loading...

Журу
Иохан Журу сарын дараачаас бэлтгэлдээ гарах гэнэ. Улирал дуустал хамгаалагчаа алдлаа хэмээн халаглаж байсан Буучдын хувьд гэгээлэг мэдээ боллоо. Журу Манчестер Юнайтедтэй хийсэн ФА цомын тоглолтын үеэр мөрөө бэртээж талбайг чөлөөлсөн юм. Томас Вермален хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй байгаа энэ үед Журу багтайгаа эргээд нэгдэх болсон нь улирлын төгсгөлд Арсеналд хэрэгтэй. Швейцарь хамгаалагч энэ улиралд 16 тоглолтод оролцож нэг гоол хийгээд байсан билээ.
Войцех Щесны Барсатай хийсэн тоглолтод хуруугаа бэртээсэн. Гэхдээ тэрээр ганцаарчилсан бэлтгэл хийж байгаа. Arsenal TV Online-д ярихдаа Щесны “Би уйдахгүй байгаа. Тоглож чадахгүй ч гэсэн бусад бэлтгэлээ сайн хийж байгаад эргэж ирэхдээ илүү хүчирхэг болсон байх болно. Дөрвөн долоо хоног хураагаа чиг барьж боох болсон. Ер нь бол зовиур бага багаар алга болж л байн” хэмээжээ.
loading...




Nice sain tsag irnee.
loading...
Ashgui mini gej gants ch gesen sain medee hehe
loading...
yamarch temtseend turuulj chadahgui boltson hoino ireed yahav de neg musun sain bertlee edgeesen ni deer biz
loading...
yaxara ymar c temtsend tvrvldgvm…bidend PLd bolomj bga ucras odo vldsen togloltudda eyreg vr dvn l awax xeregte…mdj manug xusax shardlagata
loading...
manug bid hojood ognoo arsenal odo ta nariin turuuleh eelj blson
loading...