Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » ҮСБХ » Бузерийг баг нь хүлээсээр

GD Star Rating
loading...

Урьдчилан таамаглаж байсан ёсоор “Буллз”-ын Жоаким Ноа пүрэв гаригт  ”Нетс”-ийн эсрэг хийх тоглолтод төвийн байрлалдаа эргэн ирэх юм байна. Ноа ханиадтай байсан учраас нэг тоглолт өнжсөн . Харин Курт Томас,  Бузерийн оронд үргэлжлүүлэн талбайд гарна.  Карлос Бузер шагайны бэртлээс болж дөрөв дэх дараалсан тоглолтоо өнжих юм байна.

“Хөлний тэр хэсэгт зовиуртай хэвээр л байна. Баасан гаригт хэр зэрэг гайгүй болох нь вэ гэдгийг харж л байхаас. Бага багаар эдгэрч байгаа ч гэсэн хүлээхээс өөр арга алга” хэмээн тэрээр ярив.

Бузер гурван сарын есөнд “Шарлотт”-ой хийсэн тоглолтоос хойш талбайд гараагүй. Тус багийн дасгалжуулагч Том Тибодеау  ”Бид түүнийг бүрэн эдгэрээсэй гэж хүсэж байна. 100 хувь бэлэн болсон цагтаа л тэр эргэж ирэх хэрэгтэй. Хичнээн удсан ч яахав. Гол нь эрүүл мэнд шүү дээ” хэмээв. Чикаго бүсийнхээ хоёрдугаар байранд 48 хожилтой явж байгаа.

***

Селтиксийн дасгалжуулагч Док Риверс өдөр өнгөрөх тусам Жермейн О’Нил, Шакил О’Нилыг хэзээ эргэж ирэх тухай асуултад төвөгшөөх нь ихэссээр . Гэхдээ эдгээр залуусын бэртэл гайгүй болж байгаа сураг байгаа.   Шакил өчигдрөөс эхлэн бөмбөгтэй бэлтгэл хийж эхэлсэн.  Тэрээр ахиллесийн шөрмөсний бэртлээс болж 18 тоглолт өнжөөд байгаа юм. Уг нь “Шак”-ыг Бүх оддын тоглолтын дараа талбайд гарна гэж байсан ч хугацаа дахин хойшилсон юм. Улирал дуусахас 16 тоглолт үлдсэн энэ хөл хөдөлгөөнтэй үед Селтикс Шакын эргэж ирэх өдрийг хоног тоолон хүлээж байна. Арилжаа наймааны сүүлийн өдөр тэд гарааны төвийн тоглогч Кендрик Перкинсийг «Оклахома-Сити Тандер»-т зарчихсан.  Жермейний хувьд  нэг сарын 12-нд зүүн өвдөгний хагалгаанд орсноос хойш харагдаагүй. Док Риверс эдгээр тоглогчдынхоо талаар “Болдогсон бүх сэлгээний залуусаа эргүүлээд авчрахсан. Даанч надаас энэ бүхэн шалтгаалахгүй. Би хичнээн тэднийг тоглуулахыг хүслээ ч болохгүй байгаа юмыг яах ч аргагүй шүү дээ. Уг нь бүх оддын тоглолт бидэнд цаг хожих боломж олгосон. Даанч санаснаар болсонгүй” гэжээ.

 

GD Star Rating
loading...
Бузерийг баг нь хүлээсээр, 9.5 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Vaancho says:

    ene jil Shaq.. Pillups 2iin mini 1 n awarga awaasai da.. eswel Nowitzki.. ma Detroit hezee erged sain boloh yum boloo.. unench shuu gehde Pistons go go

    GD Star Rating
    loading...
  2. Tnx says:

    Tnx dajgui medeelluud bn! Playoff ene jil ih goy bndoo! Baguud yor n l uchraa olood ehllee shuu! ene jil Spurs Dallas 2-n 1 n awarga boloh bhaadaa! Boldog bol Dirk 1 champion avchaasaidaa!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: