loading...
MCS Coca Cola ХХК болон ТLG-13 ТББ хамтран зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Спрайт лигийн улирлын тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдлаа. 3-р сарын 13-ны өдөр болсон тоглолтуудын тоймыг хүргэе.
Хасу мегаватт нэг ч хожигдолгүй хэвээр
Тоглолт № 106. 2011 оны 3 сарын 13-ны өдрийн 1 дэх тоглолт
Өнгөрсөн жилийн Спрайт супер лигийн аварга ээлжит тоглолтоо Орчлон Li-ning багтай хийлээ. Эхний үеэс л эхлэн 4 үеийн турш Хасу мегаватт илүү тоглож байв. Тус тоглолтонд Хасу мегаватт багаас Улаанхүү 11 оноо, 6 самбар, 1 бөмбөг таслалт хийсэн бол түүнд Золжаргал 9 оноо, 5 самбар авч тус хүргэлээ. Харин Орчлон Li-ning багаас Оюунбат 20 оноо, 6 самбар, 1 бөмбөг таслалт хийж шилдэг тоглолт үзүүлсэн ч баг нь хожигдлоо. Энэ хожлыг авснаар цом хамгаалагчид ямар ч хожигдолгүй баруун бүсийг тэргүүлж байна.
Petro Star баг Мон Алтиус багийг хожиж хоёрдахь хожлоо авлаа
Тоглолт №107. 2011 оны 3 сарын 13-ны өдрийн 2 дахь тоглолт
Энэ өдрийн 2 дахь тоглолт Petro Star болон Мон Алтиус багуудын хооронд боллоо. Тус хоёр багийн тоглолт эн тэнцүү өрнөсөн гэж хэлж болно. Эхний 3 үе Мон Алтиус багийн тэргүүллээр өндөрлөсөн ч Petro Star баг шийдвэрлэх 4-р үед илүү багийн тоглолт үзүүлж улмаар 41:36 харьцаатайгаар хожлоо. Ингэснээр Petro Star баг хоёрдахь хожлоо авсан юм. Тус тоглолтонд Petro Star багаас Лхагвасүрэн 16 оноо, 2 самбар, 1 бөмбөг таслалт гүйцэтгэсэн бол түүнд Ууганхүү 9 оноо, 5 самбар, 2 бөмбөг таслалт хийж тус хүргэсэн. Харин Мон Алтиус багаас Мөнгөншагай 8 оноо, 2 самбар, 1 бөмбөг таслалт хийж шилдэг тоглолт үзүүлсэн ч баг нь хожигдол хүлээлээ.
“Хөвсгөл нэг үе” багийн Майбаяр дабль дабль хийж багаа ээлжит хожилд хүргэлээ
Тоглолт № 108. 2011 оны 3 сарын 13-ны өдрийн 3 дахь тоглолт
Өмнө нь лигт тоглож байсан чадварлаг тамирчдаас гадна залуу шилдэг тамирчдаас бүрдсэн Спрайт лигийн шилдэг багуудын нэг Хөвсгөл нэг үе баг ээлжит тоглолтоо Bridge TLG13 багтаа хийлээ. Өсвөрийн тоглогчидтой Bridge TLG13 баг энэ тэнцүү өрсөлдөж 52:46 харьцаатайгаар хожигдов.
1-р үеийн анхны оноог Bridge TLG13 багийн Даваадорж дундын зайнаас довтолж амжилттай болгосон бол Хөвсгөл нэг үе баг хариу довтолгоог хийсэн ч амжилтгүй боллоо. Улмаар дахин Хөвсгөл нэг үе багийн Майбаяр дундаас довтолж багийнхаа анхны оноог авлаа. Хариу довтолгоог Bridge TLG13 баг хийсэн ч амжилтгүй болж, Майбаяр довтолсон ч мөн л амжилтгүй болсон. Түүний дараа Хөвсгөл нэг үеийн Бат-Эрдэнэ дундаас довтолж амжилттай болгосноор тоог 4:2 харьцаатай болгов. Сөрөг довтолгоог Bridge TLG13 багийн Түвдэн хийсэн бөгөөд түүний довтолгоон дээр Бат-Эрдэнэ алдаа хийж Түвдэн нэг торгуулийн шидэлтийг амжилттай болгосноор багийнхаа 3 дахь оноог авлаа. Харин Эрхэмбаяр дундаас амжилттай довтолж багийнхаа 6 дахь оноог авсан бол Bridge TLG13 багийн Түвдэн дундаас амжилттай довтолж тоог 5:6 болгож ойртуулсан. Цаг дуусахад 1 минут 30 секунд дутуу байхад Майбаярыг довтолж байх үед Даваа алдаа гаргаж Майбаяр торгуулын шидэлтийнхээ нэгийг амжилттай болгож тоог 12:7 болгосон. Хариу Bridge TLG13 багийн Түвдэнгийн оролтон дээр Цолмон алдаа гаргаж, Түвдэн нэг шидэлтийг амжилттай болгож багийнхаа 8 дахь оноог авлаа. Үүний дараа багууд хэд хэдэн довтолгоо хийсэн ч амжилтгүй болж улмаар Майбаяр хоёр дараалан дундаас амжилттай довтолж багийнхаа 17 дахь оноог авснаар 17:10 харьцаатайгаар Хөвсгөл багийн тэргүүллээр эхний үе өндөрлөлөө.
2 үеийн анхны довтолгоог Хөвсгөл баг гүйцэтгэсэн ч бөмбөгөө тасдуулж Bridge TLG13 багийн Гомбоогийн довтолгоон дээр Загдсүрэн алдаа гаргаж 2 үеийн анхны алдааг авсан. Гомбоо торгуулын шидэлтийг оновчгүй шидэж, хариу Хөвсгөл нэг үе багийн Доржпүрэв алдаатай ороход Гомбоо алдаа гаргаж нэмэлт шидэлтийг Доржпүрэв амжилттай болгож багтаа 3 оноо нэмж авсан. 2 үеийн цаг дуусахад 4 минут дутуу байхад Bridge TLG13 багийн Ням-Одсэр алсын зайнаас амжилттай довтолж багийнхаа 15 дахь оноог авсан. Үүний дараа Доржпүрэв дундаас амжилттай довтолж багийнхаа 28 дахь оноог авч тоог 28:17 болгосон. Bridge TLG13 багийн довтолгоо амжилтгүй болж хариу довтолгоог Мөнхбат дундаас довтолж багийнхаа 30 дахь оноог авлаа. Цаг дуусахад 25 секунд дутуу байхад Хөвсгөл багийн довтолгоо амжилтгүй болж Bridge TLG13 багийн Ням-Одсэрийн дундын зайны довтолгоо амжилттай болсноор 30:19 харьцаатайгаар мөн Хөвсгөл нэг үеийн тэргүүллээр өндөрлөсөн.
3 үеийн анхны оноог Хөвсгөл нэг үе багийн Доржпүрэв дундын зайнаас довтолж багийнхаа 32 дахь оноог авсан бол Bridge TLG13 багийн Гомбоо дундын зайнаас амжилттай довтолж хариуг нь барилаа. Үүний дараа Түвдэн мөн дундаас довтолж багийнхаа 23 дахь оноог авсан бол хариу довтолгоог Майбаяр оновчтой гүйцэтгэж багийнхаа 34 дэх оноог авч тооны харьцааг холдуулж байна. Хоёр багийн хэд хэдэн довтолгоо амжилтгүй болж байсан бөгөөд Гомбоог довтлоход үед түүн дээр Майбаяр алдаа гаргаж Гомбоо торгуулын шидэлтийг хоёуланг нь амжилттай болгож багийнхаа 25 дахь оноог авлаа. Хариу довтолгоог Бат-Эрдэнийн оновчтой дамжуулалтаар Майбаяр дундаас довтолж багийнхаа 36 дахь оноог авсан байна. 3 үеийн цаг дуусахад 2 минут дутуу байхад Bridge TLG13 багийн Ням-Одсэрийн алсын зайн шидэлтийг оновчтой болгож багийнхаа 32 дахь оноог авсан бол хариу довтолгоог Цолмон амжилттай болгож багийнхаа 41 дэх оноог авсан. Үүний дараа Түвдэн шийдний дороос хатгаж оруулснаар багийнхаа 34 дэх оноог авлаа. Цаг дуусах мөчид Майбаяр довтолсон ч оновчгүй болж тоглолт 41:34 харьцаатайгаар Хөвсгөл баг тэргүүлсэн. Энэ үед Bridge TLG13 баг өмнөх 2 үеэс илүү сайн тоглож тоглолтын тоог нэлээд ойртуулсан.
4 үеийн анхны оноог Bridge TLG13 багийн Түвдэн дундаас довтолж авсан бол Хөвсгөл багийн Цолмон хариу дундаас амжилттай довтолж мөн 4 үеийн багийнхаа анхны оноог авлаа. Тоглолт эхлээд 4 минут өнгөрсний дараа тооны харьцаа 45:42-оор Хөвсгөл баг тэргүүлсээр байсан. Энэ үед Bridge TLG13 баг илүү оновчтой довтолж багийнхаа оноог нэмж байсан бол Хөвсгөл багийн ээлж дараалан довтолгоо оновчгүй болсны дараа Пүрэвдорж алсын болон дундын зайнаас дараалан оновчтой довтолж багийнхаа 50 дахь оноог авлаа. Цаг дуусахад 30 секунд дутуу байхад Bridge TLG13 багийн Гомбоогийн дундын зайн довтолгоо амжилттай болж тооны харьцааг 50:46 болгосон. Үүний дараа хоёр багийн довтолгоо оновчгүй болсны дараа Пүрэвдорж цаг дуусах мөчид дундаас амжилттай довтолж багийнхаа 52 дахь оноог авч 52: 46 харьцаатайгаар Хөвсгөл нэг үе ээлжит хожлоо авлаа. Тус тоглолтонд Хөвсгөл нэг үе багаас Майбаяр 15 оноо, 10 самбар авч дабль дабль хийсэн бол түүнд Доржпүрэв 9 оноо, 1 самбар авсан бол Цолмон 7 оноо, багаасаа хамгийн их буюу нийт 16 самбар авч багаа хожилд хүргэсэн байна. Харин Bridge TLG13 багаас Түвдэн 19 оноо, 3 самбар, 2 бөмбөг таслалт авч багийнхаа шилдэг тоглолтыг үзүүлсэн бол түүнд Ням-Одсэр 10 оноо, 1 бөмбөг таслалт, Гомбоо 10 оноо, 8 самбар, 1 бөмбөг таслалт гүйцэтгэсэн ч баг нь хожигдол хүлээлээ.
2010 оны Хөгжлийн D лигийн аваргыг Танан хар хорин Чацарганууд баг буулган авлаа
Тоглолт №109. 2011 оны 3 сарын 13-ны өдрийн 4 дэх тоглолт
Энэ өдрийн 4 дэх тоглолт Хөгжлийн D лигийн аварга CRM Шонхорууд болон Танан хар хорин Чацарганууд багуудын хооронд боллоо. Тус тоглолт сонирхолтой болох нь ойлгомжтой байсан юм.
Тоглолтын эхний үеийн анхны оноог Танан хар хорин чацарганууд багийн Бүрэн дундын зайнаас амжилттай довтолж авлаа. Хариу довтолгоог CRM Шонхорууд гүйцэтгэсэн ч амжилтгүй болж сөрөг довтолгоог Танан хар хорин чацарганууд багийн Бүрэн дахин дундаас амжилттай довтолж багийнхаа 4 дэх оноог авсан. Хариу CRM Шонхорууд багийн Шүрхүү дундаас амжилттай багийнхаа анхны оноог авлаа. Багуудын хамгаалалт сайн байсан. Улмаар цаг дуусахад 2 минут 30 дутуу байхад тоо 10:3 харьцаатайгаар Танан хар хорин чацарганууд баг тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Танан багийн Алтангэрэл алдаатай оролтийн гүйцэтгэж нэмэлт шидэлтийг шидсэн ч амжилтгүй болсон. Хариу довтолгоо амжилтгүй болж багуудын довтолгоонууд ээлж дараалан амжилтгүй болсоор. Цаг дуусахад 20 секунд дутуу байхад Танан хар хорин чацарганууд багийн Оргилболд алсын зайнаас амжилттай довтолж багийнхаа 15 дахь оноог авсан бол хариу довтолгоог Баянбат гүйцэтгэсэн ч түүндээр Алтангэрэл алдаа гаргаж Баянбат торгуулын нэг шидэлтийг амжилттай болгосноор эхний үе 15:4 харьцаатайгаар Танан хар хорин чацарганууд багийн тэргүүллээр өндөрлөлөө.
Тоглолтын 2 үеийн анхны оноог Танан багийн Энхгэрэл дундаас авсан бол түүний дараа дахин дундаас довтолж багийнхаа оноог 19 болголоо. Хариу довтолгоо амжилтгүй болсон бөгөөд Танан хар хорин чацарганууд багийн Амгаланбаатарын дундын зайны шидэлт амжилттай довтолж багийнхаа 21 дэх оноог авсан. Харин CRM Шонхоруудын 2 үеийн анхны оноог Хүрэлбаатар дундын зайнаас довтолж багийнхаа оноог 6 болгосон. Танан багийн хариу довтолгоог Эрдэнээ амжилттай болгож багийнхаа оноог 23 болгож холдуулж байна. 2 үеийн цаг дуусахад 2 минут дутуу байхад Отгонтөгс алсын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэж багийнхаа 26 дахь оноог авсан. Харин CRM Шонхорууд багийн Хүрэлбаатар алсын зайн шидэлтийг оруулж хариуг нь барилаа. Цаг дуусахад 30 секунд дутуу байхад Баатарсүрэнгийн довтолгоон дээр Энхгэрэл алдаа хийж, Баатарсүрэн торгуулын хоёр шидэлтийн хоёуланг нь алдаж хариу хурдан довтолгоонд Батбаяр Танан хар хорин чацарганууд багийн Амгаланбаатар дээр алдаа гаргаж Амгаланбаатар торгуулын хоёр шидэлтийг амжилттай болгож багийнхаа 30 дахь оноог авсан. Шонхоруудын довтолгоо оновчгүй болоход Танан хар хорин чацарганууд багийн Эрдэнийг довтлох үед Батбаяр алдаа гаргаж торгуулын хоёр шидэлтийг амжилттай болгосноор багийнхаа оноог 32 болгож 32:11 харьцаатайгаар Танан багийн тэргүүллээр өндөрлөлөө.
3 үеийн эхэнд Танан хар хорин чацарганууд багийн Алтангэрэлийг довтлох үед Бат-Эрдэнэ алдаа хийж 2 үеийн анхны алдааг гаргасан бол Алтангэрэл торгуулын хоёр шидэлтийг оновчтой болгож багийнхаа оноог хоёроор нэмсэн. Хариу довтолгоог Баянбат дундаас амжилттай гүйцэтгэж багийнхаа 13 дахь оноог авсан бол Шонхорууд баг хоёр ч удаа алсын зайнаас довтлоод амжилтгүй болсон. Харин хариу довтолгоог Танан хар хорин чацарганууд багийн Алтангэрэл дундаас амжилттай довтоллоо. Багуудын ээлж дараалан довтолгоонууд амжилттай болж байлаа. Харин 3 үеийн 2 минут 22 секундэд Алтангэрэл амжилттай довтолж багийнхаа 40 дэх оноог авлаа. Хариу довтолгоог Баянбатын оновчтой дамжуулалтаар Тэгш-Эрдэнэ оруулж багийнхаа 15 дахь оноог авсан. Цаг дуусахад 10 секунд дутуу байхад Шонхорууд багийн Баатарсүрэнгийн довтлогоон дээр Эрдэнээ алдаа гаргаж торгуулын шидэлтийг оновчтой гүйцэтгэснээр багийнхаа 21 дэх оноог авч улмаар 3 үе 40:21 харьцаатайгаар Танан багийн мөн тэргүүллээр өндөрлөсөн.
4 үеийн анхны алдааг Танан багийн Оргилболд довтолгооны алдаа гаргаж авлаа. Баатарсүрэнг довтлоход Эрдэнээ алдаа гаргаж торгуулын шидэлтийг амжилттай болгосноор Шонхоруудын тоглолт сэргэж эхэллээ. Оргилболд торгуулын шидэлтийг хоёуланг нь, Баянбат бөмбөг тасалж өөрөө оруулснаар багийнхаа 26 дах оноог авсан. Мөн хэд хэдэн довтолгоог оновчтой болгож цаг дуусахад 3 минут дутуу байхад тоог 44:37 харьцаатай болгож ойртууллаа. Багууд хэд хэдэн довтолгоо оновчгүй болгосны дараа Бүрэн алдаатай оролт хийж нэмэлт шидэлтийг амжилттай болгож тоог 46:37 болгосон. Цаг дуусахад 1 минут дутуу байхад Шонхоруудын Даяндэмид дээр Бүрэн алдаа хийж торгуулын хоёр шидэлтийг хоёуланг нь амжилттай болгосон. Танан хар хорин чацарганууд багийн довтолгоо амжилтгүй болж Шонхоруудын Баатарсүрэн алсын зайн шидэлтийг амжилттай болгож тоог 49:42 болгосон. Цаг дуусах мөчид Баянбатыг довтлох үед Бүрэн алдаа гаргаж торгуулын шидэлтийг оновчтой болгосноор тоог 49:45 болгож ойртуулж байна. Танан хар хорин чацарганууд баг довтлох үед Баянбат бөмбөг тасалж улмаар Бүрэн алдаа гаргаж нийт таван удаа алдаа гаргаснаар энэ удаагийн тоглолтноос чөлөөлөгдлөө. Шонхорууд цаг 18 секунд дутуу байхад алсын зайн шидэлтийн гүйцэтгэсэн ч амжилтгүй болж, Танан багийн Энхгэрэлийн довтлогоон дээр Баатарсүрэн алдаа гаргаж, Энхгэрэл торгуулын нэг шидэлтийг амжилттай болгосон бол, Оргилболд дээр мөн довтлох үед алдаа гаргаж Оргилболд торгуулын шидэлтийн хоёуланг нь оновчтой болгосноор цаг дуусч 52:46 харьцаатайгаар Танан хар хорин чацарганууд баг бүсийнхээ хүчтэй өрсөлдөгчийг буулган авлаа. Тус тоглолтонд шилдэг тоглолтыг Танан хар хорин чацарганууд багаас Алтангэрэл 17 оноо, 7 самбар, Бүрэн 10 оноо, 3 самбар авсан бол бусад тамирчид жигд тоглолт үзүүллээ. Харин CRM Шонхорууд багаас Баатарсүрэн 14 оноо, 5 самбар, 3 бөмбөг таслалт хийсэн ч баг нь хожигдол хүлээлээ.
ИНЕГ, Буянт Ухаа баг хүчтэй өрсөлдөгчөө буулган авснаар нэг ч хожилгүй тэмцээнээ үргэлжлүүлж байна
Тоглолт №110. 2011 оны 3 сарын 13-ны өдрийн 5 дахь тоглолт
Энэ өдрийн 5 дахь тоглолт ИНЕГ, Буянт Ухаа болон Эрдэнэдрийлинг RIGS багуудын хооронд боллоо. Тоглолт эхнээсээ л ширүүн, өрсөлдөөнтэй өрнөсөн. Ингээд тоглолтын хэрхэн өрнөсөн талаарх мэдээллийг хүргэе.
Эхний үеийн анхны оноог Буянт Ухаа багийн Нямдаваа алдаатай оролтийг гүйцэтгэж, нэмэлт нэг бөмбөгийг оруулж багийнхаа 3 оноог авлаа. Түүний дараа Тэмүүлэн алсын зайнаас оновчтой болгож багийнхаа 6 дахь оноог авсан. Сөрөг довтолгоог Эрдэнэдрийлинг RIGS багийн Гантигийг довтлох үед Сайнбаяр алдаа гаргаж эхний үеийн анхны алдааг гаргалаа. Гантиг торгуулын шидэлтийн нэгийг амжилттай болгож багийнхаа анхны оноог авсан бол Буянт Ухаа багийн Нямдаваа алсын зайнаас довтолж багийнхаа 9 дэх оноог авч холдуулж байна. Эрдэнэдрийлинг Rigs багийн довтолгоо амжилтгүй болж улмаар Буянт Ухаа багийн Тэмүүлэнг довтлох үед Оюунбаатар алдаа гаргаж нэмэлт шидэлтээ амжилттай болгож багийнхаа оноог нэмсэн. Түүний дараа Нямдаваа мөн алсын зайнаас довтолж багийнхаа оноог 15 болгон улам холдуулж байна. Буянт Ухаа баг эхний үеэс тоглолтын санаачлагыг аван тоглож байсан гэж хэлж болно. Улмаар цаг дуусах мөчид нэг минут дутуу байхад 21:3 харьцаатайгаар Буянт Ухаа баг тоглолтыг итгэл төгс тэргүүлж байсан. Түүний дараахан Эрдэнэдрийлинг RIGS багийн Анар алдаатай оролтийг гүйцэтгэж нэмэлт шидэлтийг амжилттай болгож багийнхаа 6 дахь оноог авсан. Хариу Буянт Ухаа багийн довтолгоо амжилтгүй болж эргээд Эрдэнэдрийлинг RIGS багийн Бат-Ирээдүйг довтлох үед Сайнбаяр алдаа гаргаж Бат-Ирээдүй торгуулын шидэлтийн нэгийг нь амжилттай болгосноор эхний үе 21:7 харьцаатайгаар Буянт Ухаа багийн тэргүүллээр өндөрлөсөн.
2 үеийн анхны алдааг Эрдэнэдрийлинг RIGS багийг довтлох үед Удаанжаргал гаргасан бол 2 үеийн анхны оноог Буянт Ухаа багийн Хонгорзул чөлөөт довтолгооноор авсан. Улмаар сөрөг довтолгоог Эрдэнэдрийлинг RIGS багийн Галданцогт амжилттай болгож багийнхаа 2 үеийн анхны оноог авлаа. Ббагууд хэд хэдэн довтолгоог оновчгүй болгосны дараа Буянт Ухаа багийн Удаанжаргал алсын зайн шидэлтийг амжилттай болгосон бол түүний дараа түүний багийн Цогтбаяр дундаас амжилттай довтолж багийнхаа 28 дахь оноог авсан. Эрдэнэдрийлинг RIGS багийн хэд хэдэн сөрөг довтолгоо оновчгүй болсны дараа Удаанжаргалын оновчтой дамжуулалтаар Тэнгэс чөлөөт довтолгооноор багийнхаа 30 дахь оноог авлаа. 2 үеийн цаг дуусахад 1 минут дутуу байхад Буянт Ухаа багийн Төгөлдөр дундаас довтолж багийнхаа 32 дахь оноог авсан. Хариу хурдан довтолгоог Төгсжаргалын оновчтой дамжуулалтаар Галданцогт чөлөөт довтолгоог амжилттай болгож багийнхаа 11 дэх оноог авсан. Буянт Ухаа багийн хариу довтолгоо амжилтгүй болж Эрдэнэдрийлинг RIGS багийн Бат-Эрдэнийн довтлох үед Цогтбаяр алдаа гаргаж Бат-Эрдэнэ торгуулын шидэлтээ хоёуланг нь оновчтой болгосноор 2 үеийн цаг 32:13 харьцаатайгаар Буянт Ухаа багийн тэргүүллээр өндөрлөлөө.
3 үеийн анхны алдааг Буянт Ухаа багийн Даваажав дээр Тэнгэс гаргалаа. Даваажав торгуулын шидэлтийн нэгийг нь оновчтой болгож багийнхаа 33 дах оноог авсан. Багууд ээлж дараалан оновчгүй довтолсны дараа Эрдэнэдрийлинг RIGS багийн Анарыг довтлох үед Даваажав алдаа гаргаж Анар торгуулын шидэлтийн нэгийг амжилттай болгож багийнхаа 14 дэх оноог авсан. Цаг дуусахад 3 минут дутуу байхад Бат-Эрдэнэ алсын зайн шидэлтийг амжилттай болгож тоог 36:19 харьцаатай болгосон. Түүний дараа Анар болон Бат- Ирээдүй дундын зайнаас амжилттай довтолж багийнхаа оноог 23 болголоо. Хариу довтолгоог Буянт Ухаа багийн Тэмүүлэн хийх үед Бат-Эрдэнэ алдаа хийж торгуулын шидэлт гүйцэтгэх эрхтэй болсон. Торгуулын шидэлтийг амжилттай болгосноор багийнхаа 38 оноог авсан. Сөрөг довтолгоог Эрдэнэдрийлинг RIGS багийн Тэнгэсийг хийх үед өрсөлдөгч тамирчин нь алдаа гаргаж торгуулын шидэлтийг хоёуланг нь амжилттай болгож багийнхаа 25 дахь оноог авлаа. Цаг дуусахад 50 секунд дутуу байхад Төгсжаргал дундаас амжилттай довтолж багийнхаа 27 оноог авсан. Хариу довтолгоог Эрдэнээ алсын зайнаас довтолсноор 3 үе 41:27 харьцаатайгаар Буянт Ухаа багийн тэргүүллээр өндөрлөж байна.
4 үеийн анхны алдааг Буянт Ухаа багийн Цогтбаяр гаргалаа. Харин 4 үеийн анхны оноог Тэнгэс дундаас амжилттай болгож багийнха 29 дэхь оноог авсан. . Хариу довтолгоог Цогтбаяр алсын зайнаас довтолж багийнхаа 4 үеийн анхны оноог авлаа. Цаг дуусахад 4 минут 20 секунд дутуу байхад Эрдэнэдрийлинг RIGS багийн Бат-Эрдэнэ дээр Даваажав алдаа гаргаж нийт таван алдаа гаргасан учир энэ удаагийн тоглолтноос чөлөөлөгдлөө. Бат-Эрдэнэ торгуулын шидэлтийн нэгийг нь оруулж багийнхаа 32 дахь оноог авлаа. Хариу Буянт Ухаа багийн Хонгорзулыг довтлох үед Тэнгэс алдаа хийж мөн нийт алдаа таван удаа болж энэ удаагийн тоглолтноос чөлөөлөгдлөө. Хонгорзул торгуулын шидэлт хангалтгүй гүйцэтгэж Эрдэнэдрийлинг RIGS багийн Оюунбаатар дундаас хариу довтолж багийнхаа 34 дэх оноог авсан. Түүний дараа Анар дундаас мөн амжилттай довтолсон бол хариу довтолгоог Хонгорзул амжилттай гүйцэтгэж багийнхаа 48 дахь оноог авлаа. Цаг дуусахад 1 минут 45 секунд дутуу байхад Анар алдаатай оролт гүйцэтгэж нэмэлт шидсэн ч оруулсангүй. Анар багийнхаа 38 дахь оноог авсан. Буянт Ухаа багийн хариу довтолгоо амжилтгүй болж Оюунбаатар хурдан довтолгоог гүйцэтгэж багийнхаа 40 оноог авч тооны харьцааг ойртуулсан. Харин Буянт Ухаа багийн Тэмүүлэн алсын зайн шидэлтийг алдаатай гүйцэтгэж улмаар нэмэлт нэг шидэлтийг амжилттай гүйцэтгэснээр 52 дахь оноог авсан. Эрдэнэдрийлинг RIGS багийн Бат- Ирээдүйг довтлох Цогтбаяр алдаа гаргаж нийт таван алдаа гаргаснаар энэ удаагийн тоглолтноос мөн чөлөөлөгдсөн. Шийдвэрлэх 4 үеийн цаг дуусахад 8 секунд дутуу байхад Эрдэнэдрийлинг RIGS багийн Галданцогт алсын зайнаас амжилтгүй довтолж тус тоглолт 55:44 харьцаатайгаар Буянт Ухаа баг ээлжит хожлоо авлаа. Ийнхүү тэд нэг ч хожигдолгүй бүсээ тэргүүлэгчдийн нэгт явж байна. Тус тоглолтонд Буянт Ухаа багаас Нямдаваа 15 оноо, 3 самбар, Тэмүүлэн 15 оноо, 4 самбар, 1 бөмбөг таслалт гүйцэтгэж багийнхаа шилдгүүд байлаа. Харин Эрдэнэдрийлинг RIGS багаас 12 оноо, 4 самбар, 3 бөмбөг таслалт, Оюунбаатар 9 оноо, 3 самбар, 3 бөмбөг таслалт хийсэн ч баг нь хожигдлоо.
2009 оны D лигийн аварга ОТИС-ийн баг бүсийнхээ хүчтэй өрсөлдөгчдийн нэг ХХБ багийг буулган авлаа.
Тоглолт №111. 2011 оны 3 сарын 13-ны өдрийн 6 дахь тоглолт
Тоглолтын анхны оноог ХХБ багийн Анхбаяр чөлөөт довтолгооноор авсан бол ОТИС-ийн Эрдэнэбаяр мөн дундаас амжилттай довтолж багийнхаа анхны оноог авсан. Хариу ХХБ багийн довтолгоо амжилтгүй болж ОТИС-ийн Эрдэнэбаяр алдаатай оролтийг гүйцэтгэж нэмэлт шидэлтийг оновчтой болгосон. Хоёр багийн тоглолт хурдан довтолгоогоор өрнөж байсан бөгөөд хэд хэдэн довтолгоо оновчгүй болсны эцэст Эрдэнэбаяр алсын зайн шидэлтийг амжилттай болгож багийнхаа 9 дэх оноог авлаа. Түүний дараа ОТИС-ийн Нямдорж дундын зайнаас амжилттай довтолж багийнхаа 11 дэх оноог авсан. Сөрөг довтолгоог ХХБ багийн Бат-Эрдэнэ алсын зайнаас амжилттай довтолж багийнхаа 5 дахь оноог авсан бол ОТИС-ийн Эрдэнэбаяр тэр дор нь хариуг нь барьж алсын зайнаас амжилттай довтоллоо. Түүний дараа ч гэсэн Эрдэнэбаяр мөн дундын зайнаас довтолж багийнхаа оноог хоёроор нэмсэн. Энэ үед Эрдэнэбаяр маш сайн тоглож байсан. Хариу довтолгоог Алтан-Эрдэнэ амжилттай гүйцэтгэж багийнхаа 7 дахь оноог авлаа. Түүний дараа Амартүвшин хоёр дараалан дундын зайнаас довтолж багийнхаа оноог 11 болгож ойртуулсан. Цаг дуусахад 19 секунд дутуу байхад Бат-Эрдэнэ ОТИС-ийн багийн Ганхуяг дээр алдаа хийж торгуулын шидэлтийн нэгийг оновчтой болгосон бол цаг дуусах мөчид ХХБ багийн Бат-Эрдэнэ дундаас амжилттай довтолж эхний үе 20:15 харьцаатайгаар ОТИС-ийн баг тэргүүллээ.
2 үеийн анхны алдааг ХХБ багийн Энхмөнх гаргалаа. 2 үе эхлээд 3 минут өнгөрч байхад хоёр баг аль аль нь оноо авсангүй. Улмаар Хас-Эрдэнийн довтолгоон дээр Энхмөнх алдаа гаргаж Хас-Эрдэнэ торгуулын шидэлт гүйцэтгэсэн ч амжилтгүй боллоо. Багууд ээлж дараалан амжилтгүй довтолгоо хийсээр л байлаа. 2 үеийн анхны оноог цаг дуусахад 3 минут дутуу байхад ОТИС-ийн Батболд дундын зайнаас довтолж багийнхаа 22 дахь оноог авлаа. Түүний дараа Батболд дахин дундаас довтолж багтаа хоёр оноо нэмсэн. Цаг дуусахад 15 секунд дутуу байхад ОТИС-ийн баг довтолж байхад Батболд гурван секундын дүрэм зөрчиж улмаар ХХБ баг нэмж энэ үед гурван оноо авснаар 28:18 харьцаатайгаар ОТИС-ийн энэ үед тэргүүлсэн.
3 үеийн анхны оноог ХХБ багийн Баясгалан дундын зайнаас амжилттай довтолж багийнхаа 20 дахь оноог авсан бол ОТИС-ийн довтолгоо амжилтгүй болж сөрөг довтолгоог ХХБ багийн Бат-Эрдэнийг хийх үед ОТИС-ийн Онон гайхалтай блок тавилаа. Түүний дараа ХХБ багийн Энх-Оргил алсын зайн шидэлтийн амжилтгүй шидэж хариу довтолгоог Онон дундаас довтолж багийнхаа 32 дахь оноог авлаа. ХХБ баг тооны харьцааг ойртуулах гэж хичээж байсан ч 10 онооны зөрүү байсан хэвээр байсан. Цаг дуусахад 4 минут дутуу байхад 35:25 харьцаатайгаар ОТИС-ийн баг тэргүүлж байсан. ХХБ багийн Энх-Оргилийг довтлох үед Нямдорж алдаа гаргаж, 3 үеийн багийнхаа анхны алдааг гарлаа. Энх-Оргил торгуулын шидэлтийн нэгийг амжилттай гүйцэтгэж багийнхаа 26 дахь оноог авсан. Хариу ОТИС-ийн багийн Оргилийг довтлох үед Алтан-Эрдэнэ гаргаж, Оргил торгуулын шидэлтийг хоёуланг нь алдлаа. ХХБ багийн Баясгалан дундын зайнаас довтолж багийнхаа 28 дахь оноог авсан бол ОТИС-ийн Эрдэнэбаяр алсын зайн шидэлтийг амжилттай болгож багийнхаа 38 дахь оноог авч 10 оны зөрүүтэйгээр ОТИС-ийн баг 3 үеийн тэргүүллээ.
4 үеийн анхны оноог ХХБ багийн Энхмөнх авч багийнхаа 30 дахь оноог авлаа. Хариу довтолгоонд Хас-Эрдэнэ илүү алхалт хийж эсрэг багт бөмбөг шилжсэн. ХХБ багийг довтлох үед Хас-Эрдэнэ алдаа гаргаж 4 үеийн анхны алдааг гаргалаа. ХХБ багийн Бат-Эрдэнэ алсын зайн шидэлтийн амжилттай гүйцэтгэсэн бол ОТИС-ийн Онон дундын зайнаас оруулж тэр дор нь хариуг нь барилаа. Түүний дараа Хас-Эрдэнэ дундын зайнаас оновчтой довтолж багийнхаа 42 дахь оноог авч байна. Өнөөдөр ОТИС-ийн багаас Эрдэнэбаяр гайхалтай тоглолтыг үзүүлж байсан бөгөөд алсын зайн шидэлтийг оновчтой болгож багийнхаа 45 дахь оноог авсан. Улмаар багууд ээлж дараалан амжилттай довтолж шийдвэрлэх 4 үеийн цаг дуусахад 2 минут 20 секунд дутуу байхад Баясгалан дундын зайн довтолгоог амжилттай болгож хариу ОТИС-ийн довтолгоо амжилтгүй болсон. Сөрөг довтолгоо ХХБ баг хийж багийнхаа 39 дэх оноог авсан бол дахин хоёр удаа дундын зайнаас довтолж багийнхаа 43 оноог авч тоог 49:43 болгон ойртуулсан. Хариу ОТИС-ийн довтолгоо Нямдоржийн оновчтой дамжуулалтаар Батболд 51 дэх оноог авсан бол дахин Эрдэнэбаяр дундаас довтолж багийнхаа тоог 53 болгосон. ХХБ багийн довтолгоон дээр ОТИС-ийн багийн тамирчид алдаа гаргаж торгуулийн шидэлтийг хоёуланг нь амжилттай болгосноор тооны харьцааг 45:53 болсон. ХХБ багийн Алтан-Эрдэнэ алдаатай оролтийн хийж нэмэлт шидэлт хийсэн ч оновчгүй болголоо. ХХБ багийн Тайванхүүд санаатай алдаа өгч Батболд торгуулын шидэлт гүйцэтгэж хоёуланг нь амжилттай болгож багийнхаа 55 дахь оноог авсан. Хариу довтолгоог ОТИС баг тасалж Эрдэнэбаярыг довтлох үед Амарбаяр алдаа хийж мөн адил Эрдэнэбаяр амжилттай болгосон. Ингэснээр багийнхаа оноог 57 болгосон бол ХХБ багийн Баясгаланг довтлох үед Хас-Эрдэнэ алдаа хийж Баясгалан нэмэлт амжилттай шидсэн ХХБ багийн тамирчинг шугам гишгэсэн гэж үзэж оноог тооцоогүй. Улмаар Хөгжлийн лигийн 2009 оны аварга баг маань бүсийнхээ хүчтэй өрсөлдөгчийг буулган авлаа. Тус тоглолтонд ОТИС-ийн багаас шилдэг тоглолтыг Эрдэнэбаяр 29 оноо, 2 самбар, 2 бөмбөг таслалт хийж багаа хожилд хүргэсэн бол түүнд Онон 10 оноо, 6 самбар, 1 бөмбөг таслалт, 2 блок хийж тус хүргэлээ. Харин ХХБ багаас хамгийн үр дүнтэй тоглолтыг Баясгалан үзүүлсэн. Тэрээр 17 оноо, 11 бөмбөг авалт хийсэн ч баг нь хожигдол хүлээлээ.
D лигт учраа таарч хожигдож байсан I chuk баг УБДС-иас хариугаа авлаа
Тоглолт №110. 2011 оны 3 сарын 13-ны өдрийн 10 дахь тоглолт
Хөгжлийн D лигт амжилттай оролцож play off-т таарч байсан УБДС-ийн баг болон Ichuk баг Спрайт супер лигт таарлаа. Хөгжлийн лигт хожигдож байсан Ichuk баг 49:60 харьцаатайгаар УБДС-ийг буулган авлаа.
Тоглолтын анхны оноог I chuk багийн Буянтогтох дундаас амжилттай довтолсон бол УБДС-ийн Өлзийбадрал дундаас довтолж хариуг нь барилаа. Түүний дараагаар I chuk багийн Биндэрьяа, Батсайхан , Чинзориг нар ээлж дараалан дундаас довтолж тоог 8:2 харьцаатайгаар Ichuk баг тэргүүлж эхэлсэн. Түүний I chuk багийн Буянтогтох гурав алдаа дараалан хийж багийнхаа алдааг дөрөв болголоо. Хариу довтолгоог Өлзийбадрал дундаас довтолсноор багийнхаа 4 дэх оноог авсан. I chuk багийн сөрөг довтлогоо амжилтгүй болж Ганзоригийн довтолгоон дээр Чинзориг алдаа гаргаж Ганзориг торгуулын шидэлтийнхээ нэгийг амжилттай болгосон. Сөрөг довтолгоог I chuk багийн Баярбат дундаас довтолсон бол Өлзийбадрал тэр дор нь хариуг нь барьсан. Түүний дараа дахин чөлөөт довтолгоог гүйцэтгэж тооны харьцааг 10:9 болголоо. I chuk багийн Батсайхан дээр Эрдэнэтөр алдаа хийж Батсайхан торгуулийн шидэлтийн хоёуланг нь амжилттай болгож багийнхаа 12 дахь оноог авлаа. Цаг дуусахад 5 секунд дутуу байхад I chuk багийн тамирчин алсын зайн шидэлтийг гүйцэтгэсэн ч амжилтгүй боллоо. Ийнхүү эхний I chuk 12:9 харьцаатайгаар I chuk багийн тэргүүллээр өндөрлөлөө.
2 үеийн анхны оноог I chuk багийн Гантөгс алдаатай оролтийн хийж нэмэлт нэг шидэлтээ амжилттай болгосноор багийнхаа 15 дахь оноог авсан бол УБДС-ийн багийн Бадрал, Билгүүн, Мөнх-Од, Энхтайван нар ээлж дараалан амжилттай довтолж багийнхаа оноог 17 болгосон. Цаг дуусахад 1 минут 20 секунд дутуу байхад I chuk багийн Мөнхбат алсын зайнаас амжилттай довтолж багийнхаа 21 дэх оноог авсан бол УБДС-ийн довтолгоо амжилтгүй болсон. Түүний дараа дахин Мөнхбат алсын зайнаас довтолж багийнхаа 24 дэх оноог авсан бол хариу УБДС-ийн довтолгоо амжилтгүй болж 2 үеийн цаг дууслаа. 2 үе 24:17 харьцаатайгаар I chuk багийн тэргүүллээр өндөрлөлөө.
3үеийн эхний оноог I chuk багийн Пүрэвдорж дундаас амжилттай довтолж багийнхаа 26 дах оноог авлаа. Пүрэвдорж дахин дундаас оновчтой довтолж багтай хоёр оноо нэмэрлэлээ. Багууд хэд хэдэн довтолгоог амжилтгүй болгож байлаа. УБДС-ийн баг 3 үе эхлээд 3 минут өнгөрч байхад ямар ч оноо аваагүй байсан. I chuk багийн Буянтогтохыг довтлох үед Бямбахүү алдаа гаргаж Буянтогтох торгуулын нэг шидэлтийг амжилттай болгосноор багийнхаа 29 дэх оноог авсан. Энэ үед I chuk багийн Буянтогтох дундаас удаа дараалан амжилттай довтолж шилдэг тоглолтыг үзүүлж байсан. УБДС-ийн анхны оноог Пүрэвсайхан дундаас довтолж авсан. Цаг дуусахад 55 секунд дутуу байхад 39:29 харьцаатайгаар I chuk баг тэргүүлсээр. Хоёр багийн алдаа дөрвөөс дээш болсон учир алдаа гарах болгонд шидэлт гүйцэтгэх боломжтой болсон. Улмаар цаг дуусахад 20 секунд дутуу байхад Мөнх-Од дундаас амжилттай довтолж багийнхаа 33 оноог авсан бол I chuk багийн Чинзориг баззер шот хийж тоглолтын харьцааг 44:33 болгож I chuk баг мөн 3 үеийг тэргүүллээ.
4 үеийн эхэнд УБДС-ийн Пүрэвсайханг довтлох үед Чинзориг алдаа гаргаж Пүрэвсайхан торгуулийн шидэлтийг амжилттай гүйцэтгэж багийн 36 дахь оноог авсан. Шийдвэрлэх 4 үед I chuk баг тоглолтын санаачлагыг аван тоглож удаа дараалсан довтолгоо амжилттай болгож байсан. Цаг дуусахад 2 минут дутуу байхад тооны харьцаа 55:47 байхад I chuk багийн Батсайхан текникийн алдаа авлаа. Техникийн алдааны шидэлтийг Пүрэвсайхан гүйцэтгэж нэг шидэлтийг нь амжилттай болгосон. I chuk багийн тамирчинг самбарт үсрэх үед Пүрэвсайхан алдаа гаргаж торгуулын шидэлтийг Мөнхтогтох гүйцэтгэж нэгийг нь амжилттай болголоо. Цаг дуусахад 39 секунд дутуу байхад I chuk багийн Буянтогтох чөлөөт довтолгоог гүйцэтгэж багийнхаа 58 дахь оноог авсан. Түүний дараа Ichuk багийн тамирчин дахин довтолж 60:49 харьцаатайгаар I chuk баг УБДС-ийг хожиж, хоёрдахь хожлоо авлаа. Тус тоглолтонд I chuk багаас Пүрэвдорж 13 оноо, 5 самбар, 1 бөмбөг таслалт хийж багаа хожилд хүргэсэн бол түүнд Буянтогтох 10 оноо, 4 самбар, 1 бөмбөг таслалт хийж тус хүргэсэн. Харин УБДС-ийн багаас Өлзийбадрал 16 оноо, 2 самбар, Пүрэвсайхан 12 оноо, 6 самбар, 2 бөмбөг таслалт хийсэн ч баг нь хожигдлоо.
Ширүүн өрсөлдөөний эцэст Panasonic баг Alkes багийг буулган авлаа
Тоглолт № 114 дэх тоглолт буюу 2011 оны 3 сарын 13-ны өдрийн 11 дэх тоглолт
Энэ өдрийн 11 дэх тоглолт Panasonic болон Alkes багуудын хооронд боллоо. Тус хоёр багийн тоглолт өрсөлдөөнтэй болсон бөгөөд нэг онооны зөрүүтэйгээр Panasonic баг хожлоо.
Тоглолтын эхний үеийн анхны оноог Panasonic багийн Баасанжав алдаатай оролт хийж багтаа нэг довтолгоогоор гурван оноо авсан. Харин Alkes багийн анхны оноог Лхагвадорж авсан. Багууд хэд хэдэн амжилтгүй довтолгоог гүйцэтгэсэн бөгөөд тоглолт ерөнхийдөө эн тэнцүү өрнөж байсан гэж хэлж болно. 1 үе дуусахад тооны харьцаа 8:9-өөр Panasonic багийн тэргүүллээр өндөрлөсөн.
2 үеийн анхны оноог Alkes багийн Сайнтөр дундаас довтолж багийнхаа 10 дахь оноог авч тоглолтыг нэг онооны зөрүүтэйгээр тэргүүлж эхэлсэн. Сайнтөр дахин дундаас амжилттай довтолж багийнхаа 12 дахь оноог авсан. Хариу довтолгоо амжилтгүй болж Сайнтөрийг сөрөг довтлох үед алдаа гаргаж торгуулын шидэлтийнхээ нэгийг амжилттай болгож багийнхаа 13 дахь оноог авсан. Хариу довтолгоонд Panasonic багийн Чагнаадорж дундаас довтолж багийнхаа оноог 11 болгож тоглолтын тоог ойртууллаа. Улмаар багууд ээлж дараалан амжилттай довтолсоор 2 үеийн цаг 20:18 харьцаатайгаар Alkes багийн тэргүүллээр өндөрлөлөө.
3 үеийн анхны оноог Олзбаатар дундаас довтолж багийнхаа оноог 20 болгож тэнцүүллээ. Хариу Alkes багийн хариу довтолгоо амжилтгүй болж Чагнаадоржийг довтлох үед алдаа гаргаж Чагнаадорж торгуулын шидэлтийнхээ нэгийг амжилттай болгож багийнхаа 21 дэх оноог авлаа. Хариу довтолгоог Сайнтөр амжилттай гүйцэтгэж багийнхаа оноог 22 болгож тоглолтыг нэг оноогоор тэргүүлж эхэлсэн. Panasonic довтолгоог Чагнаадорж амжилттай болгож багийнхаа 23 дахь оноог авсан. Тус хоёр багийн тоглолт эн тэнцүү өрсөлдөж байсан бөгөөд нэг нэг оноогоор илүү гаран тоглолт үргэлжилж байлаа. Алсын болон дундын зайн шидэлтийг Лхагвадорж амжилттай болгож багийнхаа оноог 28 болгон холдуулсан. Хариу довтолгоог Panasonic баг амжилтгүй гүйцэтгэж, цаг дуусахад мөчид Лхагва дундын зайн шидэлтийг оновчтой болгосон бол хариу хурдан довтолгоог Сайнбаяр оновчтой болгож тоглолтыг 25:30 харьцаатайгаар тоглолтын 3 үе Alkes багийн тэргүүллээр өндөрлөсөн.
Шийдвэрлэх 4 үеийн анхны оноог Чагнаадорж оруулж багийнхаа 27 дахь оноог авсан. Хариу довтолгоог Alkes багийн Сайнтөрийн довтлох үед Баасанжав алдаа гаргаж Сайнтөр хоёуланг нь оновчтой болгосон. Харин Panasonic багийн Нармандах дундаас довтолж багийн 29 дэх оноог авсан бол түүний дараа Panasonic багийн Уламбаяр дундаас довтолж 31 оноог авч тоглолтын оноог ойртуулсан. Хоёр багийн хэд хэдэн довтолгоо амжилттай болж улмаар Panasonic багийн Нямцэрэн бөмбөг таслан өөрөө довтолж багийн оноог 33 болгосон хариу довтолгоог Alkes багийн Мөнхчулуун мөн адил дундаас довтолж оноог 34:33 болгосон. Panasonic багийн Отгондаш алдаа гаргаж нийт таван удаагийн алда болж энэ удаагийнтоглолтноос чөлөөлөгдлөө. Alkes багийн Мөнгөнбаяр алсын зайнаас амжилтай довтлож багийн оноог 37 болгосон бол Сайнтөр дундаас амжилттай болгож багийнхаа тоог хоёроор нэмэрлэсэн. Сөрөг довтолгоог Уламбаяр алдааатай оролтийг хийсэн ч нэмэлтээ авч чадсангүй. Panasonic багийн Уламбаяр дундаас амжилттай довтолж тоглолтын оноог 39:40 болгож Panasonic баг тэргүүлж эхэлсэн бөгөөд цаг дуусахад 7 секунд дутуу байхад Сайнтөр амжилттай довтолж тоог 40:41 болгож нэг оноогоор тэргүүлсэн. Сөрөг довтолгоог Panasonic багийн Бат-Эрдэнэ 2 секунд дутуу байхад амжилттай дундаас довтолж нэг онооны зөрүүтэйгээр тэргүүлсэн. Хэдий тоглолтын төгсгөлд Сайнтөр довтолсон ч амжилтгүй болж Panasonic баг тоглолтын төгсгөлийн сайн хийж хожил авлаа. Эн тэнцүү өрсөлдсөн тус тоглолтонд хожил авсан Panasonic багаас Бат-Эрдэнэ 9 оноо, 12 самбар авсан бол түүнд Чагнаадорж 7 оноо, Баасанжав 6 оноо авч тус хүргэсэн. Харин Alkes багаас Сайнтөр 13 оноо, 8 самбар, Лхагвадорж 10 оноо, 1 самбар авч шилдэг тоглолт үзүүлсэн ч баг нь хожигдлоо.
Суруга Монгол баг бүсийнхээ шилдэг баг болох Хаан банк багийг буулган авлаа
Тоглолт №115. 2011 оны 3 сарын 13-ны өдрийн 13 дахь тоглолт
Энэ өдрийн сонирхолтой тоглолтуудын нэг бол зүүн бүсийн хоёрт бичигдэж байгаа Хаан банк болон 7-д бичигдэж байгаа Суруга Монгол багуудын тоглолт байлаа. Тоглолт эхний үеэс тоглолт дуустал ширүүн өрсөлдөөнтэй байсан.
Эхний үеийн анхны оноог Суруга Монгол багийн Ганбаатар дундын зайнаас амжилттай довтолж авсан бол Хаан банкны Эрдэнэдалай хариуг нь тэр дор нь дундаас барьсан. Суруга Монгол багийн Цогтыг довтлох үед Энхтайван алдаа хийж улмаар Цогт торгуулийн шидэлтийг амжилтттай болгосон. Хариу чөлөөт довтолгоог Хаан банкны багийн Төгөлдөр гүйцэтгэж тоглолтын тоог 5:4 болгосон. Харин Суруга Монгол багаас Мөнхдэлгэр дундаас мөн адил амжилттай довтолж тоог 6:5 болгон тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Суруга Монгол багийн Цогтыг довтлох үед Баттогтох алдаа гаргаж Цогт торгуулын шидэлтийнхээ нэгийг нь амжилттай болгож тоог 2 онооны зөрүүтэй болгосон. Түүний дараа Түвшин дундаас довтолж багийнхаа 9 дэх оноог авсан бол хариу довтолгоог Эрдэнэдалай амжилттай болгож тооны харьцааг 7:9 болгосон. Цаг дуусахад 20 секунд дутуу байхад Ганбаатар Хаан банк багийн Төгөлдөрийг довтлох үед алдаа гаргаж улмаар төгөлдөр хоёр шидэлтийг амжилттай гүйцэтгэж тооны харьцааг тэнцүүлсэн ч Мөнхдэлгэр цаг дуусах мөчид дундаас довтолж тоог 11:9 харьцаатайгаар Суруга Монгол багийн тэргүүллээр өндөрлүүлсэн.
2 үеийн анхны оноог Төрмөнхийг оновчтой дамжуулалтаар Сундуйхүү дундаас довтолсон бол Суруга Монгол багаас Энхзолбоо багийнхаа анхны оноог авсан .Цаг дуусахад 4 минут дутуу байхад тоглолтын 16:12 харьцаатайгаар Суруга Монгол баг хожиж байсан. Харин удалгүй Сундуйхүү болон Төрмөнх нар амжилттай довтолж оноог тэнцүүлсэн. Түүний дараа Хаан банк багийн Батмөнх нэмж дундаас амжилттай довтолсноор тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Хариу довтолгоо амжилтгүй болсон ч Сундуйхүү, Төрмөнх нар дундаас дахин довтолж тоог 22 болгож холдууллаа. Улмаар багууд амжилттай амжилттай довтолж цаг дуусахад 5 секунд дутуу байхад Хаан банк баг довтолсон ч амжилтгүй болж тоглолт 23:18 харьцаатайгаар Х багийн тэргүүллээр дууссан.
3 үеийн анхны оноог Түвшин дундын зайнаас амжилттай довтолж багийнхаа 20 дахь оноог авсан. Хаан банк багийн Төгөлдөр алсын зайн шидэлтийг амжилттай болгосон боло харин хариу довтолгоог Ганбаатар мөн алсын зайнаас амжилттай шидэж хариуг нь барилаа. Эрдэнэдалайг довтлох үед Ганбаатар алдаа гаргасан ба Эрдэнэдалай торгуулын нэг шидэлтийг амжилттай болгосон. Түүний дараа Эрдэнэдалай шилдэг тоглолтыг үзүүлж дундын зайнаас хоёр дараалан амжилттай довтолж багийнхаа 31 дэх оноог авсан. Хариу довтолгоог Түвшин алдаатай оролт хийсэн ба түүндээр Батмөнх алдаа гаргасан. Түвшин нэмэлт шидэлтээ оновчтой болгосон. Цаг дуусахад 1 минут дутуу байхад 31:30 харьцаатайгаар Хаан банк баг хожиж байхад Эрдэнэдалай дээр Очгэрэл алдаа хийж Эрдэнэдалай торгуулын нэг шидэлтийг оновчтой болгож багийнхаа 32 дахь оноог авсан. Хариу довтолгоо хийсэн ч оновчгүй болсон Хаан банк баг дундаас амжилттай довтолж 34 дэх оноог авч Хаан банк багийн тэргүүллээр 3 үе өндөрлөсөн.
4 үеийн анхны алдааг Суруга Монгол багийн Энхзолбоо гаргасан. Хаан банк багийн Эрдэнэдалайг довтлох үед Эрдэнэбаатар алдаа гаргаж Эрдэнэдалай торгуулын шидэлт гүйцэтгэж хоёланг нь амжилтгүй гүйцэтгэсэн. Хоёр багууд хурдан довтолгоо хийж байсан ч бөмбөгө тасдуулан амжилтгүй болсоор байлаа. Хаан банк багийн Энхтайванг довтлох үед Цогт алдаа хийж Энхтайван торгуулийн шидэлтийг хоёуланг нь амжилттай болгосон. Суруга Монгол багийн довтолгоо амжилтгүй болж сөрөг довтолгоог Эрдэнэдалай дундаас амжилттай гүйцэтгэсэн. Суруга Монгол багийн Ганбаатар дундаас амжилттай довтолж багийнхаа 34 дэх оноог авлаа. Хариу довтолгоог Төрмөнх хийх үед түүн дээр Баярманлай алдаа гаргаж, Төрмөнх гурван шидэлтийнхээ нэгийг нь амжилттай болгосон. Суруга Монгол багийн Хашхүүгийн довтлогоон дээр Энхтайван алдаа хийж нийт 5 удаа болж энэ удаагийн тоглолтноос чөлөөлөгдлөө. Хоёр баг ээлж дараалан оновчтой довтолгоо хийж, тоглолтыг сонирхолтой болгож байлаа. Цаг дуусахад 50 секунд дутуу байхад Суруга Монгол багийн Мөнхдэлгэр довтолсон ч амжилтгүй болж Хаан багийн Эрдэнэдалай сөрөг довтолгоог хийсэн ч илүү алхалт хийсэн гэж шүүгч үзэн бөмбөг эсрэг багт шилжсэн. Хариу довтолгоог Суруга Монгол багийн Ганбаатарыг хийх үед Төгөлдөр алдаа хийж Ганбаатар торгуулын шидэлтийнхээ нэгийг амжилттай болгож багийнхаа 44 оноог авлаа. Хаан банк багийн Эрдэнэдалайг довтлох үед Цогт алдаа гаргаж нийт 5 удаа алдаа гаргаснаар энэ удаагийн тоглолтноос чөлөөлөгдлөө. Эрдэнэдалайгийн торгуулын 2 шидэлт амжилтгүй болж Суруга Монгол багийн Мөнхдэлгэр дээр Төрмөнх алдаа гаргаж Мөнхдэлгэр торгуулын шидэлтийг амжилтгүй болгож сөрөг довтолгоог Хаан банк хийх үед баг довтлох үед цаг дуусч энэ удаагийн тоглолт 41:44 харьцаатайгаар Суруга Монгол баг бүсийнхээ шилдэг багийг буулган авлаа. Эн тэнцүү өрсөлдсөн хоёр багийн тоглолтонд Суруга Монгол багаас Ганбаатар 14 оноо, 2 самбар, 2 бөмбөг таслалт, Түвшин 9 оноо, 6 самбар авч шилдэг тоглолтыг үзүүлж баг нь хожлоо. Харин Хаан банк багаас Эрдэнэдалай 15 оноо, 2 самбар, 3 бөмбөг таслалт, Төгөлдөр 9 оноо, 1 самбар, 1 бөмбөг таслалт авсан ч баг хожигдол хүлээлээ.
Спрайт лигийн сайн хамгаалалттай багуудын нэг Cass SBL багийг Energy Resources баг хожлоо
Тоглолт № 116. 2011 оны 3 сарын 13-ны өдрийн 14 дахь тоглолт
Спрайт лигийн шилдэг багуудын хооронд энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолт боллоо.
1 үеийн анхны оноог Energy Resources багийн Цолмонбаатар алсын зайн шидэлтээс авч тоглолтыг нээсэн бол түүний дараа Мандах дундын зайны шидэлтийг амжилтттай болгож багийнхаа тоог 5 болгосон. Харин Эрхбаялаг эхний үеийн анхны алдааг гаргасан. Energy Resources багийн Эрхбаялаг мөн алсын зайнаас довтолж багийнхаа 8 дах оноог авч тоог холдуулж байна. Cass SBL баг хэд хэд довтолсон ч амжилгүй болсоор. Цаг дуусахад 4 минут дутуу байхад Cass SBL багийн Золбоо алсын зайнаас амжилттай довтолж багийнхаа эхний үеийн анхны оноог авлаа. Үүний дараа багууд оновчтой оновчгүй довтолж байсан бөгөөд мөн хоёр багийн хамгаалалт илүү сайн байсан бөгөөд сул оноо нэг нэгэндээ өгөхгүй байлаа. Цаг дуусахад 1 минут дутуу байхад Cass SBL багийн Доржзовд дундаас довтолж багийнхаа 7 дах оноог авсан бол Жаргалсайхан дундаас оруулж 9:15 харьцаатайгаар Energy Resources баг эхний үеийг тэргүүллээ.
2 үеийн анхны алдааг Энэбат дээр Дөлгөн хийж Энэбат торгуулын 2 шидэлтийг хоёуланг нь амжилттай болголоо. Түүний дараа Болдбаатар дундаас довтолж багийнхаа 13 дахь оноог авч тоглолтын тоог ойртуулсан. Сөрөг довтолгоог Energy Resources багийн Эрхэмбаатар дундаас оруулж багийнхаа 2 үеийн багийнхаа анхны оноог авлаа. Cass SBL багийн Баттулга алдаатай оролтийг гүйцэтгэж нэмэлт шидэлтийг амжилттай болгосноор багийнхаа 16 дах оноог авч тоог нэг онооны зөрүүтэй болгож ойртууллаа. Хариу Эрхэмбаатар дундаас довтолж багийнхаа 19 дэх оноог авсан. Мөнхбат дундаас довтолж багийнхаа 21 дэх оноог авч тоог холдуулж байна. Цаг дуусахад 2 минут дутуу байхад Energy Resources багийн Золбоо дундаас амжилттай довтолж багийнхаа 24 дэх оноог авсан. Хариу довтолгоог CassSBL баг амжилтгүй болгосноор Золбоог дахин довтлоход Өнөрбат алдаа гаргаж Золбоо торгуулын нэг шидэлтийг амжилттай болгосон. Түүний дараа Мөнхсамбуу, Мөнхсайхан нар ээлж дараалан довтолж багийнхаа 29 дэх оноог авсан бол Cass SBL багийн Баттулга дундаас довтолсноор 29:18 харьцаатайгаар Energy Resources багийн тэргүүллээр өндөрлөлөө.
3 үеийн анхны алдааг Эрхбаялаг гаргалаа. Харин Cass SBL багийн Баттулга 3 үеийн багийнхаа анхны оноог авлаа. Energy Resources багийн довтолгоо амжилтгүй болсон. Energy Resources багийн Эрхэмбаатар алсын зайнаас амжилттай гүйцэтгэсэн бол сөрөг довтолгоонд Дөлгөөн дундаас амжилттай довтолж багийнхаа 22 оноог авч тоглолтын онооны зөрүүг 10 болголоо. Energy Resources багийн Мөнхсамбуугийн алсын зайн шидэлт амжилттай боллоо. Чинбатыг довтлох үед Даваасамбуу алдаа хийж Чинбат торгуулын 2 шидэлтийг амжилттай болгож багийнхаа 24 дэх оноог авлаа. Cass SBL багийн тоглогч Energy Resources багийн Эрхбаялаг дээр блок хийснээр 3 үеийн цаг дуусч 35:24 харьцаатайгаар Energy Resources багийн тэргүүллээр өндөрлөлөө.
4 үеийн анхны алдааг Эрхэмбаатар гаргалаа. Cass SBL багийн Чинбат дундаас амжилтай довтолсон бол Energy Resources багийн Эрхбаялаг хурдан хариуг нь барилаа. Cass SBL багийн Баттулга дундаас оновчтой довтолж багийнхаа 26 дахь оноог авсан бол түүний дараа Чинбат дундаас довтолж багийнхаа 28 дахь оноог авсан. Energy Resources багийн Золбоо дундаас амжилттай довтолж багийнхаа 39 дэх оноог авлаа. Улмаар 30:42 харьцаатайгаар цаг дуусч Energy Resources баг сайн хамгаалалттай багийг буулган авлаа. Тус тоглолтонд Energy Resources багаас Мөнхбат 8 оноо, 3 самбар, 2 бөмбөг таслалт хийсэн бол Цолмонбаатар 8 оноо, 3 самбар, 2 бөмбөг таслалт хийж багаа хожилд хүргэлээ. Харин Cass SBL багаас шилдэг тоглолтыг Баттулга үзүүлж тэрээр 11 оноо, 8 самбар, 4 бөмбөг таслалт хийсэн ч баг нь хожигдол хүлээлээ.
Өнгөрсөн 7 хоногийн статистик үзүүлэлтээр тэргүүлсэн тоглогчид:
Оноо авалт:
- Petro Star-Лхагвасүрэн-21 оноо
- Танан ХХЧ-Алтангэрэл-17 оноо
- Орчлон Li-ning- Оюунбат- 16 оноо
- Суруга Монгол- Ганбаатар- 15,5 оноо
- Хаан банк-Эрдэнэдалай-15 оноо
Оновчтой дамжуулалт:
- Хасу мегаватт Ёндонжамц- 4
- Хөвсгөл нэг үе Бат-Эрдэнэ-4
- ХХБ Алтан-Эрдэнэ-3,5
- Танан ХХЧ Алтангэрэл- 3
- Хаан банк Эрдэнэдалай-3
Самбараас бөмбөг авалт:
- Мон Алтиус Амгалантамир-13
- Panasonic Бат-Эрдэнэ 12
- Хаан банк-12
- Хасу мегаватт- Улаанхүү-10
- ХХБ Баясгалан-9
Бөмбөг таслалт:
- Танан ХХЧ Отгонсүх-5
- CRM Шонхорууд- Тэгш-Эрдэнэ 4
- Эрдэнэдрийлинг Rigs Бат-Эрдэнэ- 3,5
- УБДС Өлзийбадрал- 3
- ОТИС Батболд- 3
BLK:
- ER-Даваасамбуу-2
- Хөвсгөл нэг үе Очирбат- 2
- Орчлон Li-ning- Нямбаяр-2
- Эрдэнэдрийлинг Rigs- Анар- 1,5
- Тэц4 Одноо-1
Мэдээ бэлтгэсэн TLG-13 ТББ-ын
Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Баярмаа
loading...




heheheh ene odoo yu ve. baahan l togloj chadahgui baguud. bas deed league-ees hasagdsan gologdol nuhduud toglood. neg ikh tom nertei neg ch uzegchgui sonin temtseen bna lee. tegeed bas 7 minut togluulna. alia yum aa. ene sags arai bish bh aaa.ted nar ni ch yun togloh durtai ch yum be dee hehehehehehe
loading...
suruga mongoliin ganbaatar unen sain yumaa yasnii sagschin hun gej iim l bdg bh da ganbare suruga
loading...
end togloj bga humuus oorsdin choloot tsagiig hairtai sportooroo zov zohistoi ongoruulj bga ni goy shde, ehnii zochin sportoor hicheelledeggui, bs goy saihniig ni meddeggui hun bnadaa, yu ch yarihav dee,
loading...
Tanan har horin bag sn bna lee ta nar bvgd sn toglooroi amjilt anduudaa
loading...