Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг, МанЮ » Юнайтед таван оноогоор тасарлаа

GD Star Rating
loading...

Мануэль Альмуниягийн гаргасан буруу шийдвэр Арсеналд том цохилт боллоо. “Вест Бромвич”-ийн талбайд Буучид зочилж 2 : 2-оор тэнцсэн бөгөөд нэг гоолын бурууг Альмуния  дангаараа үүрэх ёстой болсон юм. “Их Буучид”-н энэхүү бүдрэлтийг Ман Юнайтед  ашиглаж гурван оноогоор тасарлаа. Болтоныг 1 : 0-ээр хожиход Бербатов 88 дахь минутад гоолджээ. Үнэхээр ёндоотой байна гэхээс өөр юу гэхэв. Ийнхүү хүснэгтийг тэргүүлэгч багуудын онооны зөрүү тав болж холдлоо.

Өнгөрсөн жил хөлөө хугалж жил гаран талбайд гараагүй Аарон Рэмси эргэж ирсэн нь энэ тойргийн онцлох мэдээ байлаа. Мөн  Йенс Леманн сэлгээний суудлаас тоглолтыг үзсэн бөгөөд камерийн дуран тоглолтын турш түүнийг харуулж байв. Ялангуяа Альмуниягийн алдааны дараа.

Буучдын хувьд тоглолт хүндхэн эхэлж дөнгөж гурав дахь минутад гоол алдсан. Стивен Рид булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж тооны харьцааг нээсэн.  Рэмси түүнийг хамгаалж байсан юм.

Скиллачи, Косельни хамтдаа гараанд гарсан 12 тоглолтоос ердөө нэгэнд нь л Буучид клин-шит хийсэн байна.

Эхний үед Арсеналчууд хариуг нь барихаар аюултай довтолгоо төдийлөн зохион байгуулж чадаагүй. Харин хоёрдугаар үеийн идэвхгүй байсныхаа горыг амсаж  дахин  шийтгүүлэв.
Эсрэг багийн довтлогчыг хоёр ч тоглогч хамгаалж байхад   Альмуния хаа байсан холоос гүйж ирээд  гоол алдчих нь тэр.  Питер Одемвингегийн хувьд тун амархан гоол боллоо.  Тэрээр 2005 оноос хойш премьер лигт 10-аас дээш гоол оруулсан анхны Вэст Бромвичийн тоглогч боллоо.

Энэ гоолын дараа Аарон Рэмсиг суулгаж Никлас Бендтнерийг талбайд оруулж ирэв. Итгэл найдвараа алдаад байсан багийнхаа урмыг энэ хүнд үед Андрей Аршавин сэргээж өгсөн. Тэрээр 70 дахь минутад өөрийнхөө ур чадварыг гайхуулж 16-гийн бараг шугаман дээрээс хүчтэй цохилтоор гоол хийлээ. Вэст Бромвич үүний өмнө 27 тоглолт дараалан гоол алдаад байсан юм. Харин Аршавин тэдний клин-шит хийх гэсэн хүслийг зогсоолоо.

Ингээд 78 дахь минутад Аршавиний зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Бендтнер мөргөж Ван Персид засаж өглөө. Недерланд залуу  хамгаалагч бөмбөгийг цэвэрлэхээс өмнө амжиж хаалга руу чихэж тооны харьцааг тэнүүлсэн.



3 сарын 19. Вест Бромвич. Цэнгэлдэх “Хауторнс”.
Ерөнхий шүүгч – Стюарт Атвелл (Нунатон).
ВЕСТ БРОМВИЧ – АРСЕНАЛ – 2:2 (1:0)
Рид, 3 (1:0). Одемвингие, 58 (2:0). Аршавин, 70 (2:1). Ван Перси, 78 (2:2).
Вест Бромвич Арсенал
Скотт Карсон Мануэль Альмуния
Стивен Рид Бакари Санья
Абдулайе Мейте Себастьен Скиллачи
Юнас Ольссон Лоран Косельни
Ники Шори Гаэль Клиши
Крис Брант Денилсон, 46
Пауль Шарнер, 46 Александр Сонг
Юссуф Мулумбу Самир Насри
Джеймс Моррисон Аарон Рэмси, 58
Джером Томас Андрей Аршавин
Питер Одемвингие, 75 Робин Ван Перси
Сэлгээ:
Марек Чех, 46 Маруан Шамах, 46
Марк-Антуан Фортюне, 75 Никлас Бендтнер, 58
Шар хуудас :
Абдулайе Мейте, 18 Денилсон, 36
Лоран Косельни, 61
Самир Насри, 81

Хүснэгтийг тэргүүлж буй Ман Юнайтед энэ хооронд хүнд шалгуур давж байж гурван оноо авлаа. Сер Алекс Фергусон таван тоглолтын торгууль хүлээсэн учраас үзэгчдийн суудлаас багаа дэмжив.  76 дахь минутад Жонни Эванс эсрэг багийн Стюарт Холденийг бэртээж улаан хуудсаар торгууллаа. Нэг хүн дутуу үлдсэн “Юнайтед” гоол оруулах найдвар тун бага болж ирэв.

Стюартын оронд талбайд гарч ирсэн Мэтью Тейлор гоол хийх 100 хувийн боломж алдаж багаа хөөдлөө. Үүнийх нь хариуг Бербатов цаг дуусахаас өмнө өгсөн. Луиш Нанинийг 16-гийн гаднаас цохисон бөмбөгийг Яаскелайнен барьж чадалгүй алдлаа. Энэ үед хаалганд ойрхон байсан Бербатво бөмбөгийг чихэж хожлын гоолыг багтаа авчирсан юм. Болгар бөмбөгдөгч 46 дахь минутад Чичаритогийн оронд сэлгээгээр талбайд орж ирсэн юм. Тэрээр  улирлын 20 дахь гоолоо орууллаа.

Манчестер Юнайтед энэ улиралд сүүлийн таван минутад гоол хийж авсан оноогоор премьер лигт тэргүүлж байна. Тэд нийт найман оноог сүүлийн мөчид авчээ.

Чөтгөрүүд энэ үдэш 16 цохилт хийсний зургаа нь хаалга руу чиглэсэн.



3 сарын 19. Манчестер. Цэнгэлдэх “Олд Траффорд”.
Ерөнхий шүүгч – Андре Марринер (Бирмингем).
МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – БОЛТОН – 1:0 (0:0)
Бербатов, 88 (1:0).
Манчестер Юнайтед Болтон
Эдвин Ван дер Сар Юсси Яаскелайнен
Уэсли Браун, 46 Гретар Стейнссон
Крис Смоллинг Гари Кэхилл
Джонни Эванс Дэвид Уитер
Патрис Эвра Пол Робинсон
Антонио Валенсия Юхан Эльмандер
Майкл Кэррик Фабрис Муамба, 90
Луиш Нани Стюарт Холден, 78
Райан Гиггз Мартин Петров
Уэйн Руни Кевин Дэйвис
Хавьер Эрнандес, 46 Даниэль Старридж, 60
Сэлгээ:
Фабио, 46 Ли Чхун Ен, 60
Димитар Бербатов, 46 Мэтью Тейлор, 78
Иван Класнич, 90
Улаан хуудас :
Жонни Эванс, 76

***

ТОТТЕНХЭМ : ВЕСТ ХЭМ  0:0 (0:0)

УИГАН : БИРМИНГЕМ      2:1 (1:1)

СТОК СИТИ : НЬЮКАСЛ      4:0 (1:0)

БЛЭКБЕРН : БЛЭКПУЛ 2:2 (0:2) 

АСТОН ВИЛЛА : ВУЛВЕРХЭМПТОН 0:1 (0:1)

ЭВЕРТОН : ФУЛХЭМ 2:1 (1:0)

 

 

 

 

 

 

 

 

 

GD Star Rating
loading...
Юнайтед таван оноогоор тасарлаа , 8.1 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

15 Сэтгэгдэл

  1. arsenald bolomj ogood bhad ayayaya 87dohi minutad berba goaldoh ymda

    GD Star Rating
    loading...
  2. Ryan Giggs says:

    uneniig helehed arsenal ene bureldehuuneeree hezee ch PL-d turuulehgui. ene jil manu turuulne arsenaliihan uuchlarai gehde ene unen shu!

    GD Star Rating
    loading...
  3. Vaancho says:

    Liverpool zgr alga bol

    GD Star Rating
    loading...
  4. TP says:

    yoo xelex vg algaa…ymar zoxion baigulalt nairulga bxgv…bumbugu taslulsn esvl xayggv damjulaltar dvren toglolt bollo…ene bdlara arsenal min tsom awxad xetsv l bnada…5 ono gdg xetsvxen l sonsogdoj bna…bendtner chamakh gj 2 ym toglolt bolgon dr ymar vr bvtelgv bxin…

    GD Star Rating
    loading...
  5. livpool says:

    liverpool alga bolohgui n saihan l daa

    GD Star Rating
    loading...
  6. barca fan says:

    esh zayagu arsenal 4dh tsomoo ch gsn avkulde ene hed harjaarai

    GD Star Rating
    loading...
  7. vaancho-d says:

    vaancho hentser Chelskie-teigee dald or!

    GD Star Rating
    loading...
  8. ugasa l Manu turuuleh n oilgomjtoi liverpool harin 6gaas doosh oroosoi EL tee ch toglj chadq gusnuud CL EL ali alind n orood hereggui onig bln Baraga gaach barq yumnuud Che zuer l azgui PL dch CL d ch ter

    GD Star Rating
    loading...
  9. ymar ch bagiin fanatuud hamgiin oston bagiin fanatuudtai evtei baidaggui shuude medeej manai hamgiin chuhal orsoldogch bol manu chelsea chelseagiihan tiim bolhoor l manai liverpooliig dandaa doosho hiideg baih tanaih ydj CL-2 PL-10 turuulcheed manaih tom gej dugar za CL-d dandaa tomchuud azargaldag ym bayer ac inter milan liverpool barca real manu geh met avarg avargaaarai tordog gdg unen ym shig sanagdaad bdag ym tuuh tuuh geed l bna gej bodoj bna u tanaih buteej chadah hun ni ch baihq buteej chadaachgui bag shuude

    GD Star Rating
    loading...
  10. ene arsenal chuud arai oorsdiigoo turuulne gj bodood bsimu gu bzde 2t bn gdg chn sn uzuulelt WBA sn sn Manu Che Liverpooliin Fanat bish shu

    GD Star Rating
    loading...
  11. Vil says:

    EPL -ees yas yuman deer gants sain bag bh yum. TER Manu l yum daa. yun tot manc geh shig dogdolchihson mangar batsaanuud. arsenal deed tuvshinii bag bolohod level dutuu bgaa

    GD Star Rating
    loading...
  12. liverpooliinhaan maianh odo 6 turuultsen bna manaih udahgui azargalnaa tanai tuuh ingeed zogsoj bna xaxa ichmeer yum bragad hojigdood yooo hoorhii orovdmoor yumaa tged 1 tneg tuuhe yaridiin manu tanai teneg tuuhiig chine ene jil evdelne shde xaxa

    GD Star Rating
    loading...
  13. GLORY GLORY MANUnited barag todorhoi bolziin bish uu kkk Arsenal tom bolomjoo aldlaa ManU ene aldaag ni ch orshoosongui dee shn ashiglalaa……GO GO GO ManU.

    GD Star Rating
    loading...
  14. Manu says:

    ULAAN CHUTGURUUD URAGSHAA>>

    GD Star Rating
    loading...
  15. Vaancho says:

    oo sda.. ymar laitai oxin shig sdaguud bga.. hunii omnos orood biched bh yum.. bi bichehgui gesen bol bichehguishde..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: