loading...
Испаний залуу сагсанбөмбөгч Рики Рубио NBA-д хэзээ ирэхээ энэ улирлын төгсгөлд шийднэ гэжээ. 2009 оны драфтын 5-р сонголтоор Миннесота Тимбервулвз түүнийг авсан. Гэвч NBA-д тоглохоосоо өмнө нутагтаа хэсэг хугацаанд тоглож туршлага хуримтлуулахыг тэрээр илүүд үзсэн юм.
Саяхан Испани радиод өгсөн ярилцлагадаа Рубио “Нутгийн ах Пау Газолийн адил NBA-д амжилт гаргахыг хүсэж байна. Гэхдээ энэ зун NBA-д лок-аут явагдвал би хохирох учраас шийдвэр гаргахаа тэр азнасан” хэмээжээ.
Миннесотагийн босс Давид Каны хувьд харин Рубиогийн асуудалд итгэлтэй хандаж байна. Ид ирэн дээрээ байгаа пойнт-гуардыг тэрээр ирэх улирлаас NBA-д Миннесотагийн төлөө тоглоно гэдэгт итгэлтэй байгаа аж. Кевин Лав ч Рубиогийн ирэх өдрийг тэсэн ядан хүлээж байна.
“Өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар бид сайн найзууд болсон юм. Дараа нь бас хэд хэдэн удаа уулзсан. Ер нь бол байнга харилцаатай байгаа. Рубио альхэдийнэ NBA-гийн түвшинд хүрсэн. Үнэхээр гайхалтай дамжуулж, багийн тоглолтод их нөлөөлдөг тоглогч. Урт гартай болохоор яг л байрлалдаа таарсан гэж хэлж болно”
Рубио Евролигийн Барселона багтай зургаан жилийн гэрээтэй байлаа. Түүний худалдагдах доод үнэ нь энэ улирлын дараа нэг сая ам.доллар болох юм. Харин NBA-гийн дүрэм ёсоор Тимбервулвз үүний талыг нь төлөх бололжтой. Тимбервулвз мөн Рубиог Европд тоглох эрхийг нь нэг улирал хязгаарлах ч эрх бий. Хэрвээ тийм зүйл болвол Рубио дахин драфтад орж NBA-гийн өөр багт харьяалагдах боломжтой аж.
Өдгөө 20 настай Рубио шигшээ багтайгаа хамт Олимп, дэлхийн аваргад оролцож медаль зүүж амжсан ирээдүйтэй тоглогч билээ.
Сүүлийн үед Даллас Мавериксийн эзэн Марк Кубан түүнийг багтаа авчрахаар сонирхож байгаа мэдээ байна. Гэхдээ мэдээж хэрвээ Миннесота зөвшөөрвөл.
loading...




Dallas avchaasai tgvl goe shde. ene uliral duusgaad kidd barag zodog tailna gsn. tgheer sain holbon toglogch heregtei shdee. harj l bhasdaaa Dallas gogo
loading...
Ene yuun ni sain bdiin hachin Ginobilig duuraisan batsaan gehdee nadaas iluuldee harin Ginobiligiin chansaand hurehgui
loading...
xoor chinii bie zuger bizde “Syyf” gesen zaluu.. gehde nadas deer l de genuuu xaxa.. zu zuger alga bol
loading...
Syyf yu gene we ahahahaha nadaas deer ldee genyy wghagagagaghahahah
loading...