Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг, Ювентус » Аквилани Туринд үлдэх хүсэлтэй

GD Star Rating
loading...

Ливерпульд “гологдсон”  Алберто Аквилани Ювентуст бүрмөсөн үлдэхэд бэлэн байгаа тухай түүний агент мэдээллээ. Итали хагас хамгаалагч  өдгөө Туринд  зээлээр тоглож байгаа. Арилжаа наймааны цонх нээгдсэний дараа тэрээр Англи руу буцахаас илүү нутагтаа үлдэхийг илүүд үзэж буй аж.

Аквиланиг 2009 оны зун Ливерпуль 20 сая фунтээр Ромагаас худалдаж авсан. Тодруулбал Рафаел Бенитез багийнхаа эздийг шахаж байгаад Итали залууг авчруулсан. Гэтэл өнөөх итгэл найдвар хүлээлгэж авчирсан залуу нь премьер лигт дасан зохицож чадаагүй. Улмаар өнгөрсөн зун Ювентус руу зээлсэн билээ.

Аквиланигийн агент Франко Завалья “Ирэх зургаан сарын 30 хүртэл Ювед Акуаг авч үлдэх боломж байгаа. Хэрвээ хүсэж байгаа бол одооноос хөдөлж эхэлсэн нь дээр байх. Ливерпуль ч гэсэн талтай байгаа. Тэгэхээр Юве л бага зэрэг хичээхэд болно” хэмээжээ.

Аквилани Ромагийн академиар хүмүүжиж эрийн цээнд хүрсэн билээ.

GD Star Rating
loading...
Аквилани Туринд үлдэх хүсэлтэй, 9.3 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. malchin says:

    ug ni toglolt ni taalagddag daanch england.d arai dasahgui bh shig bsan gemtcheed l

    GD Star Rating
    loading...
  2. kaka says:

    dajgvi toglogch shv. herwee anglid dasan zohitsson bol ch shan bh ailaa. totti ch tsagtaa dlehiin shildeg bolno gej helj bsan udaatai bha?

    GD Star Rating
    loading...
  3. buya says:

    ene zaluug juventus 10 sayd bagtaagaad avchihaasai . dajgui od baisan gar bol yahav dee . 10 dotor avhad

    GD Star Rating
    loading...
  4. MG Liverpool says:

    dajgui toglolttoi sn zaluu shu!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: