loading...
Өнөөдөр Шальке 04 багийн хяналтын зөвлөл шуурхай хуралдаж, дасгалжуулагч Феликс Магатыг халах шийдвэр гаргав. “ Шальке 04 –ийн зүгээс энэ ийм шийдвэрт хүрэх маш тодорхой шалтгаан бий. Үүнийг бид олон нийтэд ил зарлахгүй яагаад гэвэл асуудлыг удахгүй хууль хяналтын дагуу шийднэ. Бид энэ үйл явцыг тайван хүлээж байна” хэмээн хяналтын зөвлөлийн дарга Клеменс Төньнес хэлжээ.
Үүний сацуу Шалькегийн удирдах зөвлөлийн үүргийг шинээр зохион байгуулав. Спортын болон олон нийтийн харилцааг Хорсд Хельдт хариуцаж, харин Петр Петерс ерөнхий удирдрлага болон санхүү, маркетингийг хариуцах гэнэ.
Өнгөрсөн улиралд Магатын дасгалжуулсан Шальке 04 баг Бундеслигийн дэд аварга болсон хэдий ч энэ улиралд тун тааруу амжилт үзүүлж байгаа юм. Холбооны цомын финалд шалгараад байгаа Шальке 04 нь аварга болвол Европын цомд оролцох эрхтэй болох юм. Мөн тэд аваргуудын лигийн сүүлийн 8-д шалгараад байгаа билээ.
Дасгалжуулагч Магатын оронд туслах дасгалжуулагч Иозеп Айхкорн үүрэгт ажлыг нь авч байна. Гэхдээ Германы хэвлэлүүдэд мэдээлэлсэнээр 2004-2005 онд Шальке 04 – ийг дасгалжуулж байсан Ральф Рангник эргэж ирэх болжээ. Шинэ улиралаас үүрэгт ажлаа авхаар болсон ч түүнээс өмнө анхны тоглолтоо 4-р сарын 1нд Сант Паулигийн эсрэг хийнэ гэж таамаглаж байгаа аж .Ральф Рангник нь Хоффенхаймийг дасгалжуулж гайхалтай амжилтанд хүргэж байсан. Харин өвлийн арилжаа наймааны үеэр багийн удирдлагуудтай санал зөрөлдөж өөрийн саналаар Хоффенхаймийг орхисон юм.
loading...




tuuhen deh hamgiin sain amjiltiig ni uzuulj bhad
loading...
Ёстой ойлгомжгүй шийдвэр. Аваргуудын Лигийн шөвгийн 8-д үлдчихээд байдаг. Бас Германы цомын тэмцээнд бараг л түрүүлэх нь тодорхой.
loading...
Tegvel todorhoi l bolj bga ym bnshd. Bayern-d ochno. Bayern say van Gaal-iig champions league-d yaj yavahiig ni l harah gj uliral duusgaad halna gsn odoo todorhoi.Magat bol hamgaalalt chuhalchildag hun ene ni Bayernii erhemuudiin bododlt taarch bna. van Gaal-iin hamgaalalt tedend taalagdahgui bgaa. Ene ni ch haragdaj bn. Harin Magath Bayerniig ehnii 3-t bagtaaj chadval tsaashdaa yah bol uldeh bolov uu esvel Jupp Heiykens-tgaa dahin ajillah bolov uu gedeg l bn. Bundesliga unen sonirhol bolj bndaa
loading...
Aan Schalke champions league-d tsaashaa yavah ni yu l bol. Harin ireh jil Europiin davtsand ursulduh gants bolomj ni l DFB-iin tsom bndaa. Farfan ch unen goy bnleedee
loading...
Багийн амжилтаас биш өөр шалтгаанаар халагдаж байгаа юм биш үү.
loading...