Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Шүгэл дуугарахын өмнө : Челси – Копенгаген

GD Star Rating
loading...

 

 

Челси ”Стэмфорд Бридж” цэнгэлдэхдээ өнөөдөр Данийн аварга Копенгагенийг угтаж авна. Долоо хоногийн өмнө Лондоны хоёр багаас нэг нь хасагдаж, нэг нь шөвгийн наймд үлдсэн Харин тэд Их Британий ээлжит төлөөлөл болж Аваргуудын лигт үлдэж чадах болов уу.

Өмнөх тоглолт

: 2011.2.22 - Копенгаген 0 : 2 Челси

 

Анелка Данийн багийн “Паркен” цэнгэлдэхэд  дубль хийсэн. Түүний эхний гоолын бурууг Гронкьяр үүрнэ. Экс-Челсигийн хамгаалагч тэрээр бөмбөгийг  арагшаа дамжуулалт өгөх гэж байгаад алдаа гаргаж бөмбөгөө алдсан юм.  Анелка ч олдсон тэр сайхан боломжоо алдалгүй чулуу болгосон.

Та мэдэх үү ?

Челси : сүүлийн таван жилд дөрөв дэх удаагаа Аваргуудын лигийн шөвгийн наймд үлдэхийн төлөө тэмцэж байна. Өнгөрсөн жил тэдний замд аварга болох хувьтай Интер хөндөллсөн билээ. (Цуврал)

“Стэмфорд Бридж” бол Аваргуудын лигт эзлэгдэх нь ховор “цайз” -уудын нэг. Челси талбайдаа хийсэн сүүлийн 25 аваргуудын лигийн тоглолтоос ердөө нэг л удаа ялагдал хүлээжээ. (Цайз)

Анелка сүүлд гараанд гарсан Аваргуудын лигийн 11 тоглолтдоо 10 гоол хийгээд байгаа. (Онгод)

“Цэнхэр”-үүд энэ улиралд нийт 66 удаа хаалганы гадуур, дээгүүр “шувуу буудсан”. Мөн бусад багуудаас илүү олон удаа хоёр талын шон онож азгүйтжээ. (Зүтгэл)

Бранислав Иванович энэ жилийн Аваргуудын лигт багаасаа ганцаар бүх тоглолтод гараанд гарч оролцжээ.  (Форм)

Копенгаген : гоол тун цөөн оруулж байгаа. Хэсгийн шатнаас энэ хүртэл нийт долоон гоол л тэд хийгээд байгаа бөгөөд Ман Юнайтед тэдэнтэй мөн адил амжилттай байгаа юм. (Хойрго)

Шөвгийн 16-д үлдсэн багуудаас Копенгаген дундаж бөмбөг эзэмшилтээр хамгийн тааруу байна. 46 хувь гэдэг базаахгүй үзүүлэлттэй Данийн баг  Стэмфордод зочлох гэж байна.

Скандинавын хойгийн  орнуудыг төлөөлж нэг ч баг Аваргуудын лигийн хасагдах шатанд хожиж байгаагүй. (Түүх)

Тус багийн довтлогч Даме Ндойе  22 алдаа гаргасан амжилтаар Аваргуудын лигийн зөрчлийн жагсаалтыг манлайлж буй.  (Ширүүн)

Копенаген одоогоор лигтээ 54 оноо цуглуулаад байна. Өмнө нь тус улсын лигт 21 тойргийн тоглолтоос ийм өндөр оноо авсан баг гарч байгаагүй юм. (Барса-стиль)

Бэртэл гэмтэл – бүрэлдэхүүн

Челси – Алекс болон Бенаюн нар бэртлээсээ гурван сарын 20-н гэхэд эргэж ирэх мэдээ байна.  Хэрвээ тэд багийнхантайгаа нэгдчихвэл Челсигийн бэртлийн жагсаалт хоосон үлдэнэ.  Давид Луис улирлын эхэнд Бенфикатай хамт Аваргуудын лигт тоглочихсон учраас талбайд гарах боломжгүй. Тиймээс Иван – Территэй хамт төвд хорших болов уу. Бусад байрлалын хувьд Блекпулийн эсрэг гарсан бүрэлдэхүүн хэвээр үлдэнэ байх.

Боломжтой гарааны 11 :Чех; Босингва, Иванович, Терри, Коул; Рамирес, Эссьен, Лампард, Малуда; Торрес, Анелка.

Копенгаген – Данийн багийн гол төвийн хамгаалагч Микаэль Антонссон бэртэл авсан тул Челсигийн гарахгүй байж магадгүй. Багийн дасгалжуулагч энэ талаар мэдээлсэн бөгөөд эцсийн мөчид түүнийг үлдээх эсэхээ шийдэх аж. Мөн өмнөх тоглолтод шар хуудсаар “шагнуулсан”  хамгаалагч Зденек Поспех ч Лондонд зочлохгүй. Учир нь тэрээр торгуультай байгаа.

Хэн юу хэлэв ?

Фернандо Торрес : Би Манчестер сити ч юм уу Юнайтедэд очиж болох л байсан. Гэхдээ Ливерульд үнэнч гэдгээ нотлохын тулд Челсиг сонгосон юм. Уг нь анх Ливерпулийг  орхих талаар бодож ч байгаагүй. Гэхдээ Челсигийн хурдаа авсан “галт тэрэг” надад боломж олгож зогссон  учраас тэдний эгнээнд шилжихийг зөвшөөрсөн юм. Би премьер лигт түрүүлэхийг л хүссэн.

Эхлээд ч Лондонд дасахгүй хэцүүхэн л байлаа. Ливерпулийг бодвол их том болохоор бүх зүйл нь замбараагүй санагдсан. Харин одоо бол хотод ч тэр, шинэ багтаа ч тэ дасаж эхэлсэн шүү.  Би бүх л амьдралынхаа турш ялалтын төлөө тэмцсээр ирсэн. Өнгөрсөн жил надад Дэлхийн аварга болох завшаан тохиосон. Харин одоо клубтэйгээ цом шагнал хүртмээр байна. Бид энэ жил хоёр ч фронтод түрүүлэх боломж байгаа. Дөрвөн долоо хоногийн өмнө би түрүлэх талаар төсөөлж ч чадахгүй байсан бол одоо энэ талаар яриад сууж байгаа нь гайхалтай.

Соломон Калу : Өмнөх тоглолтод хожсон гээд хамраа сөхөж болохгүй. Аваргуудын лигт энэ хүрэл явчихсан баг гэдэг чинь яавч тааруу баг биш байх нь тодорхой. Тиймээс Копенгагенаас ямар ч гэнэтийн бэлэг ирж магадгүй. Бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яг л урьдын адил. Их зан гаргах шаардлагагүй.

Энэ жилийн Аваргуудын лигийн финал Уэмблид явагдана. Манай багийг хурцалж байгаа нэг шалтгаан бол энэ. Гэртээ аваргуудын лигийн шигшээ тоглолтод оролцоно гээд төсөөлөөд үз л дээ. Гайхалтай.

Онцлох тоглогч :  Челси – Фернандо Торрес

50 сая фунтээр үнэлэгдсэн ‘Эль Нино” одоогоор Челсигийн төлөө таван тоглолт хийгээд байна.  Гэвч түүний дебут гоолыг Цэнхэрүүдийн фенүүд хүлээсээр . Торрес шиг дэлхийн хэмжээний довтлогчын хувьд таван тоглолт гоолгүй байна гэдэг хурцаар тавигдах асуудал. Копенганений талбайд хийсэн эхний тоглолтод тэрээр 90 минут талбайд өнгөрүүлсэн ч гоол оруулж чадаагүй. Харин одоо тэр алдаагаа цайруулж шүүмжлэлд цэг тавих цаг болжээ.

Копенгаген – Даме Ндойе

Челсигийн хүчирхэг хамгаалалтыг сэтэлж гоол оруулах даалгавар  Ндойен толгой дээр бууж буй. Данийн лигийн мэргэн буучаар нэрлэгдэж буй Сенегал эрийн хувьд ур чадвар, бие бялдраар дутаад байх зүйлгүй. Гагцхүү багийнх нь андууд түүнтэй сайн ойлголцож оновчтой дамжуулалт өгч чадвал тэр үүнийг хийж чадна. Алдаа их гаргаж шүүгчтэй маргадаг муу зуршлаа татахгүй  бол гоол хийхээсээ өмнө хөөгдөж ч мэдэх хурц ааштай нэгэн.

SN -н таамаг : Челси 2 : 0 Копенгаген

 

 

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө : Челси - Копенгаген, 9.0 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. R@@B@I says:

    Chelsea Данийн багийг хожих нь тодорхой, Torres гоолын салхиа хагалайсай… Энэ жил CHELSEA аварга авнаа хараарай бас битгий атаархаарай андуудаа гах гах… Аваргуудын лигийн финалт Лондонд гэртээ аварга аваад сайхан юм болно доо….
    Амжилт миний хайртай CHELSEA…
    R@@b@i

    GD Star Rating
    loading...
  2. uka says:

    1/4 yum uu 1/8 barcatai taaraasai za bvvr bolohgvi bol shigsheed hariugaa awahiig tesen ydaj xvleej bna come on chelseafc

    GD Star Rating
    loading...
  3. amaraa says:

    2005 ond chelsea barcag 4-2 j bsiing odo boltol sanaj bn :D

    GD Star Rating
    loading...
  4. Dark says:

    CL-iin 1/8 (dund shovog) odoo duusch bna (Hesgees shalgarsan 16 bag hasagdah shatand orsoldono).
    1/4 shigsheed (ih shovog) 8 bag uldene ok?
    1/2-d (hagas shigshee) 4 bag
    SHigshee temtseend 2 bag togloj avargaa todruulna.

    1/4 geheer 4 bag, 1/8 geheer 8 bag uldsen gesen ug bish.
    Zarimn dund shovgiig 1/16 gej ireed l ih medemhiireh yumaa, lol.

    GD Star Rating
    loading...
  5. m says:

    torres gooldnoo.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: