loading...
1 2 3 4
Ирвэс 22 23 19 26 68
Хасын хүлгүүд 11 15 29 13 90
Хасын хүлгүүд:Б.Мөнхболд 31+8 самбар, М.Отгонмөнх 20+5 бөмбөг таслалт, Б.Даваажав 11, Г.Нямбаяр 10
Ирвэс:Э.Дорж-Арилд 14+8 самбар, Д.Чадраабал 14, Г.Үлэмж 14, Бямбадорж 11
-Лигийн гурван удаагийн аваргууд хоёрдугаар тойрогийн аварга болох болзлоо үндсэндээ хангалаа. Тэд баасан гаригт хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтоо ХҮДС-ийн “Ирвэс”-тэй хийсэн бөгөөд 90:68-аар илт давуу хожсон. Тус тоглолтод “Ирвэс” сэлгээний тоглогчдоо эхний хагаст тоглуулсан бол “Хасын хүлгүүд” М.Отгонмөнх, Б.Мөнхболд нараас бусад гарааны тоглогчдоо сэлгээнд суулгасан байна. Тоглолт эхлээд “Хүлгүүд” оноогоор тасарч эхэлсэн бөгөөд гуравдугаар үед л “Ирвэс” илүү тоглолт үзүүлжээ. Гуравдугаар үед Ирвэс 29 оноо авч 19-г алдсанаар 19 онооны зөрүүг ес болгон ойртуулжээ. Харин дөрөвдүгээр үед “Хасын хүлгүүд” аз туршхыг хүссэнгүй гарааны тоглогчдоо гаргасны ээлжит хожлоо авсан юм. Одоо тэд хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтоо “Аватар”-тай хийнэ. Энэ тоглолтод тэд хожигдсон ч хоёрдугаар тойргийн аварга болох юм. Дээрх тоглолтод “Хүлгүүд”-ээс Б.Мөнхболд хуучин багийнхаа эсрэг 31 оноо авчээ. Тэрбээр холын зайн нийт 18 шидэлтийнхээ долоог нь оновчтой болгон дундын зайн таван шидэлтээ чулуу болгожээ.
“Офицерууд” хүнд нөхцөлд орлоо
1 2 3 4
Баянзүрх буллз 24 21 25 31 101
Офицерууд 21 20 24 14 79
Баянзүрх буллз:Т.Санчир 22+6 самбар, О.Сайнбаяр 14+8 самбар, Г.Ихбаяр 13, Ч.Отгонбаатар 13
Офицерууд:С.Батбямба 22, Б.Мөнхбат 13+7 самбар
-Плей-оффт шалгарахын тулд дээд дөрвөн баг (“Хасын хүгүүд”, “Харцага”, “Баянзүрх буллз”, “Аватар”) хожих зайлшгүй шаардлагатай “Сүлд” хорооны “Офицерууд” баг энэ удаад МУИС-ийн багийг мөн барсангүй. Багийн онооны лидер А.Одын эзгүйд тоглосон тэд өмнөх тоглолтын нэгэн адил шийдвэрлэх дөрөвдүгээр үед итгэмээргүй муу тоглолтыг үзүүлэн хожигдсон юм. Тэд дөрөвдүгээр үед нийт 14-хөн оноо авч 31-ийг алдаснаар улирлын ээлжит хожигдлоо хүлээсэн байна. Сүүлийн гурван тоглолтдоо дараалан хожигдоод байна. Харин дараалан хоёр бүдэрээд байсан “Баянзүрх буллз” улирлын арав дахь ялалтаа байгуулсан байна.
Э.Цэрэнбаатар багтаа хожлын хоёр оноог авав
1 2 3 4
TLG-13 13 19 23 24 79
Акулууд 21 20 24 14 79
TLG-13:А.Гансүх 27+10 самбар+5 оновчтой дамжуулалт, Э.Цэрэнбаатар 14+7 самбар, Б.Дархантөгс 11, Г.Цэнгүүнбаяр 10+8 самбар, Н.Данасүрэн 10
Акулууд:Д.Мөнхтөр 23+7 самбар+7 бөмбөг таслалт, Б.Ганхөлөг 15+7 самбар+5 оновчтой дамжуулалт, Д.Дэлгэрням 12+9 самбар
-Плей-оффын дөрөвдүгээр байрын төлөө өрсөлдөж буй “Аватар”, “Офицерууд”-ыг дараалан буулгаж авсан “TLG-13”-ын залуус нэгдүгээр тойрогт хожигдсон хариугаа “Акулууд”-аас авч чадлаа. Тэд гуравдугаар үед өрсөлдөгчөө бүтэн талбайн прессинг хийж хамгаалсанаар тооны зөрүүг ойртуулсан бөгөөд оноогоор илүү гарчээ. Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үе дуусахад долоон секунд дутуу байхад “Акулууд” нэг оноогоор хожиж байлаа. Энэ үед “TLG-13”-ын довтолгооны хувилбар оновчтой болж, Э.Цэрэнбаатар багтаа хожлын хоёр оноог авчиран 79:78-аар хожжээ. Тус тоглолтод “TLG-13”-ын довтлогч А.Гансүх хамгийн үр бүтээлтэй тоглолтыг үзүүлэн 27 оноо, 10 самбараас бөмбөг авалт, таван оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна.
loading...




XAC goy shuu. Amjilt
loading...
hi /Nissan лигийн тоглолтын хуваарийг хаанаас яаж харах боломжтой?. Тодорхой бичээрэй
loading...
Sagsan bumbugiin holbooniihon bolon demjigchdee…………….. Ligiin temtseen shuuj baigaa shuugchid ta nariig bolon uzegch demjigch ooniig ul hundetgen HAHUUL avch buzar bulhai oruulaad baina…………..Eniig taslan zogsoogoocheeeeeeeeeeeeeeeeeeeee…………….ZAYA biluu ter buduun huuhen terguutei hed heden hunbaidag suragtai………………………………….ta bugdiin hiij baiaga ajliig unagaaj baigaa humuusiig boliulaacheee……………………………..
(
loading...