолтын харьцаа 3 : 3 болон тэнцсэн ч айлын талбайд олон гоол оруулсан үзүүлэлтээр цомыг хамгаалагч Интер шөвгийн наймд үлдэж байна.
Байернчууд саяхан Хамбургийг 6 : 0-ээр бут ниргэж сэтгэлзүйн томоохон давуу тал олж аваад байсан. Гэвч тоглолтын эхлэл тэдний хувьд таагүй байлаа. Дөрөв дэх минутад Горан Пандерийн уралдуулж өгсөн дамжуулалтыг Это’о хүлээж аваад эхний хүрэлтээрээ Крафтын хаалганд чихсан. Камерун эрийг манай сайт “Шүгэл дуугарахын өмнө” цувралаараа Интерээс хамгийн аюул тарьж мэдэх тоглогч хэмээн онцолж байсан билээ. Үүнийг ч тэрээр нотолж энэ жилийн аваргуудын лигт найм дахь гоолоо хийж мэргэн буучдын жагсаалтад тэргүүнд орж ирлээ.
Гэхдээ 21 дэх минутад энэ гоолын хариуг Марио Гомес барьж тооны харьцлаа тэнцлээ. Арьен Роббенийг “брэнд” цохилт баруун жигүүрээс орж ирэхэд Жулио Сезар хааж чадсан ч гараасаа ойлгож алдлаа. Энэ үед Гомес бөмбөгийг нэмж эхний тоглолтод оруулсан гоолынхоо өөр хувилбарыг үзэгчдэд сонирхуулав.
Эрчээ авсан “Мюнхений галт тэрэг” цааш улам хурдаллаа. 31 дэх минутад дахиад л Арьен Роббен жүжгийн гол дүрийг бүтээж зүүн талаас довтолгоонд орлоо. Түүний дамжуулалтыг Лусио таслах гэж оролцсон ч бөмбөг Томас Мюллерт ирж тэрээр гоол оруулсан. Сери А лигийн өнгөрсөн тойрогт бага зэргийн бэртэл авсан Лусио ийнхүү багийнхаа хоёр дахь гоолын гол буруутнаар нэрлэгдлээ. Тоглолтын эхний үе ингээд өндөрлөсөн. Харин хоёрдугаар үеийн эхэнд Интерийн дасгалжуулагч Леонардо Деян Станковичыг суулгаж Коутиньюг талбайд гаргалаа. Мэдээж энэ нь довтолгоондоо хүч нэмэх гэсэн бодлого байв.
63 дахь минутад тэд санасандаа хүрлээ. Самюэль Это’огийн бэлдэж өгсөн бөмбөгийг 20 орчим метрээс Шнайдер гайхалтай цохиж гоол хийв. Саяхан л ялалтын баяраа тэмдэглэж байсан Байерний фенүүд энэ үеэс эхлэн санаа зовж эхэллээ. Одоо Интер нэг гоол оруулахад л бүх зүйл дуусна.
Тоглолтын цаг явсаар аль аль багийн довтолгоо үр дүнд хүрэхгүй л байв. Гэтэл 88 дахь минутад Горан Пандев Байерний хамгаалалтын сул талыг ашиглан гоол оруулж цэнгэлдэхийг чимээгүй болгох нь тэр. Самюэль Это’о энэ гоолын эхлэлийг тавьсан бөгөөд гурван ч хамгаалагч дундаас сугарч Македони эрд дамжуулалт өгчээ. Это’о Интерийн энэ жилийн аваргуудын лигт оруулсан 13 гоолоос 11-т нь ямар нэгэн байдлаар оролцсон үзүүлэлт байна.
Цаг дуусах дөхсөн учраас Ван Галь нэн даруй Бреног суулгаж Тони Кроосоос довтолгоогоо нэмсэн ч амжсангүй.
Ийнхүү Мюнхений Байер хоёр жил дараалан Аваргуудын лигт Интерт дөнгүүллээ. Өнгөрсөн жил тэд финалын тоглолтол хожигдож байсан бол энэ удаа хавьгүй эрт хасагдаж байна. Интерий хувьд цомоо хамгаалахаас гадна Италийн нэр төрийг сэргээх даалгавар давхар хүлээж буй.
Дашрамд дуулгахад SN сайт өмнөх “Шүгэл дуугахын өмнө” цувралаараа тоглолтын үр дүнг 2 : 3 хэмээн таамагласан. Бидний таамаг дахин батлагдлаа.
Байерн——————-Интер
| 17(8) | Цохилт (Хаалга руу) | 15(3) |
| 17 | Алдаа | 19 |
| 7 | Булангийн цохилт | 3 |
| 3 | Отон тоглолт | 2 |
| 47% | Мөмбөг эзэмшилт | 53% |
| 2 | Шар хуудас | 4 |
| 0 | Улаан хуудас | 0 |
| 0 | Хаалт | 6 |
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
loading...




Robben mini de.. Chelseade butsad irel de.. xaxa.. estoi galzuu toglolt bolson do..
loading...
ETO oton
loading...
2-3 inter gej SN taamag devshuulsen bsan yag bnshu. az gehed bas haashaa yum
loading...
Ван Гаалийн ирээдүй улам л бүрхэг болоод байна даа
loading...
Спорт ньюсийн таамаг яг таарлаа шүү. Тийм олон гоол орохгүй нтр гээд байсан зарим нөхдүүд одоо сэтгэгдлээ үлдээвэл таарна. 2007 онд АС Милан бас Алианз аренад 2-0 ээр хожиж байсан. Одоо л Баиерн гэж бичээд байгаа болохоос биш нэлээд хэдэн жилийн өмнө бол бүгд л Бавари гэж дууддаг байсан.
loading...
odoo tgd ene aguu dasgaljuulagch ingeed uliral duusad husagdana geher t1 yumaa.Bayern ve ve tenegteh yumaa.sda gej.La LIga yumu CL awch chadahgui bol Jose-g real bas husah bhdaa.Van Gaal reald ireh yum bna l daa
loading...
odoo tgd ene aguu dasgaljuulagch ingeed uliral duusad husagdana geher t1 yumaa.Bayern ve ve tenegteh yumaa.sda gej.La LIga yumu CL awch chadahgui bol Jose-g real bas husah bhdaa.Van Gaal reald ireh yum bna l daa…..
loading...
Ван Гаалийн ирээдүй бүрхэг гэж угаасаа халагдах нь тодорхой болоод байгаа ш дээ. Харин ганц найдвар байсан Ав.Лигээс мултарсан болохоор улирал дуусахаас өмнө халагдах байхаа даа. Хэзээ мөдгүй хусагдандаа хө. SN -н Баярсайханы таамаг ч сайн байна шүү. Энэ тоглолтыг таагаад МАНЮ МАРСЕЙЛ -г бараг таасан. Өөрөө арай үзэж хардаг юм биш биз. Хөгшөөн нэг мөсөн финалд хэн хэн үлдэхийг хэлчих тэхүү. кк
loading...
SN-hen bayern-nii zarim toglogchidtoi niilj mungu ugaadag yum bish bizdee. za zanargia blaa
loading...
zail eto har bogs oton bolson shdee shvvgch sda buuduulj bhdaa taarsan al yma da byern neere azgvi golog nar we sda sda sda zail zail
loading...
Bayern hezeenii l Serie A-giin baguudiig bardaggui shd 2007 ond Milan bas l ingej dunguulj bailaa huurhii hehe
loading...
Van Gaal ch ugaasaa ajlaa ugch taarlaa l daa odoo tiim saihan davuu taltai baisan baij yamar olon gool aldchihvaa hamgaalalt gej avah yum alga aa Bayern tanai SN iin hamt olon unheer sn taavarlasan bn aa
loading...
Yasan genuu hezeeneesee italy baguudiig bardaggu gene uu…?
bolij uzelde harin ch hamgiin tsuuhun hojigddiishdee…inter gehde uneher aztai baila bas inter sain bsan gehese manai bayern muu bailaa…ugiin vaan gal iim hobbytoi bizde neg ogtsom saijruulsana ene tere tactick turshij bag alaal….
loading...
bidnii taamag biyellee gedeg bolimooriin. Onisogo taatsan yum shig l bhiin
loading...
SN taamag uneheer aimar shuu. yg helsen shuu
loading...
ene ymar muuxai tglolt we manaix ym ymaaraa ilvv bsn shdee italy g burxan tenger xaplaadaa…unexeer xapamsaltai ymaa…gxdeel bayern daa unenj za yaxuu xapiugaa awnaaa..aztai maa..sdaa
loading...
goy goy inter garaad ir manai manu taarch azaa uzehgui yum uu ain
loading...