loading...
Бельгийн “хурц од” Маруан Феллаиниг сонирхох багууд олон байгаа. Тэдний эгнээнд Эзэн хааны гэгддэг Реал Мадрид ч нэгджээ. Бүр Маруаны төлөө хэдий хэрийн мөнгө гаргахаа хүртэл дэлгээд амжиж. ”Микрофон толгойт”-ын төлөө Реал 25 сая евро үрэхэд татгалзах зүйлгүй хэмээжээ. Феллаиниг одоогоос гурван жилийн өмнө Бельгийн “Стандард” багаас Эвертон 17 сая фунтээр худалдаж авч байсан.
Клубын наймаанд зарсан хамгийн их хөрөнгө энэ болсон. Анх ирсэн улиралдаа л 33 тоглолтод оролцож Феллаини богино хугацааны дотор шинэ багийнхаа салшгүй хэсэг болсон. Гэхдээ улирлын төгсгөлд бэртэл авдаг “уламжлалт”-тай болчихоод байгаа нь тоогүй. Өнгөрсөн сарын сүүлээр Сандерлэндтэй хийсэн тоглолтод Феллаини бас л бэртэл авч энэ улирал дуустал багтаа тус болохооргүй болсон. Гэсэн ч энэ үйл явдал түүнийг сонирхох багуудыг үргээсэнгүй. Харин ч сэтгэл нь урвах байх хэмээн найдаж байгаа аж.
Феллаинигийн аав Абделлтиф хүүг нь тоглолтод бэлэн болоогүй үед талбайд гаргасан хэмээн Дэвид Мойстой ам мурийгаад байгаа. Үүнээс болж Маруан бэртсэн гэж тэрээр үзэж буй бөгөөд харин Мойс өөрийнхөө шийдвэрийг хамгаалж байгаа. Энэ бүхэн бас клуб болон тоглогчын харилцааг хүйтрүүлж мэдэх юм.
Реалаас гадна премьер лигийн цомыг хамгаалагч Челси ч дундын шугамаа Феллаинигаар хүчирхэгжүүлэх бодол бий гэнэ.
loading...




PL barag uzdeggui bolhoor sain medehgui l yum.gants2 bichleg haij uzlee gue yaah ve tiim ch muu bish yum
loading...
real germanii Marin T.Kroos ed nariig awbal german togloltiig ch haruulna daa kk
loading...
naad chine highlight toglolttoi gar bishee… 2 jiliin omno evertond galzuurj buh humuusiig gaihuulj blaa bertehgui formtoigoo bgaad baival mundag DM ene zun Everton Rodwell ene 2iihoo negiig yavuulj taarah ni dee…
loading...
buten togloltiig ni uzej bj l medegdene bh ghdl priemer lig uzdeggui bolhoor sain helj medehguimdaa
loading...
neeh tiim sur toglogch bishesh dee Galacticos 2.0 iihm toglog ch airaa avahgui baihaa odoo 1 sain tovtlogch bas zuuhn jiguureer zuzaadahval sain bna daa
loading...
2 dawhart sain shd medegui bj yu yariad bgan sda
loading...
ene alialagchaar REAL yah geed bgaa yum be? HAgas REALD hangalttaisht
loading...