Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Шүгэл дуугарахын өмнө : Реал Мадрид – Лион

GD Star Rating
loading...

Аваргуудын лигийн “мэргэжилтэн’ Жозе Моуриньо энэ жил Реалын азгүйтлийг төгсгөл болгохоор тэмцэж байна. Үеийн үед дэлхий шилдгүүдээр эгнээгээ бүрдүүлж ирсэн Эзэн хааны баг Европын клубуудын топ тэмцээнд сүүлийн үед нэг л явахгүй байгаа. Бүр зургаан  жил дараалан эхний шатыг давахгүй байна гэхээр асуудал нилээд ноцтой байдалд тулжээ. Харин энэ удаа Моу хар цувралд цэг тавихаар эср шулууджээ.

Эхний тоглолт :

ЛИОН – РЕАЛ МАДРИД – 1:1 (0:0)
Бензема, 65 (0:1). Гомис, 83 (1:1).

Карим Бензема хуучин багийнхаа эсрэг сэлгээгээр орж ирээд гоол хийсэн. Гэвч түүний нутаг нэгт шигшээ багийн анд  Гомис 83 дахь минутад хариу барьсан билээ. Айлын талбайгаас хожил авсан бол Мадридчууд хариу тоглолтыг сэтгэл өөдрөг эхлүүлэх байлаа. Гэвч алдсан нэг гоол нь тэдэнд дараа болж байна.

Та мэдэх үү ?

Реал Мадрид :Аваргуудын лигт Лионтой өмнө нь долоон удаа нүүр тулж байсан. Гэвч хожиж амжаагүй л байна. (Хүлээлт)

Эзэн хааны баг Аваргуудын лигийн энэ улиралд талбайдаа гоол алдаагүй цорын ганц баг. Мөн Манчестер Юнайтедийн хамтаар нэг ч ялагдаагүй багаар нэрлэгдэж буй.  (Хана хэрэм)

Аваргуудын лигийн мэргэжилтэн Жозе Моуриньо Реалыг удирдаж буй. Онцгой нэгэн дасгалжуулагчын хувиар Аваргуудын лигт талбайдаа хийсэн 39 тоглолтоос ердөө дөрвөн удаа л хожигдож байлаа.   (Хоёр удаа Портутай, Челси-Интертэй тус бүр нэг удаа) (Онцгой)

Сүүлийн үед сайн формтой байгаа Карим Бензема  энэ улирлын Аваргуудын лигт 55 минут тутамд гоолдож байгаа үзүүлэлт байна. Лионы талбайд хийсэн эхний тоглолтод тэрээр сэлгээгээр орж ирээд минут ч бололгүй гоол хийсэн билээ. (Яаруу)

Реал Мадрид сүүлийн зургаан жил дараалан Аваргуудын лигийн энэ шатнаас мултарч буй. Түрүү жил л гэхэд тэднийг Лион тэмцээнээс хасаж байлаа.

Лион :  аваргуудын лигт хийсэн сүүлийн дөрвөн тоглолтоос хожил авч чадаагүй байна. Шөвгийн 16-д үлдсэн багуудаас ийм анти-амжилттай баг өөр байхгүй. (Анти)

Мөн тэд аваргуудын лигт зочилж тоглосон сүүлийн найман тоглолтдоо клин-шит хийж чадаагүй байна.  (Сул)

Клод Пюэлийн баг өмнө нь гурван удаа Сантьяго Бернабеуд зочилж байсан. Гэхдээ тэдгээр тоглолтууд бүгд тэнцээгээр өндөрлөж байжээ. Өнгөрсөн жил л гэхэд эдгээр багууд Сантьяго Бернабеуд 1 : 1-ээр хайнцаж байв. (Эвийн гэрээ)

Тэгвэл өөр бас нэг үзүүлэлт байна. Францын ямар ч баг Реалыг талбайд нь ялж байгаагүй ажээ. Аваргуудын лигээс ч өмнө Европын цомд ч энэ амжилт хамаарагддаг юм байна. (Уламжлал)

Тус багийн Бразил хагас хамгаалагч Мишел Бастос торгуулийн улмаас Мадридад зочлохгүй. Энэ нь тус багийн хүчийг багагүй сулруулах байх (Нөлөө)

Онцлох : Реал Мадрид – Жозе Моуриньо

Өнгөрсөн жил Моуриньог Эзэн хааны багт ирэхэд гол зорилго нь тодорхой байсан. Аваргуудын лиг. Очсон баг болгоноо энэ тэмцээнд түрүүлүүлж дөнгөдөг (Челсигээс бусад)  ”Онцгой нэгэн”-д хүчтэй бүрэлдэхүүн, сайн дэмжлэг, сайн ажлын нөхцөл байна. Өөр юу хэрэгтэй гэж. Ажилдаа гардаа Моу !

Лион : Лисандро Лопес -  Лисандро бэртлээсээ эргэж ирээд бага багаар формондоо орсоор байна. Өнгөрсөн амралтын өдөр Лион Сошог 2 : 0-дэхэд Аргентин залуу энэ улирлын 12 дахь гоолоо хийсэн.  Сантьяго Бернабеуд гоол оруулах заавал шаардагатай учраас Клод Пюэль түүнд итгэл хүлээлгэж буй.  Бафетимби Гомис ч түүн тусална.

SN-н таамаг : Реал Мадрид 2 : 0 Лион

 

 

 

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө : Реал Мадрид - Лион, 9.9 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. saihan medee oruuljee shugel dugarahiin umnu

    GD Star Rating
    loading...
  2. Talbai deeree zuer but nergeh bolno zuer archij hayh estoi Ezen haanii bag gedgee Лион d uzuuleh heregtei zuer archiaad haynaa Лион tcaashaa shdee Realaa uragshaaaaaaa :)

    GD Star Rating
    loading...
  3. buya says:

    Мишел Бастос aimar gar baina lee shuu!!! yer n l evgui . hamarsaltai n odoo togolohgui yum bna. gehdee bi ch realiig demjij baina . ugaasaa barca-d durgui bolohoor .

    GD Star Rating
    loading...
  4. MaNu FaNaT says:

    erh bish ene udaa hojih bailguide daan ch 1

    GD Star Rating
    loading...
  5. real fan says:

    hervee ene jil unheer hojihgui bol zugeer unen ichej aimdrah heregtee
    aaaaaaaaaaaaa
    airaach dee ezen haanii bag ym baij airaa 16 gaas multarch noig bolohgui
    bailguu dee kkkkkkk
    gehdeen bas emeej bain shuu LYON oos basaj bolohgui baga shuu
    uzuuleed ugu BENZEMA gogogoogogogogoogogogoogogogogogogo
    REAL REAL REAL REAL REAL

    GD Star Rating
    loading...
  6. Ugaasaa manaix xangalttai xojino. bux statistic manai tald bn. uguch bsan xojino. Lyon Manai shudnii uwchin bgagu bish bsan. uneen gexdee odoo bol ugui. Special one Reald bj l bwl ene jil bish yum gexed irex jil treble xiixed xetsuu bish. 10 daxi tsomoo awhiin toloo uragshaa. Mongoliin bux Madridista chuuddaa sain saixniig xusie.

    GD Star Rating
    loading...
  7. manu,inter 2 garlaa ugaasaa muu formtoi bgaa bayern sulhan france bag garch bsnaas ene 2 garsan ni temtseeniig vzvvshtei bolgono.gogogo manu

    GD Star Rating
    loading...
  8. seba says:

    Italiin ner tor Inter boloh shiw dee

    GD Star Rating
    loading...
  9. amaraa says:

    realiinhan hamaagu ih bardaj bj hojigdvoo

    GD Star Rating
    loading...
  10. Real FANa says:

    Hi zaluusaa. iim saihan medeele bidend bnga ogoj bdag ta bvhendee bayarlalaa bas ajiliin ondor amjilt hvsey. REAL today oroi hojinoo ugaasaa itgeltei bnshvvv. Odooo neg tsaaashaa ywah tsag ni bolson. AMJILT GO GO GO REAL REAL REAL

    GD Star Rating
    loading...
  11. javkha says:

    gogogo real

    GD Star Rating
    loading...
  12. w@w says:

    Real hojih l bh. gehdee league dee Barsaaa tai toglohdoo yaalaadaa. ikhenkh humuus Real Real geed bsan getel Barsa d but nirguulsen sh dee. Bumbug booronhii gej………..

    GD Star Rating
    loading...
  13. m says:

    talbai deeree araichdee hojnoo hojno.

    GD Star Rating
    loading...
  14. lion Pjanic says:

    Realiig ter Joziotoi tsug gert n buur uldeeh bolnoo Lionii zaluus bid harah l uldlee dee tuuh davtagdaj ahaid neg jil hasaad ug zaluusaa amjilt

    GD Star Rating
    loading...
  15. Peter says:

    Benzame Ronaldo Murino 3 togloltoo zow gargaj chadwal but nirgeh bolno doo Real ene jil Barca-tai 2 uulaa tulj uldehiin toloo uragshaa

    GD Star Rating
    loading...
  16. minii bodloor real 3-1 yumuu 4-1dchih bh gej bodood bnshdee. neleen olon goaliin zoruutei hojih bhaa. but nirgeh biz.

    GD Star Rating
    loading...
  17. blaugrana says:

    2004 oniig sanaarai. Nuguu zizu figo beckham ronaldo raul geed ulsiin tusvuus hol davsan zardalt bsan bag chini Monako-d yaj hutgaluullaadaa. Ehleed 4-2-dj bardaj bgaad daraa ni Stade Louis II-t 3-1 sn shuudee. Tegehed hun bolgon l Real oilgomjtoi boltson bhad getsgeegeel bj bilee….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: