Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Чичарито Юнайтедийг шөвгийн найм руу “замчиллаа”

GD Star Rating
loading...

Альхэдийнэ Манчестер Юнайтедийн  шинэ “баатар” болсон Хавьер Эрнандез дахин нэг гайхамшиг бүтээлээ. Юнайтед дэх дебут улиралдаа тэрээр Аваргуудын лигийн шөвгийн наймд өрсөлдөх боломжтой боллоо. Харин энэ эрхийг тэр “ганцаараа” хөдөлмөрлөж байж багтаа авчирсан нь бахархууштай.

“Олд Траффорд” цэнгэлдэхэд Марселийн эсрэг хийсэн  өнгөрсөн шөнийн тоглолтод Чичарито тав болон 75 дахь минутад тус тус гоолдсон юм.  Цаг дуусахаас найман минутын өмнө Уэс Браун авто-гоол хийж Марсельд бага зэргийн найдвар авчирлаа. Гэвч үлдсэн минутад Дешамын баг тэнцээний бөмбөг оруулж чадсангүй. Хоёр багийн өмнөх тоглолт “Велодром” цэнгэлдэхэд гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн. Ингээд цуврал тоглолтын дүнгээр Ман Юнайтед 2 : 1-ээр дараагийн шатанд үлдлээ. Сүүлийн таван жил дараалан Юнайтед энэ шатанд үлдэж байна.

“Чөтгөрүүд” энэ жилийн Аваргуудын лигийг нэг ч хожигдолгүй үргэлжлүүлж байгаа. Мөн Олд Траффордод ердөө хоёр л гоол алдсан учраас тэр цувралаа үргэлжлүүлнэ гэж фенүүд нь найдаж байв.

Тэд удаан хүлээх хэрэггүй байлаа. Герман шүүгч Феликс Брых шүглээ үлээгээд дөрвөн минут өнгөрч байхад Чичарито эхний гоолыг хийсэн.  Райн Гиггз – Рүүнигийн хослол зүүн жигүүрээр довтолгоо өрнүүлж Чичаритод зөвхөн сүүлчийн ганц цохилт хийх ажил л үлдээсэн. Ерөнхийдөө Рүүни энэ гоолын 80 хувийн бэлдээд өгчихсөн.  Марселийн Аваргуудын лигт  таван тоглолт дараалан гоол алдаагүй цуврал үүгээр төгсгөл боллоо.

Жон О’Ши 37 дахь минутад бэртэл авсан учраас Рафаэл сэлгээнээс талбайд орж ирлээ. Гэвч  Рафаэл цаг дуусахаас өмнө бас бэртэж ихэр ах Фабиогоор сэлгэгдсэн юм. Юнайтедийн хувьд 1 : 0 гэдэг үр дүн хангалттай учраас төдийлөн хүчтэй довтлоогүй. Гэхдээ Мандандаг шалгасан хэд хэдэн эвгүй довтолгоо өрнүүлээд амсан.

Францын багаас бэртлээсээ эргэж ирсэн Андре-Пьер Жиньяк хаалгачын эсрэг сайхан сугарсан ч бөмбөгөөрөө “шувуу буудаж” фенүүдээ гонсойлголоо.

Ингээд 75 дах минутад Райн Гиггзийн баруунаас өгсөн дамжуулалтыг  Эрнандес чихэж энэ үдшийн хоёр дахь гоолоо хийсэн юм. “Бяцхан Вандуй” энэ улиралд нийт хийсэн цохилтынхоо 65 хувийг гоол болгож байгаа үзүүлэлт байна. Өөрөөр хэлбэл 20 цохилт хийснээс 13 нь гоол болсон гэсэн үг.

Юнайтед шөвгийн наймын эрхээ бараг авчихлаа хэмээн баярлаж байтал 82 дахь минутад Браун өөртөө авто-гоол хийж тэр баяр хөөрийг эргэлзээгээр сольчихов. Үлдсэн найман минут сэтгэл түгшсэн байдал дор өрнөсөн бөгөөд гэвч дахиж гоол орсонгүй.

SN сайт энэ тоглолтын өмнөх ‘Шүгэл дуугарахын өмнө” цувралаараа үр дүнг 2 : 0 хэмээн таамагласан. Хэрвээ Брауны авто-гоол ороогүй бол бидний таамаг дахин батлагдах байв.

Ман Юнайтед——Марсель

9(7) Цохилт  (Хаалга руу) 11(3)
12 Алдаа 15
6 Булангийн цохилт 6
5 Отон тоглолт 2
54% Бөмбөг эзэмшилт 46%
1 Шар хуудас 2
0 Улаан хуудас 0
3 Хаалт 5

3 сарын 15. Манчестер. Стадион “Олд Траффорд”.
Ерөнхий шүүгч – Карлос Веласко Карбальо (Испани).
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – МАРСЕЛЬ – 2:1 (1:0)
Эрнандес, 5 (1:0). Эрнандес, 75 (2:0). Браун, 82 – авто-гоол (2:1). Видео.
Манчестер Юнайтед Марсель
Эдвин Ван дер Сар Стив Манданда
Джон О’Ши (37) Род Фанни
Крис Смаллинг Габриэль Хайнце
Уэс Браун Сулейман Диавара
Патрис Эвра Тайе Тайво
Луиш Нани (62) Стефан Мбиа (80)
Майкл Кэррик Бенуа Шейру
Пол Скоулз Лучо Гонсалес
Райан Гиггз Лоик Реми
Уэйн Руни Андре Айю
Хавьер Эрнандес Андре-Пьер Жиньяк (69)
Сэлгээ
Рафаэл, 37 (70) Матье Вальбуэна, 69
Антонио Валенсия, 62 Джордан Айю, 80
Фабио, 70
Шар хуудас
Хавьер Эрнандес, 20 Матье Вальбуэна, 72
Лоик Реми, 90+3

 

GD Star Rating
loading...
Чичарито Юнайтедийг шөвгийн найм руу "замчиллаа", 9.9 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. ManU says:

    chicharito ch ManUgiin fanatuudiin hairtai toglogch ali xediin boljee, olon jil manu daa toglood, giggs scholes shig bagtaa domog boloosoi, vidic yasan yum bol

    GD Star Rating
    loading...
  2. tseska says:

    Manu1

    GD Star Rating
    loading...
  3. Gamer says:

    Manu-n huwid ene zun ih sonin zuiluud bolno doo. Дараа улирал та бүхэн цоо шинэ МАНЮг харах болно.

    GD Star Rating
    loading...
  4. cool says:

    yur ni ungursun zunii europe-n hamgiin sain naimaa Chicharito, uvliin naimaanii hamgiin sain ni Suarez l bh shiv dee….

    GD Star Rating
    loading...
  5. MaNu FaNaT says:

    chicharito ali hediin chutguruudiin tudiigui h.bumbug shonirhogchdiin hairtai toglogch bolson Vidic yasiin bol gadaad-aar uzsen bolhoor yu ch oilgoogui shunu

    GD Star Rating
    loading...
  6. man utd says:

    manaih sain bna amjilt heleh vg alga vidiciig amraasan bga bhaa

    GD Star Rating
    loading...
  7. Man.United says:

    Glory! Glory! Manchester United

    GD Star Rating
    loading...
  8. shn medee bna urd shono uzej amjaagui bsiin davtaltiin harnaa GO GO GO MANU

    GD Star Rating
    loading...
  9. za yhw manu g 8 d huleej baiy

    GD Star Rating
    loading...
  10. manin united says:

    aztai l haltar yum da manin tsarailchaad

    GD Star Rating
    loading...
  11. hit.B says:

    tiimee ene chini l manushuudee hernandez gedeg zaluu ch uneheer sain zluu shuu mundag togolj bna lee sergelen ch bastaan bna lee manaih ene jil tsochir beleg barinaa fanatuuddaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: