loading...
ҮСБХ ны түүхэн дэхь шилдэг дасгалжуулагчдын нэг Ларри Браун Шарлотт Бобкетсээс халагдаад төдийлэн удаагүй байгаа билээ. Одоо 70 насыг зооглож буй ахмад дасгалжуулагч сагсан бөмбөгийн ертөнцийг бүр мөсөн орхих бодолгүй байгаа бололтой.
Саяхан “Yahoo sports”-д өгсөн ярилцлагадаа NCAA буюу америкийн коллежийн сагсан бөмбөгийн лигт ажиллах хүсэлтэй байгаагаа ярьжээ.Тэрээр хэлэхдээ “Миний хэлсэнийг буруугаар ойлгохыг би хүсэхгүй байна гэхдээ би хэнээс ч илүү зааж, залуу тоглогчдыг бэлдэж чадна. Бас би тоглолтод хожиж чадна эдгээр хүүхдүүдийг дараагийн шатанд хүрэхэд хэнээс ч илүү зааж зөвлөж чадна . Замналынхаа туршид би хэдэн залуу тоглогчидтой уулзаж зөвлөж байсанаа үнэхээр мэдэхгүй юм, тэд нар үргэлж бэлэн биш байдаг тийм болoхоор л би тэдэнд заамаар байна” гэж ярьжээ.
Өөрийг чинь нас 17,18тай хүүхдүүдтэй ажиллах хүндрэл болохгүй юу гэхэд “Толинд өөрийгөө харах болгонд би өөрийгөө хөгширч байгааг мэдэрдэг, гэхдээ дотор байгаа хүн минь бол харин хэвээрээ байгаа шүү”.
Браун өмнө нь 1988 онд Кансасын их сургуулийн хамтаар үндэсний аварга болж байснаас гадна ҮСБХы олон багуудыг өндөр амжилтад хүргэж мөн Детройт Пистонс багтай хамт ҮСБХ аваргын цолыг хүртэж байсан шилдэг дасгалжуулагч. Ярилцлагын үеэрээ тэрээр ҮСБХ дахин ирэх бодол байгаагаа нуугаагүй бөгөөд тэр хүртэл зүгээр суухыг бас хүсэхгүй байна гэжээ. Магадгүй тэр өөрийн дардан замналын эцсийн цэгийг халагдсан гэх өгүүлбэрээр төгсгөхгүй байхыг хүсэж байж болох юм. Хэрэв үнэхээр тийм бол хурдлах л хэрэгтэй учир нь тэр 70-тай шүү дээ.
loading...



