loading...
Дэлхийн цомыг тэргүүлж байгаа Тарьей Бё, Эмиль Свендсен нар нутагтаа зохион байгуулагдаж байгаа сүүлийн гарааг тааруухан эхлүүлээ. Өнгөрсөн шөнө явагдсан эрэгтэйчүүдийн 10 км-ийн спринтэд Бё таван сум алдаж дөнгөж 44-р байр эзэлжээ. Энэ уралдаанаас Норвег эр нэг ч оноо авч чадаагүй бөгөөд харин түүний араас нэхэж байгаа Эмиль Хегле Свендсен зургадугаар байранд шалгарч 38 оноо халаасаллаа. Өөрөө хэлбэл эдгээр тамирчдын онооны зөрүү 38-аар ойртож байна. Одоо Свендсен үлдсэн 27 онооны зөрүүг нөхөж байж Дэлхийн цомын аварга болох боломжтой.
Уле Айнар Бьёрндален мөн онооноос хоцорсонгүй. 13-р байранд шалгарч 28 оноо цуглуулжээ. Германы биатлонч Андреас Бирнбахер карьерийнхаа анхны дэлхийн цомын түрүүг энэ гараанд хүртсэн. Тэрээр нэг сум алдалгүй цэвэр буудаж 26:14.6 минутад барианд орсон юм. Ханты-Мансийскт Андреас тогтмол амжилтай уралдаж медалийн оосроос хоёр ч удаа атгаад алдсан. Тэр формоо Герман залуу хадгалж Дэлхийн цомын сүүлийн гараанд хүслээ биелүүлж чадлаа. Шведийн Бьёрн Ферри түүнээс +10.2 секунд алдсан.Энэ хоёр тамирчин бусдаасаа ерөнхийдөө тасарсан юм.
Эмэгтэйчүүдийн спринтийн адил салхигүй сайхан цаг агаарт уралдаан явагдсан учраас олон тамирчид цэвэр буудсан юм. Эхний дөрвөн байранд орсон тамирчид бүгд ийм амжилт үзүүлсэн. Тиймээс хэн хурдан нь тэргүүлэх боломж бүрдсэн юм. Гуравдугаар байранд Германы Александр Вольф тэргүүлэгчээс +44.0 секунд алдаж орлоо.
Маргааш буюу 19-нд Спринтэд эзэлсэн байраараа дараалж гарах хөөж гүйцэх төрлийн уралдаанууд Ослод явагдана.
1. Андреас Бирнбахер (Герман) 0+0 26:14.6
2. Бьёрн Ферри (Швед) 0+0 +0:10.2
3. Александр Вольф (Герман) 0+0 +0:44.0
4. Сергей Семёнов (Украин) 0+0 +0:49.0
5. Фредрик Линдстрём (Швед) 0+1 +0:51.5
6. Эмиль Эгле Свендсен (Норвег) 0+1 +1:04.3
7. Кристоф Зуманн (Австри) 0+1 +1:06.9
8. Арнд Пайффер (Герман) 2+1 +1:09.2
9. Даниэль Мезотич (Австри) 0+0 +1:09.5
10. Ларс Бергер (Норвеги) 0+2 +1:11.3
loading...



