Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » “Абидал”-д зориулсан хожил

GD Star Rating
loading...

Дани Алвесийн 20 орчим метрээс гуядсан гайхалтай гоол болон Бояан Кркичийн “дефлект”-тэй гоол Барсад ээлжит хожлыг авчирлаа. Каталоны баг  “Камп Ноу” цэнгэлдэхдээ Хетафег угтаж аваад 2 : 1-ээр хожиж лигийн тэргүүллээ нэг шатаар ахиулж байна. Барсагаас энэ тоглолтод багийн ахлагч Карлес Пуйоль болон Педрогүй талбайд гарсан. Мөн саяхан хагалгаанд орсон Эрик Абидалд багийнхан нь сэтгэлээрээ хамт байгаа гэдгээ харуулж байлаа.

Шүгэл дуугахарахын өмнө хоёр багийнхан Франц хамгаалагчид сайн сайхныг хүссэн мэссэж бүхий богино цамц өмссөн юм. Мөн тоглолтын 22 дахь минутад Барсагийн фенүүд “22″ дугаартай тоглодог Абидалын төлөө алга ташин хамт гэдгээ илэрхийлж байв.

17 дахь минутад Дани Алвес 20 орчим метрээс гайхалтай цохилт хийж багтаа тэргүүлэл авчирсан. Алвес энэ гоолын баяраа фенүүдийнхээ өмнө очиж, булчингээ үнсэж тэмдэглэсэн юм. Пепийн залуус өндөр түвшний формоо хадгалж Хетафегийн хаалгачыг чамгүй олон сандаргаж байлаа. Хоёрдугаар үеийн 50 дахь минутад  Боян Кркич баруун талаас нэг дараад хаалга руу цохилоо. Түүний бөмбөг Ката Диасын хөлд ойж хаалганд орсон.

Кркич ийнхүү Барсагийн төлөө хийж байгаа 100 дахь лигийн тоглолтоо гоолоор мялаалаа.  Лео Месси өмнө нь Хетафетэй хийсэн дөрвөн тоглолтод бүгдэд нь гоолдсон учраас түүнийг “жижүүр”-ийн нэг гоолыг фенүүд нь хүлээж байлаа. Гэтэл цаг дуусахаас хоёр минутын өмнө зочин багийн довтлогч Ману гоолдож байдлыг эгзэгтэй болгож орхив. Саяхан л хожлын баяраа тэмдэглэж байсан Барсагийн фенүүд үлдсэн минутыг сэтгэл түгшиж өнгөрүүллээ. Гэхдээ Хетафе үүнээс өөр гоол хийж чадсангүй.  Барса улирлын 25 дахь хожлоо авч 78 оноотой боллоо.

Пеп Гвардиола энэ хожлыг Абидалд зориулж байгаагаа хэлсэн. Тэрээр мөн энэ долоо хоног бүх тоглогчдын хувьд хүнд байлаа. Харин багийнхан нь сэтгэлийн хаттай байж, сайн тоглож байгаад баяртай байна хэмээв.





 

 

 

3 сарын 19. Барселона. Цэнгэлдэх “Камп Ноу”.
Ерөнхий шүүгч – Сесар Муньес Фернандес (Овьедо).
БАРСЕЛОНА – ХЕТАФЕ – 2:1 (1:0)
Даниэл Алвеш, 17 (1:0). Кркич, 50 (2:0). Ману, 88 (2:1).
Барселона Хетафе
Виктор Вальдес Хорди Кодина
Даниэл Алвеш Виктор Санчес
Херард Пике Ката Диас
Габриэль Милито Иван Маркано
Адриано Мигель Торрес
Хави Хуан Анхель Альбин
Хавьер Маскерано Борха
Андрес Иньеста, 81 Франциско Каскеро, 60
Боян Кркич, 68 Даниэль Парехо, 75
Давид Вилья, 89 Ману
Лионель Месси Хавьер Арисменди, 67
Сэлгээ:
Сейду Кейта, 68 Николас Мику, 60
Ибрагим Афеллай, 81 Адриан Сардинеро, 67
Хеффрен, 89 Педро Москера, 75
Шар хуудас :
Даниэл Алвеш, 2 Ката Диас, 25
Давид Вилья, 30 Педро Москера, 87
Хави, 90+2

 

 

 

GD Star Rating
loading...
"Абидал"-д зориулсан хожил, 8.7 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Abidal mini hurdan edgereesei manai barca turuulnee uragshaa BARCA!!!!!!! uragshaa

    GD Star Rating
    loading...
  2. la leagued 2hon toglolt jild boldog shde :d

    GD Star Rating
    loading...
  3. javkha says:

    za shagad bai ene liverpool fanat ter b ligarvvgee yaw sain yawaa 2 bagt bitgii ataarh

    GD Star Rating
    loading...
  4. fuck barca says:

    barca reald hojigdoh yum bol duusaa daa bas 1 tentsvel gehdee tiim yum bolohgui blgui de

    GD Star Rating
    loading...
  5. Vaancho says:

    xooe zaluusai Abidal yasiin be.. tiim muu bga yumu

    GD Star Rating
    loading...
  6. ZZZ says:

    Vaancho gej yu ch meddeggui hooson tolgoitoi duh bn shd. Ene tenedees yum olood unshih chadvarguim bol yadaj zuragtaa asaagaad dursiig ni uzeech.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: