loading...
МҮБХ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ болон тус аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран казак түмний Наурызийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгууллаа. Уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, аймгийн арслан Б.Нэргүй, Д.Батжаргал нарын тэргүүтэй хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан барилдав. Наурызийн баярын барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 310 дугаар анги, “Хатант интернэшнл” компанийн бөх цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Монгол газар” компанийн бөх аймгийн арслан Л.Цэрэнтогтох үзүүрлэлээ. Их шөвөгт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх аймгийн арслан Ч.Батчулуун, Төв аймгийн Баянхангай сумын харьяат ИНЕГ-ын бөх аймгийн арслан Б.Батмөнх нар үлдэв.
loading...



