loading...
Тарьей Бё Биатлоны дэлхийн цомын түүхэнд бичигдэх гайхалтай амжилтыг өчигдөр явагдсан хөөж гүйцэх төрөлд байгууллаа. Норвег цаначин өмнөх спринтэд итгэмээргүй тааруу уралдаж 44-р байр эзэлсэн. Энэ чансаагаараа Бё “Pursuit”-ийг нилээд хойноос эхлүүлсэн юм. Гэтэл уралдааны төгсгөлд тэрээр бүр аваргын төлөө нутаг нэгт Свендсен, Францын Фуркадтай урд хойноо орон өрсөлдөж мөнгөн медаль зүүлээ. Биатлоны дэлхийн цом зохиогдож эхэлсэн 1977 оноос хойш 44-өөс хоёрдугаар байр хүртэл “үсэрсэн” тамирчин байдаггүй. Мөн хүрэл медаль зүүсэн Фуркад ч бас 35-аас энэ хүртэл тэшиж гайхамшгийг бүтээсэн.
Эмиль Хегле Свендсен энэ гайхалтай уралдааны тэргүүн байранд орж 60 оноо халаасалсан. Тэрээр 12.5 км зайг 32:59.2 минутад багтаан туулсан. Харин Бё түүнээс +0.6 секунд алдсан бол Фуркад +7.3 секундээр хоцорчээ.
Эдгээр гурван биатлогч ерөнхийдөө сүүлийн босоо буудлагын дараа бусдаасаа тасарч эхэлсэн. Уг нь энэ өдөр огт өөр гурван тамирчин эхний байруудыг эзлэх боломжтой байлаа. Учир юу гэвэл сүүлийн зогсоол дээр Шведийн Бьёрн Ферри, Фредрик Линдстром, Оросын олимпийн аварга Евгений Устюгов гэсэн дарааллаар орж ирсэн. Тэдний араас Норвегийн залуус, Фуркад нэхэж байлаа.

Бариа...
Эхлээд Ферри хоёр сумаа алдаж үзэгчдийг дуу алдахад хүргэсэн бол залгуулаад Линдстром, Устюгов хүртэл тус бүр хоёр сумаараа “шувуу буудаж” бүр байдалд орох тэр. Энэ сайхан боломжыг мэдээж хэрэг ард явсан хэд алдсангүй. Бё, Свендсен, Фуркад гурвуулаа мэргэн буудаж торгуулийн тойргийг алгаслаа. Уг нь Ферри Бёгоос 10 секундын өмнө торгуулийн тойргийг орхисон ч “Шар энгэрэвч”-ийн эзэн гайхалтай хурдан тэшиж нэг л мэдэхэд Свендсений хажууд тэшиж байлаа.
Сүүлийн 1700 метрт жинхэнэ гал гарсан тэмцэл өрнөсөн бөгөөд гурван тамирчин урд хойноо орон тэшсээр эцэст нь Свендсен тэргүүн байранд орсон юм.
Бё уралдааны дараа “Гараанаас гарсан цагаасаа л би максимут хурдараа тэшиж эхэлсэн. Эмильд надаас илүү амар байсан байх л даа. Яагаад гэвэл тэр спринтэд дээгүүр байр эзэлчилсэн байсан. Сүүлийн тэр зайд би үнэхээр ядарсан байлаа. Яаж ч хичээгээд Эмилийн урд орж чадсангүй” хэмээв.
1. (6) Эмиль Эгле Свендсен (Норвег) 0+2+1+0 32:59.2
2. (44) Тарьей Бё (Норвег) 0+0+1+0 +0:00.6
3. (35) Мартин Фуркад (Франц) 1+0+0+0 +0:07.3
4. (2) Бьёрн Ферри (Швед) 0+0+1+2 +0:31.0
5. (5) Фредрик Линдстрём (Швед) 1+0+0+2 +0:33.1
6. (10) Ларс Бергер (Норвегия) 1+0+3+0 +0:38.7
7. (11) Симон Эдер (Австри) 1+0+1+0 +0:42.8
8. (34) Михаэль Грайс (Герман) 0+0+1+0 +0:43.6
***
Эмэгтэйчүүдийн хөөж гүйцх төрөлд Словакын Анастасия Кузьмина 33:42.5 минутаар тэргүүлэв. Беларусын Дарья Домрачава +23.1 секундын дараа барианд орж мөнгөн медаль зүүсэн бол Германы Андреа Хенкель тэргүүлэгчээс +27.6 секунд алдаж гутгаар байр эзлэв. Эхний шагналт байранд орсон тамирчид бүгд тааруу буудаж гурваас таван сумаа угаасан.
Спринтэд түрүүлсэн Магдалена Нойнер энэ удаа өнжсөн. Тиймээс тэргүүлэгчийн байрыг уралдааны эхнээс Тора Бергер эзэлж байлаа. Гэвч Норвег тамирчин эхний буудалтдаа гурван сум алдаж, дараагийнхад хоёр сум гэх зэргээр азгүйтэн хойшоо шидэгдсэн юм. Ингээд түүний байрыг Кузьмина авсан бөгөөд хоёр дахь хэвтээ буудалаас хоёр сумаа алдаж Хенкель тэргүүлж эхэллээ. Хэрвээ энэ эрчээрээ мэргэн буудаад явсан бол Герман бүсгүй гарцаагүй түрүүлэх байв. Гэтэл сүүлийн зогсоол дээр тэрээр хоёр ч сумаа алдаж тэргүүлээ буцаагаад алдчихсан. Кузьмина харин эсрэгээрээ уралдааны төгсгөлийг сайн хийснийхээ хүчинд дахиж урдаа хүн алдсангүй.
Кузьмина энэ улирлын хоёр дахь түрүүгээ авлаа. Өнгөрсөн 12 сард Хохфильценийн спринтэд эхний алтан медалиа тэр авсан билээ.
Дэлхийн цомыг тэргүүлж буй Финляндын Кайса Мякяряйнен 4-р байранд орж 43 оноо авлаа. Одоо Кайса нийтийн гараанд л бүдэрчихгүй бол энэ жилийн Дэлхийн цомын эзэн болох боломжтой. Түүний араас хамгийн ойрхон Тора Бергер 41 оноо алдаж байгаа юм. Нийтийн гараанд Нойнер оролцоно гэдгээ мэдэгдсэн.
1. (4) Анастасия Кузьмина (Словак) 0+2+1+0 33:42.5
2. (3) Дарья Домрачева (Беларусь) 2+0+1+2 +0:23.1
3. (7) Андреа Хенкель (Герман) 0+0+1+2 +0:27.6
4. (20)Кайса Макаряйнен (Финлянд) 0+2+0+1 +0:45.5
5. (24)Екатерина Юрлова (ОХУ) 0+0+0+2 +0:59.5
6. (35) Мириам Гёсснер (Герман) 0+0+1+3 +1:11.2
7. (16) Селина Гаспарин (Швейцарь) 0+0+2+1 +1:17.3
8. (2) Тура Берегр (Норвег) 3+2+0+1 +1:19.9
9. (21) Светлана Слепцова (ОХУ) 3+1+0+0 +1:20.9
10. (5) Вита Семеренко (Украин) 0+3+1+0 +1:38.9

Домрачева, Кузьмина, Гаспарин
loading...




Анастасия Кузьмина ene oros huuhen shdee. orosuud golood shigsheedee avaagui tegsen odoo nuguuduh n jinhene laaj bn. nodnin olimpiin avraga bolson
loading...
Анастасия Кузьмина-g xoogoogui sh de?xeden jiliin omno slovakia noxortei bolood tus ulsiin irgen bolson.shigsheedee bagtaagui baij bolox yum.
loading...
hudlaa zalaad baitaarai gologdood bishee. nuhurt garaad slowakiin shigsheed orson yum da
loading...
naad huuhen chin orosiin osvoriin shighseed beltgel hiij baisiin daanch undsen bagt orj chadaagui tegeed slowakiin shigsheed orchihson .ah n anton shipulin geed gar orosiin shigsheed baidag . aav n bas baitlonii tamirchin baisan. Nodnin olimpiin avarga bolohod n orosuud oorsdiinhoo baitlonii holboonii udirdlaguudaa hahuuld idegdseneer n duudaad buun yum bolj baisiin. iim avayastai ohiniig shigsheedee avahgui ali hunii hatgaasaar oor humuus avdagaar n duudaad.
loading...
uul n orosiin shigsheegiin hamgiin shildeg tamirchin ekatrina yriva baisiin . odoo daanch teren shig sain tamirchin alga , 1 heseg svetlena slebtsova ovoo gaigui baisiin odoo buur uher teger shig l yavdag bolson bn lee
loading...