Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Зуны олимпийн наадмууд, Лондон 2012 » Лондоны олимпийн тасалбарыг хэрхэн захиалах вэ?

GD Star Rating
loading...

“Лондон-2012” олимпийн наадмын тасалбар борлуулалтын талаар Зохион байгуулах хорооны дарга Себастьян Коэ ярьж байна.

-Лондоны олимпийн тасалбарыг гуравдугаар сарын 15-наас албан ёсоор борлуулж эхэллээ. Тэгэхээр би яг энэ өдөр худалдаж авсан тасалбараа гар дээрээ тавьж чадах болов уу?

-Үгүй ээ. Эхний ээлжинд хүмүүсийн тасалбар худалдан авах хүсэлтийг хүлээн авна. Зургаан долоо хоногийн турш буюу дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл энэ үйл ажиллагаа үргэлжлээд зарим төрлийн тасалбарыг авах хүсэлт тогтоосон тооноос давбал сугалааны журмаар эздийг нь тодруулах юм. Тэгэхээр энэ хугацаанд аль ч өдөр бүртгүүлсэн бай, бүх хүн тэгш эрхтэй, адил боломжтой байна.

-Тасалбар авах хүсэлтээ заавал интернэтээр бүртгүүлэх ёстой юу?

-Хэрэв та Их Британид амьдардаг бол Англи, Уэльс дэх “Lloyds TSB” банкны салбарууд, Шотландад “Шотландын банк”, Умард Ирландад номын сангуудаас бүртгэлийн хуудсыг авч бөглөж өгөх ёстой.

-Тасалбарын үнийн талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ нь таны юу үзэхийг хүсч байгаагаас хамаарна. Зарим төрлийн тасалбарын үнэ 20 фунтээс эхэлж байгаа бол хөнгөн атлетикийн 100 метрийн финалтай өдрийн билет 725 фунт хүрч байх жишээтэй. Лондоны олимпийн Зохион байгуулах хорооноос тэмцээн, уралдааны 90 хувийнх нь тасалбар 100 фунтээс доош үнэтэй, үүний 2/3 нь 50 фунтээс бага, 25 хувь нь 20 фунт орчим байхаар тогтоосон. Түүнчлэн 16 хүртэлх болон 60-аас дээш насныхан хөнгөлөлттэй үнээр орж болно. Марафон гүйлт, дугуйн уралдааныг барианаас бусад газар нь үнэгүй үзэх боломж бий.

-Тэгэхээр тасалбарын тоонд хязгаарлалт хийнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Урьдчилсан захиалгад зарим төрлийн тасалбарын тоог зааж өгсөн байгаа. Нийт 8,8 сая тасалбар борлуулахаас 75 хувийг нь дээрх журмаар үзэгчдэд түгээнэ. Төрөл бүрийн нарийвчилсан тоог албан ёсны вэбсайтаас харж болно. Үлдсэн хувийг нь Үндэсний олимпийн хороод, ивээн тэтгэгчид, шууд дамжуулах эрх эзэмшигчдэд хуваарилах юм.

-Төлбөрөө хэрхэн гүйцэтгэх вэ?

-Интернэтээр тасалбар худалдан авсан тохиолдолд зөвхөн VISA-гийн зээлийн, төлбөрийн, цалингийн картаар төлбөрөө хийж болно. Хэрвээ Их Британид бүртгэлийн хуудсаар хүсэлтээ өгсөн бол төлбөрийг чек, бэлэн бус шилжүүлгээр хийж болох юм.

-Хэрвээ би тасалбар авах хүсэлтээ олон удаа бүртгүүлбэл яах вэ?

-Бидний гол зорилго бол тасалбарыг шударга, хүртээмжтэйгээр түгээх явдал.

-Тэгвэл ямар нэг тэмцээнийг үнэгүй үзчих боломж бий юу?

-Дээр дурдсанчлан марафон гүйлт, дугуйн уралдааныг барианаас бусад газарт нь үзэх боломжтой. Гэхдээ ийм төрлүүдийн үзэгчдийн тоог хязгаарлах үүднээс Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхэд мөн тасалбар шаардлагатай байх юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулж тасалбар түгээх үү?

-Олимпийн наадмын бүх байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан талбай, суудал байдаг. Тасалбар нь ч ялгаатай. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тасалбараар тэднийг дагуулж яваа хүн нь хамт орох эрхтэй. Үүнийг тооцож, тухайн хүний байх газартай хамгийн ойр суудлыг чөлөөлөхөөр зохицуулсан. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд тасалбараа захиалахдаа өөрийнхөө мэдээллийг бүрэн оруулах хэрэгтэй. Жишээ нь, сонсголын бэрхшээлтэй бол тайлбарлагчийн дүрстэй дэлгэц бүхий суудал гаргах бол харааны бэрхшээлтэй үзэгчийн суудал талбайд хамгийн ойр байх юм. О.ЭРДЭНЭ

GD Star Rating
loading...
Лондоны олимпийн тасалбарыг хэрхэн захиалах вэ?, 9.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. olympic says:

    Site-iig ni tavij tuslaach

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: