loading...
Сери А лигийн 30-р тойрог хүснэгтийг тэргүүлэгч АС Миланд “Хар тойрог” боллоо. Тэд сүүлийн дөрвөн тоглолтод дараалан ялагдсан Палермод 1 : 0-ээр хожигдож ардаа яваа багуудад том боломж олгов. Палермо өнгөрсөн 27-р тойрогт Удинезед 7 : 0-ээр бут ниргүүлсэн гэдгийг уншигчид та бүхэн санаж байгаа байх. Тэрхүү гутамшигт ялагдлын дараа Делио Росси ажлаасаа халагдаж Серсе Косми Палермогийн дасгалжууларчаар ирсэн. Шинэ дасгалжуулагчын анхны хожлоо АС Миланаар авлаа. Цорын ганц хожлын гоолыг Сицили арлын багаас Румын хамгаалагч Дорин Гоян оруулсан юм. Златан Ибрагимовичийн орон зай АС Миланд үнэхээр дутагдаж байсан. Довтолгоонд тоглосон Кассано болон Пато нар Палермогийн хамгаалагчдад дээрэлхүүлсээр цаг дуусгасан юм.
АС Миланы энэ бүдрэлтийг чанх ард нь яваа Интер Милан азтай ашиглаж онооны зөрүүгээ хоёр болгож чадлаа. Леччег 1 : 0-ээр хожиход өнөөх л Жиампаоло Паццини баатар болж хожлын ганц гоолыг хийжээ. Пацциний өвлийн цонхоор Интерт ирснээсээ хойш лигт зургаан гоол хийгээд байгаа ба бүгдийг нь хоёрдугаар үед оруулжээ.
Долоо хоногийн дундуур аваргуудын лигт Байер Мюнхенийг буулган авч Аваргуудын лиг Италийн нэр төрийг хамгаалан үлдсэн Интерийн хувьд өнгөрсөн долоо хоног гайхалтай уур амьсгалаар дүүрэн байлаа. Улирал дуусахад одоо найман тойрог үлдсэн бөгөөд хоёр оноо гэдэг тэдэнд том саад биш байх нь ойлгомжтой.
Наполи энэ тойргийн хамгийн сүүлийн тоглолтыг Кальяритай хийж 2 : 1-ээр хожин 59 оноотой боллоо. Эдинсон Кавани 49, 61 дэх минутад тус тус гоолдож багтаа чухал хожил авчирсан. Одоо дахин нэг гоол хийхэд л Кавани багийнхаа түүхэнд улиралд хамгийн олон гоол хийсэн тоглогч болно.
Өнгөрсөн жил Наполи 38 тойргийн дараа 59 оноо авч клубын дээд амжилтаа тогтоож байсан бол энэ улиралд 30 дахь тойрогт энэ оноондоо хүрлээ. 1989–90 онд сүүлчийн удаа лигийн аварга бол Наполид түрүүлэх боломж байсаар байна. Ирэх тойрогт Миланы дерби байгаа. Үүнийг ашиглан тэд хүснэгтийн тэргүүнд очих боломжтой.
Кальяригаас дээрхи тоглолтод нэр төрийн гоолыг Аквафреска хийсэн. Наполи лигтээ 798 минут гоол алдаагүй байсан юм. Харин Аквафреска үүнийг нь төгсгөол болгож “хорлолоо”
Сүүлийн үед маш муу формтой байгаа “Хөгшин хадагтай” Ювентус дөрөв дараалсан хожигдлоо төгсгөл болгов. Брешияг 2 : 1-н харьцаатай буулган авахад нь Красич, Дель Пьеро нар гоолоо бэлэг барьжээ.
Брешия эргэн ирэлт хийх гэж оролдсон ч 71 дэх минутад Виктор Мареко улаан хуудсаар торгуульж багийнхаа замд саад болсон. Ювентус 45 оноотой 7-р байр буюу Европын лигийн эрхэн дээр бичигдэж байгаа. Гэхдээ урьдчилсан шатны.
Ромын “Генерал” Франческо Тоттигийн гайхалтай өдрүүд эргэн иржээ. Өнгөрсөн тойрогт Лациогийн хаалганд Капитано дубль хийсэн бол энэ тойрогт бас хоёр гоол хийлээ. Харамсалтай нь баг нь Фиорентинатай 2 : 2-ээо тэнцэв.
Тотти ийнхүү Сери А лигт 200 гоолын босгыг давлаа. Флоренс хотын “Артемио Франки” цэнгэлдэхэд шүглийн дуунаар тоглолт эхэлсэн. Адриан Муту 21 дэх минутад тооны харьцааг нээсэн Тотти 27 дахь минутад торгуулийн цохилтоос тэнцүүллээ.
Гэвч Ромагийн тааруу хамгаалалт багаа ээлжит удаа “алж” 34 дэх минутад Алессандро Гамберини “Виола” -д нэг гоол авчирлаа. Хоёрдугаар үеийг Рома довтолж эхлүүлсэн. Ингээд 52 дахь минутад Франческо Тотти дубль хийж дахин тооны харьцааг тэнцүүлсэн.
Рома зургадугаар байранд 50 оноотой бичигдэж байна. Ард нь яваа Ювентус тааруу байгаа учраас оноо алдсан ч санаа зовох зүйл тэдэнд бага байгаа. Харин яаж аваргуудын лигийн эрхээ олж авах вэ гэдэг л Монтеллагийн багийн асуудал болжээ.
Удинезе сайн формоо хадгалж Катаньяг 2 : 0-ээр хожлоо. Энэ эрчээрээ сайн тоглоод байвал Аваргуудын лигийн эрхтэй 4-р байр тэдэнд бараг баталгаатай болж байх шиг байна. Ди Натале дээрхи тоглолтод гоолын цувралаа үргэлжлүүлж 25 гоолтой мэргэн буучдыг өнгөлж байгаа.
Удинезе 2011 он гарснаас хойш ялагдаагүй Калчио лигийн цорын ганц баг. Он гараад 13 тоглол хийснээс 10 хожил гурван тэнцээг – Франческо Гвидолинийн залуус авчээ. Мамма Миа!
ЛАЦИО : ЧЕЗЕНА 1:0 (1:0)
ПАЛЕРМО : МИЛАН 1:0 (1:0)
ФИОРЕНТИНА : РОМА 2:2 (2:1)
ИНТЕР : ЛЕЧЧЕ 1:0 (0:0)
САМПДОРИЯ : ПАРМА 0:1 (0:0)
БОЛОНЬЯ : ЖЕНОА 1:1 (1:1)
БАРИ : КЬЕВО 1:2 (1:1)
УДИНЕЗЕ : КАТАНИЯ 2:0 (1:0)
ЮВЕНТУС : БРЕШИЯ 2:1 (1:1)
НАПОЛИ : КАЛЬЯРИ 2:1 (0:0)
Лигийн мэргэн буучид
Торгуулийн цохилтоос хийсэн гоолыг ард нь оруулав).![]()
| 25 | Антонио Ди Натале (Удинезе, 5) |
| 22 | Эдинсон Кавани (Наполи, 3) |
| 19 | Самуэль Это’о (Интер, 5) |
| 18 | Марко Ди Вайо (Болонья, 1) |
| 16 | Алессандро Матри (Ювентус, 1) |
| 14 | Златан Ибрагимович (Милан, 3) |
| 12 | Алексис Санчес (Удинезе) Джампаоло Паццини (Интер, 2) |
| 11 | Пато (Милан) |
| 10 | Серджио Пеллисье (Кьево, 1) Альберто Джилардино (Фиорентина) Хавьер Пасторе (Палермо) Робиньо (Милан) Марко Боррьелло (Рома, 1) |
Серия А – 2010/2011
| байр | Клуб | ТТ | Х | Т | Хж | +/- | Оноо |
| 1 | МИЛАН | 30 | 18 | 8 | 4 | 51-22 | 62 |
| 2 | ИНТЕР | 30 | 18 | 6 | 6 | 56-32 | 60 |
| 3 | НАПОЛИ | 30 | 18 | 5 | 7 | 46-27 | 59 |
| 4 | УДИНЕЗЕ | 30 | 17 | 5 | 8 | 56-30 | 56 |
| 5 | ЛАЦИО | 30 | 16 | 6 | 8 | 36-25 | 54 |
| 6 | РОМА | 30 | 14 | 8 | 8 | 47-41 | 50 |
| 7 | ЮВЕНТУС | 30 | 12 | 9 | 9 | 45-38 | 45 |
| 8 | ПАЛЕРМО | 30 | 13 | 4 | 13 | 45-46 | 43 |
| 9 | ФИОРЕНТИНА | 30 | 10 | 11 | 9 | 35-31 | 41 |
| 10 | БОЛОНЬЯ | 30 | 11 | 10 | 9 | 33-37 | 40 |
| 11 | КАЛЬЯРИ | 30 | 11 | 6 | 13 | 36-36 | 39 |
| 12 | ЖЕНОА | 30 | 10 | 9 | 11 | 29-33 | 39 |
| 13 | КЬЕВО | 30 | 8 | 11 | 11 | 30-32 | 35 |
| 14 | ПАРМА | 30 | 7 | 11 | 12 | 29-41 | 32 |
| 15 | КАТАНИЯ | 30 | 8 | 8 | 14 | 25-40 | 32 |
| 16 | САМПДОРИЯ | 30 | 7 | 10 | 13 | 25-34 | 31 |
| 17 | ЧЕЗЕНА | 30 | 7 | 8 | 15 | 25-41 | 29 |
| 18 | ЛЕЧЧЕ | 30 | 7 | 7 | 16 | 31-52 | 28 |
| 19 | БРЕШИЯ | 30 | 6 | 8 | 16 | 24-38 | 26 |
| 20 | БАРИ | 30 | 3 | 8 | 19 | 17-45 | 17 |
loading...




milan dudaj baguudad ih onoo aldah yum ingj bgad inter d guitsegdehwide milan mini turuuleese
loading...
milan shantrahgui bhoo odoo gol ursuldigchteiguu toglono yanaa milaii derbi goe goe
loading...
Milan maani odoo hicheehgui bol guitsegden shu Ibra 3 n toglolt unjih bolson ni Miland nuluulj bna Ibra goal hiij goaliin damjuulalt sain ugch bgaa INTER tei togloh togloltond Ibra bhgui ni haramsaltai Gehdee INTER italiin neriig tahalj bna shu uuniig bol huleen zuvshuurnu uul ni bol Milan avarguudiin leagt sain shu dee suuliin uyd Milan bodlogoo zuv tavihgui unaltand orood bna…………….
loading...
goe doo odoo inter turuulne
loading...