Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг » Өсвөрийн Хөлбөмбөгчдийн “Фестивал” эхэллээ

GD Star Rating
loading...

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй ээлжит тэмцээн бол 2011 оны Өсвөр Хөлбөмбөгчдийн Фестивали юм. Энэхүү тэмцээнийг Шүрт Булаг ХХК ивээн тэтгэж байгаа ба 2011 оны 3-р сарын 18-ны өдөр эхэлж аваргуудаа 3-р сарын 20-ны өдөр УБДС-ийн зааланд тодруулах юм байна. Тэмцээнд нийт 4 насны ангилалд 21 багийн 250 орчим хүүхдүүд оролцож байгаа. Хөвгүүдийн 8, 10, 12 нас болон охидын гэсэн ангилалаар явагдаж байгаа.

2011 оны 3-р сарын 18-ны өдөр 13.00 цагаас тэмцээний нээлтийн үйл ажиллагаа явагдсан. Тэмцээнийг нээж МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн дарга ноён Д.Тэрбаатар үг хэлсэн бол, хүндэт зочдоор мөн МХБХ-ны Техникийн захирал И.Отгонбаяр, Монгол Улсын шигшээ багийн тамирчид болох Гарьдмагнай, Түмэнжаргал болон Ганбат нар оролцсо юм. Энэ өдрийн  тоглолтонд Буриадаас хүрэлцэн ирсэн Улаан-Үдийн баг тамирчид маш сайн тоглолтыг үзүүлэн 2 хожиж хэсгээсээ 1-р байраар шалгарч чадсан. Харин хамгийн бага насны ангилал болох 8 насны ангилалд УБДС болон Соёмбын Барсууд нар өрсөлдөж байгаа. Энэхүү тэмцээний финалийн тоглолтууд 2011 оны 3-р сарын 20-ны өдөр УБДС-ийн зааланд явагдах ба та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

GD Star Rating
loading...
Өсвөрийн Хөлбөмбөгчдийн "Фестивал" эхэллээ, 9.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: