Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм » Мэргэн буучид олимпийн хоёр эрх авах зорилготойгоор Дэлхийн цомд мордоно

GD Star Rating
loading...

Лондоны олимп хаяанд иржээ. Саяхан л Н.Түвшинбаяр Олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч, монгол түмэн магнайд хагартлаа баярласан бол дараагийн олимп эхлэхэд жил гаруйн л хугацаа үлдэж. Одоо манай мэргэн буучид Лондоны олимпод оролцох эрхээ авахаар “Сидней-2011” буудлагын Дэлхийн цомын тэмцээнд маргааш мордох гэж байна.  Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзаж, . удаа мэргэн буучдынхаа зардалд 36 сая төгрөг гаргаж өглөө.

Гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-нд Австралийн Сидней хотноо болох уг тэмцээнд манай улсаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ З.Батхуяг, Ц.Мөнхзул, Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Ц.Хонгорзул, Э.Даваахүү нар дасгалжуулагч Л.Ундралбат, Б.Алтанцэцэгийн хамт оролцоно. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат “Тамирчин бүр финалд шалгарахын төлөө өрсөлдөнө. Энэ удаа олимпийн хоёр эрх авах зорилготой” хэмээн ярьсан юм. 66 орны 759 мэргэн бууч Сиднейд онч сорихоор мэдүүлгээ өгсөнөөс дасгал бүртээ эхний гурван байрт шалгарч байж Лондоны олимпийн эрхээ авах юм.

GD Star Rating
loading...
Мэргэн буучид олимпийн хоёр эрх авах зорилготойгоор Дэлхийн цомд мордоно, 9.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: