Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA-гийн талбайд (3 сарын 19)

GD Star Rating
loading...

“Лос-Анжелес Клипперс” – “Кливленд Кавальерс” 100:92 (25:28, 29:22, 28:28, 18:14)

Клипперс“: Гриффин (30), Гордон (29), Уильямс (11), Смит (12)

Кливленд“: Хиксон (28), Сешнс (18), Самуэльс (17), Гибсон (10)

Сүүлийн үед тийм ч сайнгүй байгаа Гриффин ”Кливленд”-н эсрэг шилдэг тоглолт үзүүлж 30 оноо авлаа. Мөн найман самбар, найман дамжуулалт өгчээ. ҮҮний ачаар баг нь ”Staples Center”-тээ 100-92-оор хожил авав.

Винни Дель Негро “Гриффин өнөөдөр жигд сайн тоглолоо. Зөвхөн оноо сайн аваад зогсохгүй. дамжуулалт, самбар гээд бусад үзүүлэлт нь сайн байгаа болохоор би ингэж хэлж байна л даа”

Стат –  Гриффин энэ тоглолтын өмнө 22.2 оноо, 12.2 самбар дунджаар авч байлаа. Элтон Брэнд 1999-2000 онд “Чикаго”-д анхны улиралдаа ийм сайн тоглож байсан бөгөөд түүнээс хойш рүүки 20-с дээш оноо, 10 самбар дундчилж байгаагүй юм. NBA-н түүхэнд ердөө 20 тоглогч л анхны жилээ энэ амжилтыг үзүүлж байлаа.

Клипперс энэ тоглолтод гурван хамгаалагчтай гарсан бөгөөд энэ нь ч үр дүнгээ сайн өгсөн. Эрик Гордон 29 оноо, таван самбар – Мо Уйльямс 11 оноо, таван дамжуулалт, Рэнди Фой болон Блэдсой нар тус бүр 24 минут тоглохдоо багтаа 10 оноо авчирчээ.

Тоглолт эхлэхээс 90 минут орчмын өмнө Кливлендын сэлгээний тоглогчдын ойролцоо явж байсан хутгатай этгээдийг хамгаалалтын ажилчид саатуулжээ. Тоглогчид ямар нэгэн асуудал үүсээгүй.

Өнгөрсөн сард  Кливлендэд худалдагдсан Барон Дэвис биеийн байдлын улмаас энэ удаа талбайд гарсангүй.

***

“Майами Хит” – “Денвер Наггетс” 103:98 (29:21, 27:26, 23:24, 24:27)

Майами“: Жеймс (33), Уэйд (32), Бош (18)

Денвер“: Жей Ар Смит (27), Галлинари (23), Лоусон (16)

AmericanAirlines Arena ордонд Майами, Денверийг 103:98 гэсэн харьцаагаар буулган авлаа. Эрчээ авсан “Хаан” Жеймс 33 оноо авч энэ тоглолтыг тэргүүлсэн бол Дуэйн Уэйд түүнээс нэг оноо дутуу авсан. (32)

Крис Бошын оноог оруулах юм бол  ”Их Гурвал” нийт 73 оноо цуглуулжээ.  Жеймс болон Уэйд хамтдаа 30-аас дээш оноог энэ улиралд дөрөв дэх удаагаа авлаа. Бош  нийт 11 самбар авч, зургаан дамжуулалт өгсөн. Нийт есөн шидэлтийнхээ дөрвийг чулуу болгосон.

Ийнхүү “Хит” лхагва гаригт “Оклахома”-д хүлээсэн дуулиант ялагдлын дараа хоёр дараалан хожлоо.  Тэд 48 дэх хожлоо авч Дорнод бүсийн гуравдугаар байранд бичигдэж байна. Бостон, Чикагогийн багууд өмнө нь бичигдэж байна.

Жей Ар Смит Денверээс 27 оноо авсан ч баг нь хоёр дахь дараалсан ялагдлаа амслаа. Тэдний багаас Уйлсон Чэндлэр 15-аас тавыг хийж энэ тоглолтын “flop” болов.

Тоглолт ерөнхийдөө “Хит” хоёр дахин илүү оноотой үргэлжилсэн. Харин 4-р үеийн дундуур оноо 84-80 болж ойртсон. Гэвч талбайн эзэд дараалан 10 оноо авч “come back’ хийх оролдлогыг таслан зогсоосон.

Эрик Сполстра “Өнөөдөр хамгийн шилдэг тоглолт байлаа гэж хэлэхгүй. Гэхдээ хожил авахад хангалттай тоглолоо. Манайхан сайжирсаар л байна”

 

“Нью-Орлеан Хорнетс” – “Бостон Селтикс” 85:89 (28:14, 23:26, 13:27, 21:22)

“Нью-Орлеан”: Уэст (32), Белинелли (23)

“Бостон”: Р. Аллен (20), Дэвис (20)

“Селтикс” гуравдугаар үед хийсэн 16 шидэлтийнхээ 12-г амжилттай болгож, нийт дүнгээр n 89-85 харьцаатай “Хорнетс”-ийг буулган авлаа.

Глен Дэвис, Рэй Аллен тус бүр 20 оноогоор багийнхаа энэ хожилд тусаллаа. Харин эсрэг багаас нь Дэвид Уэст 32 оноо авсан юм.  Бостон энэ тулаанд ердөө найман тоглогч сэлгэсэн.  Гэсэн ч тэдний сэлгээ Наггетсийг 39-6-аар илүүрхжээ.  Гуравдугаар үеийн 9:41 дахь минутад Аллен гурван оноо авсан. Үүнээс хойш Бостон эргэж харалгүй тоглолтыг хошуучилсаар дуусгасан.

Крис Пол “Энэ яг л гудманд байгаа юм шиг л тоглолт боллоо. Би шүүгч нарыг хэлээгүй юм шүү. Ордон үнэхээр шуугиантай байлаа”

New Orleans Arena-гийн нийт суудлын тал хэсгийг Селтиксийн фенүүд бүрдүүлсэн байлаа.

Крис Пол энэ тоглолт эхлэхийн өмнө 29 оноо дунджаар авч байсан. Гэтэл энэ удаа тун тааруу тоглож дөрвөн л оноо авчээ. Харин Бостоны Пол Прис есөөс – нэг хийсэн.

“Портленд Трэйл Блэйзерс” – “Филадельфия 76ерс” 110:101 (36:27, 26:27, 25:29, 23:18)

 

“Портленд”: Мэттьюз (28), Уоллас (25)

“Филадельфия”: Л. Уильямс (24), Микс (17)

Rose Garden ордонд Портленд-ийн залуус тун тэгш тоглож баг нь  110:101-ээр хожлоо. Мэттьюз 28 оноо, зургаан самбар авч энэ өдрийн топ болсон бол Жеральд Уоллас 25 оноо, зургаан самбар болон энэ улирлын дээд амжилт найман дамжуулалт өгчээ.

Ламаркус Олдридж 18 оноо, долоон самбар, таван асссист цуглуулжээ. “Портлэнд” 39 дэх хожлоо авч   бүсийн тавдугаар байранд явж байна.

Тэд гурван онооны бүсээс 23 шидэлт хийж 11-г оноо болгосон бол эсрэг баг нь 17-гоос наймыг хийсэн.

“Сан-Антонио Сперс” – “Шарлотт Бобкэтс” 109:98(24:13, 34:28, 32:27, 19:30)

 

“Сан-Антонио”: Новак (19), Нил (15), Хилл (12)

“Шарлотт”: Хендерсон (19), Дио (16), Томас (13)

Сперс“-ийн таван тоглогч хоёр оронтой оноо авч тэд 109:98-аар Шарлоттыг хожлоо. «Ману» Жинобили гэхдээ гараанд гарсан тоглогчдоос ганцаараа хоёр оронтой (11) оноо авсан юм. Тим Данкен амарсан учраас Сперс энэ тоглолтыг дөрвөн сэлгээтэй эхлүүлсэн юм. Стив Новак багаа тэргүүлж 19 оноо авсан бөгөөд тэрээр таван гурван онооны шидэлтээ чулуу болгожээ.

“Сперс” лигийн гурван онооны рекордыг 34-өөс 17-г хийсэн амжилтаар тэргүүлж байна. Харин  ”Бобкэтс” зургаагаас хоёрыг хийсэн.

Жеральд Хендерсон “Бобкэтс“-ийг 19 оноо авч  онооны лидер болов. Стивен Жексон шөрмөсний бэртлээс болж энэ удаагийн тоглолтод оролцоогүй.

Данкен энэ тоглолтыг өнжсөн шалтгааныг “Сперс”-ийнхан хөгжилтэй байдлаар тайлбарлажээ. Тэд багийнхаа мэдүүлэгт Данкений нэрний ард trop vieux буюу “Нас дээр гарсан учраас” хэмээсэн байв.

 

 

 

“Мемфис Гриззлис” – “Индиана Пэйсерс” 99:78 (27:20, 31:21, 18:19, 23:18)

“Мэмфис”: Аллен (19), Рэндолф (17), Конли (17)

“Индиана”: Грэйнджер (17), Коллисон (17)

 

 

 

 

 

GD Star Rating
loading...
NBA-гийн талбайд (3 сарын 19), 7.7 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. E says:

    thanx

    GD Star Rating
    loading...
  2. ganbaa says:

    ashgui de udur bolgon oruulj bgarai

    GD Star Rating
    loading...
  3. buya says:

    goy shuu boston ahiad hojchihloo. ter ordniih n taliig bostonii fanatuud suugaad baihdaa yahav dee. ray allen ch unen tasarchihsan togologch l do. hulbumbuguus gatuzo sagsnaas ray allen 2 g talbai deer garhad ter bag hojigdohgui yum shig sanagddagiin

    GD Star Rating
    loading...
  4. BZzS says:

    Nuggets aylan togloltudda yadarjeh shg bn da. jhn amraahinsan, oird ih olon toglochloo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: