loading...

Рөүз
Өнөөдөр НБА-гийн талбайд гурван тоглолт явагдлаа.
“Чикаго Буллз” “Нью-Жерси”-г 73:84-өөр буулган авч найм дахь дараалсан ялалтаа байгуулав. Деррик Роуз 21 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд Денг 19, Корвер 12 оноогоор багтаа тус болсон. Сүүлийн зургаан жилд Чикаго дараалсан ийм олон хожил аваагүй байсан юм. “Буллз”-аас мөн Ашик 11 оноо 16 самбар авч шилдэг тоглолтыг үзүүлсэн. Харин Нетсээс энэ тулаанд Б. Лопес 22 оноо 8 самбар авсан үзүүлэлт үзүүлжээ. Дэр. Уильямс энэ өдөр тун тааруу шидэж 12 оролдлогынхоо нэгийг л чулуу болгосон. Гэхдээ 11 ашигтай дамжуулалт өгсөн. Бугуйны бэртэл нь бүрэн эдгэрэх болоогүй бололтой.
Чикаго улирлын 49 дэх хожлоо авч бүсийнхээ тэргүүнд бичигдлээ. Хэдийгээр баг нь плей-оффын эрхээ авсан ч Роуз илүү сайжрэх хэрэгтэй гэж үзэж байна. Тэрээр “Манайхан сайн гар нийлэх болоогүй л байна. 48 минут зогсолтгүй ажилладаг сайн баг болоход хугацаа хэрэгтэй” гэжээ.
Харин Нетсийн дасгалжуулагч Авери Жонсон “Дорнодын хамгийн шилдэг хамгаалалттай баг гэж биднийг нэрлэж болно. Бид ийм хүндлэл хүлээх эрхтэй’ хэмээв.
Мөн энэ өдөр “Нью-Йорк” ”Мемфис”-ийг – 120:99 -ээр хожлоо. К. Энтони шинэ багтаа 28 оноо авчирсан бол түүнээс нэг оноо илүү Дуглас багаа тэргүүлсэн. Энтони сүүлийн 10 тоглолт дараалан 20-с дээш оноо авч байна. Чонси Биллапс 18 оноо 8 дамжуулалт өгсөн.

Дуглас
“Никс” энэ тоглолтод лигийн гурван онооны рекордыг тогтоолоо. Тэд 36 холын зайн шидэлтээс 20-г нь оноо болгосон юм. 2008 онд тэд 19 шидэлтээ амжилттай болгож өмнөх дээд амжилтаа тогтоож байсан юм. “Мемфис”-н дасгалжуулагч энэ тоглолтын талаар “Эсрэг багийн тоглогчид өндөр ур чадвартай байсан учраас бидний тактик амжилтад хүрсэнгүй. Гурван онооны шидэлтээ ч сайн хийж чадаагүй болохоор оноо нөхөхөд их хэцүү байлаа. Бүсэд нь хамгаалаад тоглоё гэж бодож байсан юм” хэмээв.
“Мемфис” 32 дахь ялагдлаа амссан (бүсийн 8-р байр )бол “Нью-Йорк” 35 хожилтой бүсдээ зургаад явна.
Сүүлийн тоглолт Rose Garden ордонд “Кливлэнд” - “Блейзерс”-н хооронд болж 77 – 111-ээр “Блейзерс” хожил авлаа. Тоглолтын эхнээс л тэд давамайлж эхэлж бөгөөд нэгдүгээр үеийн дараа 37-12-ээр хошуучилж байв. Үүнээс хойш тэд эргэж хараагүй. Портлэндээс Ламаркус Олдридж 20 оноо 11 самбар авсан. Брэндон Рой “Миний карьерийн хамгийн амархан авсан хожил байлаа. Эхний үед тэгж хол тасарна гэж бодоогүй. Тэд ер нь чөлөөт шидэлтээс л оноо авч байсан” гэжээ. Уоллес 33 минут талбайд тоглохдоо 17 оноо, зургаан самбар, хоёр хоёр бөмбөг таслалт, блок хийжээ.
“Нью-Жерси” – “Чикаго” – 73:84 (20:24, 16:19, 14:17, 23:24)
Н: Б. Лопес (22 + 8 ), Хамфрис (13 + 16 + 5 блок-шот), Вуячич (13), Морроу (8), Дэр. Уильямс (5 + 11 дамжуулалт).
Ч: Роуз (21), Денг (19), Корвер (12), Ашик (11 + 16 подборов), Ноа (5 + 10 подборов).
“Нью-Йорк” – “Мемфис” – 120:99 (29:29, 30:22, 33:23, 28:25)
Н: Дуглас (29), К. Энтони (28), Биллапс (18 + 8 дамжуулалт), Стадамайр (16 + 9 самбар), Шоун Уильямс (9).
М: Конли (16), Артур (15 + 7 подборов), З. Рэндольф (14), Т. Аллен (14), С. Янг (11), Баттье (11).
loading...




http://www.gool.mn Спортын мэдээлэл, NBA бараа
loading...
ovoo shdee nba-giin medeelel orchihson bnshdee. ingeed tsaash n oruulaad baigaarai gej husey…
loading...