Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Ширээний тенис » ОЮУТНЫ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

GD Star Rating
loading...

Монголын Оюутны спортын 2011 оны аравдугаар “Универсиад” их наадмын ширээний теннисний тэмцээн өнөөдөр Их Засаг их сургуулийн урд байрлах ширээний теннисний  “Champion” клубт эхэллээ.

Оюутны их наадмын тэмцээнд  ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, БХИС, Цагдаагийн академи, СЭЗДС, Төмөр замын ДС, ХҮДС,  ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Аварга БТДС, Тэнгэр ДС, Мандах бүртгэл ДС, Алтай ДС, Газарчин ДС, Засагт хан ДС, Монгол-Солонгосын хамтарсан техникийн коллеж зэрэг  нийт 19 их, дээд сургуулиудын эрэгтэй 50, эмэгтэй 32 оюутан тамирчид өрсөлдөж байна. Энэ удаагийн тэмцээнд Тэнгэр, Газарчин, Засагт хан, Алтай зэрэг их дээд сургуулиудын оюутнууд шинээр оролцож байгаа юм.

Тус тэмцээнд Спортын мастер 2, Спортын дэд мастер 14, зэрэгтэй 30 гаруй оюутан тамирчид оролцож байгаагаас гадна эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр явагдана.

Тэмцээн эрэгтэй 8 бүсэд, эмэгтэй 6 бүсэд хуваагдан хасагдах системээр явагдах ба эрэгтэйгээс Спортын мастер З.Төрболд /ШУТИС/, СДМ Б.Буянбат /МУИС/,  Спортын 1-р зэрэгтэй тамирчин Б.Алтаншагай /ШУТИС/, Спортын 1-р зэрэгтэй тамирчин Г.Энх-Амгалан /ТЗДС/, СДМ С.Оргил /МУБИС/, Г.Тамир /БХИС/, СМ Э.Лхагвасүрэн /ШУТИС/, СДМ Б.Баатарсүрэн /ХҮДС/, эмэгтэйгээс  СДМастер Б.Энхжин /ШУТИС/, СДМастер Б.Мөнгөнцэцэг /БХИС/, СДМ М.Баярмаа /Мандах бүртгэл ДС/, Спортын 1-р зэрэгтэй тамирчин Б.Цэнгэлмаа /СЭЗДС/, СДМ Цэндмаа /ҮБТДС/, СДМ С.Агьзул /МУИС/ нарын шилдэг оюутан тамирчид групп ахлаж байна. Оюутны ширээний теннисний тэмцээн маргааш өндөрлөнө.

Нээлтийн ёслолын ажиллагаанд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МШТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, “Champion” ширээний тенисний клубын дэд захирал Ганбаатар нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус тэмцээнд амжилттай оролцсон оюутан тамирчдаас сонгон энэ оны 8 дугаар сарын 12-23ны өдрүүдэд БНХАУ-ын Шинжинь хотноо болох Дэлхийн Оюутны Зуны Спортын XXVI  их наадамд оролцуулахаар сонгон шалгаруулах юм.

Оюутны дараагийн тэмцээн 25-26нд аэробик ШУТИС-ын спорт зааланд,  25-27-нд гандбол Мон-Алтиус БТДС-ийн зааланд тус тус зохион байгуулагдана.

 

GD Star Rating
loading...
ОЮУТНЫ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ, 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: