Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад наадмууд » Зүүн бүсийн оюутан залуус чуулна

GD Star Rating
loading...

Зүүн бүсийн Оюутны Спорт урлагийн XIII Их наадам Дорнод аймгийн төв Чойбалсан  хотноо энэ сарын 27-31-ий өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тус наадмыг Монголын Оюутны Спортын Холбоо, Монголын Оюутны Холбоо, Зүүн Бүсийн Оюутны холбоо хамтран зохион байгуулж буй бөгөөд тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургууль, коллежийн оюутан залуучуудыг спорт урлагийн нэгдсэн арга хэмжээнд хамруулах, тэдний идэвхи сонирхолыг өрнүүлэх, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх, авъяаслаг ур чадвартай оюутан залуусыг дэмжих, биеийн тамир, спортын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг идэвхжүүлэн сайжруулах зорилготой юм.

Оюутны Их наадам нь спортын 7 төрөл /сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, нийтийн гүйлт, модон бөмбөг, үндэсний бөх/, урлагийн 5 төрөл /цэнгээнт болон  латин америк бүжиг, зохиолын дуу, эстрад дуу, дуэт дуу, үндэсний гоцлол хөгжим/-өөр  явагдах бөгөөд наадмын нэгдсэн дүнг гаргахдаа наадмын төрөл тус бүр дээр оролцсон байдал, эзэлсэн байр зэргийг харгалзан цом, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Тус наадамд тухайн сургуулийн өдрийн ангид сурч байгаа 17-28 насны оюутнууд оролцох бөгөөд тэмцээний ерөнхий шаардлагуудыг хангасан байх ёстой юм байна.

Зүүн бүсийн Оюутны Их наадмын ивээн тэтгэгчээр Дорнод аймгийн ЗДТГазар, Мобикомын корпорацийн Дорнод аймаг дахь салбар , “Цог-Октаэдр” ХХК оролцож байна.

 

GD Star Rating
loading...
Зүүн бүсийн оюутан залуус чуулна, 8.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bi says:

    Holbombog gj oruulaachee suguudaa,erdoo ene sportoo hogjuulehgui yum

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: