Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » “Денвер Наггетс” Ж.Карлыг 2014 он хүртэл “түгжлээ”

GD Star Rating
loading...

Денвер Наггетс дасгалжуулагч Жорж Карлтай 2013-14 оны улирал хүртэл гэрээгээ шинэчиллээ. Шинэ гэрээнд тусгагдсан ёсоор хэрвээ хүсвэл Жорж дахин гурван жилээр багтаа үлдэх   болох юм байна. Өдгөө 59 настай Карл карьераа Денверт дуусгахыг хүсэж байна хэмээн олон удаа ярьж байсан юм. Харин одоо түүнд бодит боломж олдлоо.

Тус багийн спорт хариуцсан дэд ерөнхийлөгч Масай Ужири “Бид маш их баярта байна. Ийм зүйл болох нь ерөнхийдөө тодорхой байсан. Жорж ч саналыг уриалгахан хүлээж авсан” хэмээв.

Карл 2005 оноос Денверийг удирдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд тэрээр 315 хожил авч 199  удаа ялагдсан үзүүлэлт байна. Харин карьерийн бүх үзүүлэлтийг нь харах юм бол 1,023-698. Үүгээрээ Карл NBA-гийн түүхэнд хамгийн олон хожил авсан дасгалжуулагчдын жагсаалтад долоод жагсаж байна.

Өнгөрсөн онд Карл багтайгаа нэг жилээр гэрээгээ сунгаж урамшуулалд нь 5.5 сая ам.доллар авч байсан. Харин энэ удаа хэдий хэрийн мөнгө авч байгаа нь зарлагдаагүй байна. Одоогоор Денвер 40 хожил, 27 хожигдолтой бүсийнхээ 5-р байранд явж байна.

Мөн “Портленд Трэйл Блэйзерс”  дасгалжуулагч р    Нейт Макмиллантай 2012-2013 оны улирал хүртэл шинэ гэрээ байгуулжээ.

GD Star Rating
loading...
"Денвер Наггетс" Ж.Карлыг 2014 он хүртэл "түгжлээ", 9.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. kobe says:

    shine medeelel yaagaad oruulahgui bga ym be.tanaixanaas l medeeliig avch bdag shde.tsag hugtsaandan medee medeelelee oruuljbgaa ch gej guij bn shvv.amijalt

    GD Star Rating
    loading...
  2. Vaancho says:

    amjilt Denvert

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: