Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити, Челси » Давид Луйс, Рамирес Челсид чухал хожил авчирлаа

GD Star Rating
loading...

Давид Луйс бас нэгэн гайхалтай тоглолтоо “Стэмфорд Бридж”-д хийж баг нь Манчестер Ситиг 2 : 0-ээр хожлоо.  Давид Луйсаас гадна Рамирес нэг гоол оруулж багийнхаа хожилд тус нэмэр болсон юм. Энэ ялалтыг авснаас Лондоны баг 54 оноотой болж Ман Ситигийн өмнө  гуравдугаар байранд бичигдэж эхэллээ. Хүснэгтийг тэргүүлж Юнайтедээс тэд есөн оноо алдаж байна.

Ситигийн ахлагч Карлос Тевес цавьний бэртлээс болж энэ тоглолтод оролцоогүй. Тевес Ситид ирснээсээ хойш Челсигийн “эрлэг” болсон гэж болно. Аргентин залуу “Цэнхэр”-үүдийн эсрэг гурван тоглолтод дөрвөн гоол хийсэн. Хэдийгээр Марио Балотелли элдэв асуудалгүй байсан ч Роберто Манчини түүнийг сэлгээнд үлдээсэн байлаа. Динамо Киевтэй хийсэн тоглолтод бүдүүлэг алдаа гаргаж багаа хөөдсөн учраас ийнхүү хувийн шийтгэл оногдуулсан бололтой. Эдин Жеко энэ өдөр “Цэнхэр сар”-нуудын довтолгоог ганцаар бүрдүүлэв.

Харин Челсигээс  Фернандо Торрес, Соломон Калутай урд хоршжээ. Тоглолт эхлэхийн өмнө цэнгэлдэх даяар ”There’s only one England captain!” хэмээн уухайлж байв. Фабио Калелло саяхан Терри Английн шигшээ ахлагчаар дахин томилсон учраас ахлагчаа Челсигийн фенүүд магтан дуулж буй нь энэ.

Тоглолтын эхний аюултай довтолгоонудыг талбайн эзэд хийж байлаа.Фернандо Торрс 70 дахь минутад сэлгээнд суух хүртлээ хэд хэдэн сайхан боломж алдсан. Эцэст Карло түүнийг Дидье Дрогбагаар сэлгэж талбайгаас чөлөөлсөн. Ийнхүү Торрес тав дахь лигийн тоглолтоо гоолгүй өнгөрүүллээ. Харин түүний хийж чадаагүйг энэ үдэш маш сайн байсан Давид Луйс хийж чадлаа.

78 дахь минутад Дрогбагийн хийсэн чөлөөт цохилтыг Бразил хамгаалагч Давид Луйс гайхалтайм мөргөн гоолдож цэнгэлдэхийг доргиосон. Цэнхэр өмсгөлтэй таван тоглолт хийж хоёр дахь гоолоо Луйс орууллаа.

Роберто Манчини энэ гоолын дараа Марио Балотелли, Адам Жонсон нараар довтолгоогоо нэмсэн ч тэд гоол хийж чадсангүй. Харин цаг дуусаж байхад дахин нэг бөмбөг алдаж бүрэн утгаараа ялагдал хүлээлээ. Шүүгчийн мэдлийн хоёр дахь минут үргэлжилж байх үед Рамирес эсрэг багийн гурван ч хамгаалагч дунд “бүжиглэж’ Жо Хартын хаалгыг мялаасан юм.

Сити ийнхүү  эхний тавд явж байгаа багуудтай хийсэн долоон тоглолтоос ердөө нэг л хожил аваад байна.





 

3 сарын 20. Лондон. Цэнгэлдэх “Стэмфорд Бридж”.
Ерөнхий шүүгч – Крис Фой (Мерсисайд).
ЧЕЛСИ – МАНЧЕСТЕР СИТИ – 2:0 (0:0)
Давид Луис, 78 (1:0). Рамирес, 90+2 (2:0).
Челси Манчестер Сити
Петр Чех Джо Харт
Бранислав Иванович Мика Ричардс
Давид Луис Венсан Компани
Джон Терри Джолеон Лескотт
Эшли Коул Александар Коларов
Рамирес Жеймс Милнер, 81
Майкл Эссьен Найжел Де Йонг
Фрэнк Лэмпард Гарет Бэрри
Флоран Малуда, 71 Яя Туре, 81
Саломон Калу, 77 Давид Сильва
Фернандо Торрес, 70 Эдин Жеко
Сэлгээ:
Дидье Дрогба, 70 Марио Балотелли, 81
Николя Анелька, 71 Адам Жонсон, 81
Юрий Жирков, 77
Шар хуудас :
Рамирес, 68 Джеймс Милнер, 25
Давид Луис, 90+3 Найджел Де Йонг, 58
Гарет Бэрри, 82
Александар Коларов, 90

GD Star Rating
loading...
Давид Луйс, Рамирес Челсид чухал хожил авчирлаа, 9.3 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. GO SPURS GO says:

    2brazil zaluu uneheer sain bnalee.

    GO CHELSEA GO….

    GD Star Rating
    loading...
  2. Haaak. says:

    Chelsea eronhiidoo iluu bsan hojih n zui ysnii luiz-n huwid yriad bh ym alga sain hamgaalagch bna

    GD Star Rating
    loading...
  3. chelsea thdee l turuulq CL d l hamag anhaarla zoriulah heregte tgj bj l manai barcagaas oshoo awna shuu de thde manaihiig hojih yu l bl bid shuugchiin tuslamjtai hojson bj bolnoo thde ter ued bid shuugchte huwildaagui shuugch ulaan tsain ooroo tom aldaa gargasan ta nar zugeer l azgui bsn daraa n bs finald azguteed terry halitraagui yu zuer l ta nariig burhan harj uzeegui odoo barca oorsdiin hucheer Chelsea g hojnoo za Chelsea sn toglood CL finald hureed ir bid realiig hojchood ta nariig finald huleej baiy amjilt!!

    GD Star Rating
    loading...
  4. kyazga_s says:

    Ura Ura Ura chelsea go go go PL_in title oirhon haragdaj bna shuu

    GD Star Rating
    loading...
  5. A says:

    Фанатуудаа… Ливерпуулын Каррол, Суарез, Арсеналын Ван Перси, Челсигын Торрес, Маню-Нани, Реалын Роналдо, Кака, Барсагын Педро -ын Adidas, Nike-н жерсинүүдийг 9975-7810

    GD Star Rating
    loading...
  6. manai toglolt goy bolsoon. dovtolgoni huvilbar bagiin zohion baiguulalt edr ni sn bsn. luiz bol uneheer sn yumaa. za amjilt zaluusaa

    GD Star Rating
    loading...
  7. 911 says:

    2 goal gaihaltai blaa. luiz player of the game. chelsea ergeed irjee shal oor bn. amjilt husey

    GD Star Rating
    loading...
  8. yu ve bid realig hojood huleej bayi aa shaasn bid huleej bayi ta narig herve finald uchrah yum bol bid ta nariig hojno chelsea barcad yalagdaj uzeegui yum shu ter statistik urgeljlene shuugch ta nart tuslahgui yum bol ta nar hojno gej barag hudlaa daa

    GD Star Rating
    loading...
  9. chelsea says:

    chelsea yagad turuulehgui gej manug 1 hojood arsenal manug 1 hojihod l chelsea turuuliishde

    GD Star Rating
    loading...
  10. bi zlj chadq n za chelsea manug hojig arsenal manug hojig tgd 6 onoo tgd ta nar turuulhiin bzdee oorsdoo bl yor onoo aldq manu l onoo aldaad bdg te amidral deer iim zuil yu gj blhw de

    GD Star Rating
    loading...
  11. Hi says:

    http://WWW.GOOL.MN shine site, sport baraa

    GD Star Rating
    loading...
  12. santiago de sanchez chi bitii huts chelsea barca g gants yalj bgaguu ch gh shg,2005 ond yaalaa,nutag deer chine 4-2 oo bzdee, teghed ter eto chine uilhiin naagnuur yawj bsn shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: