loading...
“Вашингтон Визардс” – “Нью-Жерси Нетс” 98:92 (23:35, 20:21, 28:12, 27:24)
“Вашингтон”: Уолл (28), Кроуфорд (21), МакГи (16), Эванс (15)
“Нью-Жерси”: Лопес (21), Морроу (19), Хамфрис (18), Фармар (10)
Жон Уолл багийнхаа тааруухан цувралыг зогсоход чухал үүрэг гүйцэтгэлээ. “Нью Жерси Нетс”-ийн эсрэг Уолл 26 оноо авсан бөгөөд үүний ачаар “Визардс” өрсөлдөгчөө 98-92-оор буулган авчээ. Эхний хагас дуусахаас өмнө “Вашингтон” 56-39 -өөр ялагдаж байлаа. Харин Уоллын онгод үүнээс хойш орж сүүлийн хагаст 14 оноо авснаар багийнхаа зургаа дараалсан ялагдлыг төгсгөл болгов. Тэрээр мөн найман дамжуулалт, зургаан самбар, дөрвөн удаа бөмбөг тасалжээ.
“Нетс”-ээс Дерон Уйльямс бугуйны бэртлээс болж талбайд гараагүй. Ирэх гурван тоглолтыг тэрээр өнжих байх. Харин Брук Лопес лидерийн үүргийг гүйцэтгэж 21 оноо, 10 самбар авсан. Энтони Морроу 19 оноо, Крис Хамприес 18 оноо, 17 самбар цуглуулсан, Жордан Фармар 10 оноо, карьерийн оргил амжилт 17 дамжуулалт тус тус өгчээ. “Нетс” гурав дараалан ялагдлаа.
Уолл “Зүгээр л бөмбөгөө надад өг. Би та нарыг ялалт руу хөтлөх болно”
Фармар “Хоёрдугаар үед манайхан үнэхээр тааруу байлаа. Визардс дараалж оноо аваад эхлэхэд бүр ч муу болж эхэлсэн”
Вашингтоны дасгалжуулагч Флип Саундерс гурван тоглолт дараалан гурван рүүкитэй гараа гаргалаа. Крауфорд, Уолл, Букер.
Букер есөн оноо, найман самбар, Харин “Нетс”-ийн цорын ганц рүүки Дэмион Жеймс 29 минутад найман оноо авлаа.
***
“Атланта Хокс” – “Детройт Пистонс” 104:96 (21:17, 34:33, 24:24, 25:22)
“Атланта”: Хорфорд (18), Смит (17), Жонсон (17), Хайнрих (15), Уильямс (13), Пачулия (13)
“Детройт”: Стаки (22), Уилкокс (18), Монро (17), Принс (10)
Эл Хорфорд 18 оноо, Жое Жонсон, Жош Смит тус бүр 17 оноо авснаар “Атланта Хокс” зочин баг “Детройт Пистонс”-ыг 104-96 гэсэн оноогоор яллаа.
Сүүлийн есөн тоглолтоос ердөө гурав дахь хожлоо “”Хокс” авч байгаа. Тоглолтын турш тэд оноогоор илүү явж байсан бөгөөд сүүлийн үед “Пистонс” оноог маш ойрхон болгосон. Родни Стаки банзнаас орж ирээд 22 оноо авч “Детройт”-г тэргүүлсэн. Мөн түүний анд сэлгээ Крис Уилкокс 18 оноо авсан ч баг нь хоёр дараалан хожсон амжилтаа бататгаж дөнгөсөнгүй.
“Атланта”-гийн гарааны тоглогч талбайд 55 шидэлтээс 31-г нь хийж (56.4) хувийн амжилттай тоглолоо. Хоёр багийн гарааны тоглогчдын авсан онооны зөрүү 80-39 байна. Харин “Пистонс”-ийн сэлгээ NBA-д дээрээсээ дөрөвт орох сайн үзүүлэлттэй оноо авч байгаа. (39.1)
Жош Смит “Манай залуус багийн тоглолтыг их сайн хийлээ. Амиа зан ер гаргасангүй. Нийт 25 ашигтай дамжуулалт өгсөн” гэхдээ мань эр нэг ч ассист энэ тулаанд өгөөгүй.
“Атланта”-гийн Гүрж легионер Заза Пачулия хоёрдугаар үед 11 оноо авсан. Найман чөлөөт шидэлтээс тэрээр долоог нь чулуу болгосон. Уилкокс хоёрдугаар үед хийсэн зургаан шидэлтийнхээ тавыг оноо болгож 10 оноо цуглуулсан байна. Сүүлийн дөрвөн тоглолтод Крис 78.8 хуьтай шидэж байгаа.
Баасан гаригт “Никс”-тэй хийсэн тоглолтыг өнжсөн Рип Хэмилтон гараанд эргэн ирсэн ч есөөс хоёрыг л хийж, нэг самбар авч хангалтгүй тоглолоо.
Шагайны бэртэлтэй байгаа ч гэсэн Эл Хорфорд 10 самбар авснаар сүүлийн долоон тоглолтод анх удаа самбараас бөмбөг авалтаа хоёр оронтой тоонд хүргэлээ.
***
“Милуоки Бакс” – “Нью-Йорк Никс” 100:95 (32:9, 15:32, 28:31, 25:23)
“Милуоки”: Дельфино (30 + 11 самбар), Сэлмонс (22), Мба а Муте (19), Женнингс (14 + 11 самбар), Богут (13 + 12 самбар)
“Нью-Йорк”: Стаудемайер (25 + 11 самбар), Энтони (23), Биллапс (21), Филдс (13)
Bradley Center ордондоо “Милуоки Бакс” “Нью Йорк Никс”-ийг угтаж 100-95-аар хожлоо. Карлос Делфино улирлын дээд оноогоо хоёр тоглолт дараалан авсан. Энэ удаа тэрээр карьерийн оргил 30 оноон дээр нэмээд 11 самбар авлаа. Брендон Женнингс нэг дамжуулалт өгсөн бол трипль-дабль хийх байлаа. Энэ үдэш 14 оноо, 11 самбар, 9 дамжуулалт , нэг бөмбөг тасалсан.
Делфино “Бэртлээс болж улирлын өнжиж магадгүй байсан тэр үеэ би хэзээ ч мартахгүй. Одоо ингээд тоглож байгаадаа үнэхээр баяртай байна”
“Бакс”-н гарааны тоглогчид үнэхээр жигд сайн байлаа. Тэд багийхаа 100 онооны 98-г цуглуулсан. Харин сэлгээнээс ганц Ларри Сандерс л хоёр оноогоор тус болсон. Эндрю Богутаас бусад гараанд гарсан бүх тоглогчид 40 минутыг талбайд өнгөрүүлсэн. Богут 13 оноо 12 самбар авч дабль-дабль хийсэн.
Харин “Никс”-ээс сэлгээний Ландри Филдс 13 оноо авсан бөгөөд үүнээс гурван удаа холын зайн шидэлтээ цагираганд оруулсан.
“Бакс”-н довтлогч Дрю Гуден сүүлийн 26 тоглолтыг зүүн хөлийн бэртлээс болж өнжөөд байгаа. Харин энэ лхагва гаригт тэрээр Сакраментогийн эсрэг эргэж ирэхээр бэлдэж байгаа гэнэ.
***
“Миннесота Тимбервулвз” – “Сакраменто Кингз” 95:127 (23:28, 25:29, 27:28, 20:42)
“Миннесота”: Риднор (22), Рэндольф (14), Миличич (13 + 6 самбар), Бизли (13)
“Сакраменто”: Далембер (26 + 17 самбар), Торнтон (23 + 9 передач + 8 самбар), Удрих (19 + 5 передач), Жетер (13 + 6 дамжуулалт + 5 таслалт), Грин (13)
“Миннесота Тимбервулвз” сүүлийн гурван жил талбайдаа амсаагүй хүнл хожигдлоо өнгөрсөн шөнө амслаа. “Target Center” ордонд “Сакраменто” зочилж 127-95-аар талбайн эздийг ниргээд буцлаа.
Самюэль Далемберт энэ дуулиан тоглолтын “од” нь болж 26 оноо 17 самбар авлаа. Хоёрдугаар үед “Кингз” 21 оноо дараалан авч бас нэгэн өвөрмөц амжилт тогтоов. Маркус Торнтон мөн сайн тоглож 23 оноо, есөн дамжуулалт, найман самбар авсан байх юм. ”Сакраменто” дөрөв дараалсан хожигдол үүгээр дуусав.
Бэртэлтэй байгаа Кевин Лавгүй ”Миннесота Тимбервулвз” энэ тулаан орсон ба Люк Риднур 22 оноогоор багаа тэргүүлжээ.
“Кингз“-ээс Демаркус Казинс гуравдугаар үед хоёр дахь техникийн алдаагаа авч талбайг чөлөөлсөн. Энэ улиралд рүүки залуус 10 техникийн алдаа авч, хоёр дахиа хөөгдөж байна.
“Тимбервулвз” 32 -оос дээш онооны зөрүүтэй талбайдаа хамгийн сүүлд 16 жилийн өмнө ялагдаж байжээ. Сүүлд 2008 оны дөрвөн сард тэд Нью Орлеанд 122-90-өөр хожигдож байсан аж.
***
“Лос-Анжелес Клипперс” – “Финикс Санз” 99:108 (23:27, 26:27, 29:27, 21:27)
“Клипперс”: Каман (21), Уильямс (18), Гриффин (17), Фой (13), Гордон (10)
“Финикс”: Нэш (23), Фрай (19), Гортат (17), Дадли (14), Уоррик (12)
Өрнөд бүсийн 8-р байрын төлөө эрчтэй тэмцэж буй “Финикс Санс” ням гаригт Staples “Center-т Лос Анжелес Клипперс”-ийг 108-99-өөр хожлоо. Аарцагний бэртлээс болж сүүлийн хоёр тоглолт өнжсөн Стив Нэш 23 оноо, 13 ассист, долоон самбар авч багаа тэргүүлэв. Нэш карьертаа тав дахиа трипь-дабль хийлээ.
Гриффин энэ тоглолтыг 17 оноотой дуусгасан. Гэхдээ улирлын хамгийн тааруу амжилт болох хоёр самбар авчээ. Улирлын эхэнд 27 дараалан дабль- дабль хийсэн залуу маань одоо долоон тоглолт дараалан дабль- дабль хийж чадсангүй.
“Клипперс”-ийн цорын ганц гадаад тоглогч Крис Кейман 21 оноогоор багаа хошуучилсан. Тус багийн төвийн тоглогч ДеАндре Жордан тоглолтын өмнөх өдөр хатгаа авснаас эмнэлэгт хүргэгдсэн. Гэхдээ маргааш нь эмнэлэгээс гарсан гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ.
***
“Хьюстон Рокетс” – “Юта Джаз” 110:108 (30:19, 25:28, 22:28, 33:33)
“Хьюстон”: Мартин (34), Лоури (28), Паттерсон (14)
“Юта”: Миллсап (35), Майлз (19), Джефферсон (17), Харрис (12), Кириленко (10)
“Хьюстон Рокетс” Toyota Center ордонд “Юта Жазз”-ыг 110-108-аар хожиж тав дахь дараалсан ялалт байгуулллаа. КаПау Гасольйл Лоури карьертаа анх удаа трипль – дабль хийж багтаа том тус хүргэлээ. Тэрээр 21 оноо, 11 самбар, 10 дамжуулалт өгчээ. Гэхдээ Кевин Мартин энэ өдрийн багийнхаа хамгийн өндөр оноог авч (34) нийт хийсэн 18 чөлөөт шидэлтээс ганцыг угаасангүй. Энэ хожлыг авснаар “Рокетс” (Хьюстон Рокетс) бүсийнхээ 9-р байр луу урагшилж байгаа. Өмнө нь “Мемфис Гриззлис” нэг хожлоор илүү байгаа.
Ялагдсан багаас Пол Миллсап 35 оноо, 10 самбар авсан. “Жазз” (36-34) амжилттай Өрнөд бүсийн 10-т явж байна.
***
“Портленд Трэйл Блэйзерс” - “Лос-Анжелес Лейкерс” 80 – 84
“Лейкерс” – Коби Брайант 22 оноо, Пау Гасоль 13 оноо, Ламар Одом 6 оноо
“Блэйзерс” - Николя́ Батум 25 оноо, Маркус Кэмби 10 оноо, Андре Ллойд Миллер 5 оноо
***
“Голден Стэйт Уорриорз ” – “Даллас Маверикс ” 73 – 101
“Уорриорз” – Монта Эллис 18 оноо, Дэвид Ли 12 оноо, Стивен Карри 6 оноо
“Маверикс ” - Дирк Новицки 20 оноо, Тайсон Чендлер 12 оноо, 2 тоглогч 6 оноо
***
“Торонто Рэпторс ” - «Оклахома-Сити Тандер» 95 – 93
“Рэпторс” – Андреа Барньяни 23 оноо , Рэгги Эванс 9 оноо
“Сити Тандер» – Харден 23 оноо, Перкинс 12 оноо
loading...




deron bertchihdeg joohon tiimerhuu l bn . ene atlanta ih goy bureldhuuntei bj 1 oron garan togololt uzuuleed baihiin.
loading...
Ene NJN-n Kris Humphries gj zaluu Kim Kardashiant uerhej ehelsneesee hoish bur ungu orood bnaa?? bngiin double-double, bur garaanii toglogch bolchloo. dowtolgoonii huwi undur sambart idewhtei bolchlo. Ene yaltchgu Kardashiant holbootoi do hahah
loading...