Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA-гийн талбайд (3 сарын 18)

GD Star Rating
loading...

Индиана Пэйсерс” – “Чикаго Буллз” 115:108 OT (31:21, 31:27, 27:25, 13:29, 13:6)

“Conseco Fieldhouse” ордондоо “Индиана Пэйсерс”, “Чикаго Буллз”-г  115-108-аар буулган авч “Бух”-нуудын найм дараалсан ялалтын цувралыг зогсоолоо. Дөрвөн үеийн турш хоёр баг ширүүн тэмцэлдсэний эцэст 102 – 102-оор тэнцсэн. Пэйсерс сүүлийн үед 95-80-аар тэргүүлж байгаад онгод нь орсон Роүзэд “бариулж” ийнхүү тэнцсэн.

Ингээд нэмэлт цагт ялагч тодрох болоход талбайн эзэд долоон оноогоор илүүрхэж улирлын 30 дахь хожлоо авлаа. Тайлер Хэнсбро 29 оноо авсан бөгөөд нэмэлт цагийн эхний шидэлтийг хийсэн юм. Харин эсрэг багаас нь Деррик Роүз карьерийн оргил 42 оноогоо дахин давтлаа. Тэрээр багийнхаа сүүлийн 20 онооны 19-г нь дангаараа авсан байх юм.  Роүз “Ийм сайн баг гарцаа байхгүй плей-оффт байх ёстой. Тэдэнтэй дахиж тоглох өдрийг тэсэн ядан хүлээж байна” хэмээвсэн.

Энэ долоо хоногт  ”Индиана Пэйсерс” плей-оффын эрх авсан дөрвөн багтай тоглож гурвыг нь буулган авлаа. Шарлотт Бобкэтс тэдний араас нэхэж байгаа бөгөөд плей-оффын эрх авахын тулд тоглолт болгоноос хожил авах хэрэгтэй байгаа.

***

“Орландо Мэджик” – “Денвер Наггетс” 85:82 (18:21, 29:21, 17:18, 21:22)

Жамир Нельсон цаг дуусах мөчид “buzzer shot” хийж  гурван оноо авсны  ачаар  ”Орландо Мэжик”, “Денвер Наггетс”-г 85-82-оор хожлоо. Сүүлийн 25 секундэд “Орландо” гурван ч чөлөөт шидэлтээ угаасан.  Данило Галлинари 2.5 секунд дутуу байхад хоёр чөлөөт шидэлтээ амжилттай болгож оноо тэнцсэн. Энэ эгзэгтэй үед Нельсон Тай Лоусоны өмнөөс довтолж багтаа хожлын оноо авчирсан юм. Энэ тулаанд аль аль баг нь 38 хувьтай шидэлт гүйцэтгэжээ.

Нельсон  ”  Намайг сүүлийн мөчид бөмбөг шидэхийг хүсэж байгааг дасгалжуулагч маань  мэдэж байсан. Тийм ч болохоор энэ боломж олдсон байх. Тэр ч надад итгэж байсан”

Хэдийгээр энэ удаа ялагдсан ч гэсэн Денвер  NBA-д хамгийн өндөр оноо дундчилж байгаа амжилтаа хадгаллаа. Наггетс нэг тоглолтод 107.4 дунджаар авч байна. Энэ тоглолт эхлэхээс өмнө тэд сүүлийн дөрвөн тоглолтод 116 оноо дунджаар аваад байсан юм. Мөн 82 оноо дунджаар алдаж байгаа юм.

Орландогийн Брэндон Басс 13-аас ердөө хоёр шидэлтээ оновчтой болгосон бол Наггетсаас Аарон Афлало, Рэймонд Фелтон нар  11-ээс хоёрыг л хийж ‘flop”-дов. Рэймонд Фелтон цаг дуусахаас өмнөхөн шагайгаа бэртээж талбайгаас гарсан. Гэхдээ рентген шинжилгээний хариу эерэг гарчээ.

Жэй Жэй Редик гэдэсний өвчнөөс болж таван тоглолт дараалан өнжлөө. Мөн өвдөг нь зовиуртай байгаа учраас Аренас энэ удаа талбайд гараагүй.

***

Атланта Хокс” – “Майами Хит” 85:106 (21:25, 16:25, 20:36, 28:20)

“Майами Хит” ‘Атланта Хокс”-г 106-85-аар бут ниргэхэд Леброн Жеймс 43 оноо авч багаа хошуучиллаа. Нийт онооныхоо 23-г нь тэрээр гуравдугаар үед  авсан юм. Эхний хагасын дараа онооны зөрүү 50-37 байсан бөгөөд Леброн энэ үед 20 оноо авчээ. Ингээд гуравдугаар үед тэр улам “галзуурч’ Хокст боломж олгосонгүй.

Аталантагийн онооны лидер сэлгээнээс талбайд орж ирсэн. Марвин Уйльямс энэ өдөр 15 оноо авсан бол Дамьен Уилкис улирлын оргил амжилт 14 оноог авсан байна. Аталанта талбайдаа сүүлийн хоёр тоглолтод дараалан ялагдлаа. Энэ улиралд тэд талбайдаа 20-14 гэсэн үзүлэлттэй яваа.

Леброн “Миний шидэлтүүд ороод эхэлчихсэн л бол хамгаалагчид юу ч хийгээд нэмэргүй”

Эрик Сполстра “Заримдаа чи зүгээр л хараад сууж байсан нь дээр байдаг юм”

Бош дөрөв дэхээ дараалан дабль дабль хийлээ. Энэ удаа 17 оноо, 10 самбар.

***

“Детройт Пистонс” – “Нью-Йорк Никс” 99:95 (26:25, 29:28, 15:25, 29:17)

“Нью-Йорк Никс” сүүлийн таван тоглолтоос дөрөв дэх ялагдлаа амслаа. “Детройт Пистонс” тэднийг , 99-95-өөр буулган авсан бөгөөд сүүлийн үед л гэхэд 29-17-өөр илүүрхжээ.  Тэйшон  Принс 16 оноо авч багаа тэргүүлсэн.

Харин эсрэг багаас Кармело Энтони ердөө зургаан оноогоор багтаа тус болсон бөгөөд сүүлийн хагаст бүр оноо ч аваагүй.

Ричард Хэмилтон өвөөгийнхөө оршуулгын ёслолд оролцохоор чөлөө авсан тул Остин Дэй түүний оронд талбайд гарлаа.

***

Милуоки Бакс” – “Нью-Жерси Нетс” 110:95 (29:26, 23:28, 28:19, 30:22)

“Милуоки Бакс ” гурав дараалсан ялагдсан цувралаа зогсоож “Нью-Жерси Нетс”  -ийг 110-95-аар хожлоо. Карлос Делфино карьерийн оргил амжилт найман гурван онооны шидэлтээ оновчтой болгож 26 оноо авчээ. Тэрээр мөн найман самбар, гурван дамжуулалт, гурван удаа бөмбөг тасалсан.

Жон Салмонс мөн энэ өдөр сайн тоглож 25 оноо багтаа авчирсан.

Бакс энэ тоглолтод шидэлтээ 56.8 хувьтай амжилттай хийсэн. Энэ нь тэдний улирлын хоёр дахь топ үзүүлэлт болж байна. Өнгөрсөн нэг сард Нетсийн эсрэг  58.3 хувьтай шидэж байлаа.

Дерон Уильямс  13 шидэлтийнхээ дөрвийг л оновчтой болгов. Тэрээр тоглолтын дараа бугуй нь зовиуртай байгаа учраас ирэх тоглолтуудыг өнжиж магадгүй гэв.

***

Финикс Санс” – “Голден Стэйт Уорриорз” 108:97 (27:20, 23:18, 34:27, 24:32)

Марцин Гортат 18 оноо авч “Финикс Санс” , “Голден Стэйт Уорриорз”-г 108-97 харьцаатай хожлоо. Тэдний дөрөв дараалсан ялагдлын цуврал ингээд дуусав.

Өвдөгний бэртлээс болж таван тоглолт өнжсөн Чанни Фрай эргэж ирсэн анхны тоглолтдоо 17 оноо авлаа. Гранит Хилл, Стив Нэш нар мөн тус бүр 17 оноогоор багтаа тус болсон.

“Уорриорз”-оос Дорелл Врайт багийнхаа сүүлийн хагаст авсан 30 оноог бүгдийг нь түүсэн.

1994-95 оны улирлаас хойш “Санс” – “Уорриорз”-д ялагдаагүй байгаа.

***

“Хьюстон Рокетс” – “Бостон Селтикс” 93:77 (28:22, 34:18, 19:16, 12:21)

“Хьюстон Рокитс” плей-оффын эрхийн төлөө тэмцсээр байна. Энэ удаа тэд “Бостон Селтикс”-ийг 93-77-гоор хожиж сенсаац дэгдээлээ. Кевин Мартин тоглолтын хамгийн өндөр 25 оноог ганцаараа авсан. “Toyota Center”-т явагдсан уг тоглолтод Кайл Лоури 20 оноо, найман ашигтай дамжуулалтаар багтаа тусаллаа.

Жефф Грин харин 17 оноо, хоёр блок хийж багаа тэргүүлэв. Глен Дэвис 16 оноо, долоон самбар авчээ.

“Сакраменто Кингз” – “Филадельфия 76ерс” 80:102 (23:32, 15:23, 16:25, 26:22)

“Оклахома-сити Тандер” – “Шарлотт Бобкэтс” 99:82 (26:18, 19:25, 29:22, 25:17)

Даллас Маверикс” – “Сан-Антонио Сперс” 91:97 (20:30, 25:20, 21:23, 25:24)

“Лос-Анжелес Лейкерс” – “Миннесота Тимбервулвз” 106:98 (21:27, 28:24, 29:23, 28:24)

 

 

GD Star Rating
loading...
NBA-гийн талбайд (3 сарын 18), 9.4 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. King James says:

    Onoodor Bron aimaar baisaan burhan min. Hen ch zogsooj chadaagui.
    Wade 3-r uyd bas goy showdsan.
    1-r garhiin toloo uragshaa go Heat

    GD Star Rating
    loading...
  2. javkha says:

    heat ene jil 1eer garwal bi vhie

    GD Star Rating
    loading...
  3. 1994-95 оны улирлаас хойш “Санс” – “Уорриорз”-д ялагдаагүй байгаа.sonin l ym

    GD Star Rating
    loading...
  4. BZzS says:

    Nelson muu hulgana buzzerdchdimda. mar manaih Miamigin talbai der. jhn yadarsan l ochih bh. thde Denveriin henees n ch yu ch garj magadgue

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: