loading...
Азийн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч, Катарын иргэн Мохамед Бин Хаммам 6 сарын 1-нд Швейцарийн Цюрих хотноо болох ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн төлөөх сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдлээ.
Өмнө нь хэд хэдэн удаа өрсөлдөх сураг гарч байсан ч баталгаажуулаагүй байсан юм.
Тэр ялбал удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 40 болгож өргөжүүлэх гэнэ. Түүнчлэн ил тод байдлын комиссийг байгуулах бөгөөд энэ чиглэлд түлхүү ажиллах ажээ. Тэр өдгөө Зепп Блаттерийг хамгийн их шүүмжилдэг хүн болоод байгаа юм. Түүнээс сэтгүүлч ялах магадлалын тухай асуухад 50-50 гэж хэллээ.
Бин Хаммам 15 жилийн өмнө ФИФА-ийн удирдах зөвлөлийн гишүүн болсон бөгөөд 2002 оноос Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн ажлыг хийж байгаа. Энэ ажлыг авснаасаа хойш тивийн хөлбөмбөгийн хөгжил, санхүүгийн чадавхийг нэлээн бэхжүүлсэн гэж үздэг юм. Тэр сонгуульд ялахын тулд ФИФА-ийн гишүүн 208 орны гуравны хоёроос илүү саналыг авах ёстой ажээ.
1998 онд Зепп Блаттерийг сонгуульд ялахад Бин Хаммам түүнд маш их тус болж байв. Үүнээс хойш энэ хоёрын харьцаа хөндийрсөөр 2009 онд удирдах зөвлөлийн гишүүнчлэлийн асуудлаас болж хурцадсан гэдэг.
loading...




З.Блаттер эргүү өвгөнийг солих хэрэгтэй. Саяны Дэлхийн аварга ямар муухай булхайтай болж өнгөрлөө? 21-р зуунд хаалганд орсон гоолыг тооцож чадахгүй байгаа Блаттерыг солих нь зөв.
loading...
Neex Muulax n ch xaashaa ajilaa gaigu l xj bga yum shg sanagddag. Ene nuhriig xarin esto tanihgui yum bn. Ene Blatterig diilkue. 21r zuun gooliin asuudal gj l bn. Xolbombog tm bhda l goe gj sanal asuulgad oroltsogchdiin 84% uzsen uchraas. bombog orsn orooguig togtoodog bagaj xereglexgui bgn. ternees bish asuudliig ali deer shiidxeer l bsn
loading...
Ene nuhur xarin bur asian football asisation’s president yum bol ene nuhuriin xolboonoos ene nuhuruus manai xolbombgiin xogjild oruulsan xuwi nemer gex yum xaragdku l bn. challenge cup n uridchilsan shatand orsoldloo oor yum alga
loading...
nadad ene 2 n garin usegtei bumbug bgaa zarlaa
loading...
ene 2iin gariin vseg bish tsagaan zuraas dawsan gdgiig shvvgchid heleed ogdog bombog bwal awya
loading...