Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Биатлон, Өвлийн спорт » Дэлхийн цомын сүүлчийн гараа эхэллээ

GD Star Rating
loading...

Лена

Норвегийн нийслэл Осло хотод Биатлоны дэлхийн цомын сүүлийн  гараа эхэллээ. “Ханты-Мансийск”-н ДАШТ-н дуулиан халуунаараа шахам байхад буюу  ердөө дөрөвхөн хоногийн дараа энэ гараа зохион байгуулагдаж байна.

Нилээд шахуу хуваарийн дор зохион байгуулагдаж байгаа Ослогийн  гараа орон нутгийн цагаар өглөөний 11-ээс эмэгтэйчүүдийн спринтээр эхэллээ. “Ханты Мансийск” -т  аваргалсан эрчээрээ Магдалена Нойнер тэшсээр хамгийн түрүүнд барианы зурвасыг гишгэсэн. Герман бүсгүй гэхдээ ДАШТ-д үзүүлсэн цагаа барьж чадалгүй  нэг торгуультайгаар 21:04.6 минутын амжилт үзүүлсэн. Түүний ард 31.3 секундын алдагдалтай Тора Бергер орсон бол хүрэл медалийг Беларусын Дар’я  Домрачава 46.3 секунд алдсан амжилтаар зүүлээ.

Хэвтээ буудалтын дараа сум алдаагүй Украйны Семеренко  уралдааныг  тэргүүлж байлаа. Түүний араас Нойнер, Бергер нар 5.5 секунд алдаж харин Домрачава тэднээс бага зэрэг өмнө тэшиж байв. Босоо буудалт нилээд эгзэгтэй болж тэргүүлэгчид бүгд нэг сумаа угаасан. Харин Домрачава бүр хоёрыг алдах нь тэр. Урд хойноо орон явсан эдгээр элит-хэсгээс хэн нь тэргүүн байр эзлэхийг тааварлахад бэрх байв. Сүүлийн 2.5 км-т жинхэнэ тулаан өрнөлөө. Торгуулийн тойргийг Нойнер хамгийн түрүүнд орхиож ардаас нь Бергер, Семеренко, Домрачава гэсэн дараалалтай байв.   Нойнер барианд тэргүүлэн орохдоо бусаддаа яаж тэших хичээл заасан гэхэд болно. Тэрээр секунд тутамд өрсөлдөгчөөсөө холдож байлаа.

Уралдааны дараа өгсөн Нойнерийн ярилцлага үзэгчдийг гайхшруулсан. Лена өмнөх өдөр нь халуурч хоносон учраас гараанаас гарахгүй гэж бодож байжээ. Бие нь тааруу байсан ч    алдахаар шийдэж буугаа үүрээд гараанд гарч ийм гайхалтай амжилтад хүрсэн байх юм.

“Би энэ улиралд гурван алт, хоёр мөнгө авлаа. Бусад тамирчдын адил маш ихядарч байна. Улирлын сүүлийн гараа, үүний дараа амарна гэж бодохоор сайхан байна”

Энэ түрүүг авснаар Нойнер Дэлхийн цомын спринт төрөлд магнайллаа. Мөн үндсэн ангилалд түрүүлэх боломжоо ихэсгэж байна. “Бөөн гараанд л анхаарч байсан болохоор энэ талаар сайн бодсонгүй. Спринтийн цом авсандаа баяртай байна”

Дэлхийн цомыг Кайса 936 оноотой тэргүүлж “Шар энгэрэвч”-ийг эзэмшсэн  хэвээр байна. Нойнер түүнээс 22 оноо алдаж байгаа. Эмэгтэйчүүдийн бөөн гарааны дараа энэ жилийн дэлхийн цомын эзэн тодрох болно.

 

 

GD Star Rating
loading...
Дэлхийн цомын сүүлчийн гараа эхэллээ, 9.3 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: