loading...
Портленд – Вашингтон 111:76 (35:29, 27:16, 29:14, 17:20)
“Rose Garden”-д ”Портленд Трэйл Блэйзерс” , “Вашингтон Визардс”-ыг 111-76-ээр бут ниргэж улирлын 41 дэх хожлоо авлаа. Жеральд Уоллос 28 оноогоор энэ супер хожлын гол баатар болсон. Мөн найман самбар, дөрвөн бөмбөг тасалж, гурван ашигтай дамжуулалтыг 33 минут талбайд өгчээ. “Портленд”-ийн хүчний довтлогч 14 шидэлтээсээ 10-г нь чулуу болгосон. Николя́ Батум, Ламаркус Олдридж тус бүр 22 оноо авчээ. Гэхдээ Олдридж эхний үед л эдгээр оноогоо авсан бөгөөд сүүлийн үед ганц оноо аваагүй. Гуравдугаар үед бүр ганц ч шидэлт хийх гэж оролдоогүй бөгөөд сүүлийн үед сэлгээнд суусан юм.
“Вашингтон” энэ тулаанд хувьтай шидэлтээ амжилттай болгосон бөгөөд самбараас бөмбөг авалтаар 32-45-ээр дээрэлхүүлжээ. “Портлэнд” будагтай талбайгаас (62-40) гэсэн харьцаагаар өрсөлдөгчөө илүүрхлээ. Мөн тэд улирлын дээд амжилт 14 бөмбөг таслалт авчээ.
“Rose Garden” ордон нэг ч сул суудал үлдсэнгүй. 150 тоглолт дараалан ордны бүх тасалбар зарагдсан гэнэ.
Плей-оффын эрх авах найдвар нэгэнт тасарсан “Вашингтон”-оос Жордан Крауфорд 12 оноо авч багаа тэргүүлсэн аж.
***
Лос Анжелес Лейкерс – Финикс 139:137 ОТ (27:31, 39:29, 29:26, 17:26, 9:9, 9:9, 9:7)
Плей-оффын наймдугаар байрны төлөө тэмцэж “Финикс Санс” “Лос Анжелес Лейкерс”-ийн Staples Center зочилж ширүүн өрсөлдөөний эцэст 137 : 139-өөр ялагдлаа. Гурван ч удаа цаг сунгасан уг тулаанд Коби улирлын рекорд 42 оноо, 12 самбар, 9 дамжуулалт, нэг бөмбөг таслалт цуглуулсан. Рон Артест нэмэлт цагт авсан 18 онооныхоо тавыг сүүлийн хоёр минутад авч багийнхаа хожилд чамгүй тус боллоо. Мөн Пау Газол 24 оноо авч Ламар Одом улирлын шилдэг 29 оноо, 16 самбар авчээ.
Уг тоглолтод нийт 276 оноо хоёр багийнхан авсан ба улирлын хамгийн өндөр оноотой тоглолт боллоо.
Түрүү улирлын Өрнөд бүсийн финалд эдгээр багууд оноолт таарч “Лейкерс” илүүрхэж байсан билээ. “Лейкерс” Бүх оддын амралтаас хойш 14 тоглолтоос 13 хожил аваад байна.
“Санс”-аас Чэннин Фрай 32 оноо авсан бөгөөд Стив Нэш хамгийн өв тэгш тоглолт үзүүлж 49 минут тоглохдоо 19 оноо, 5 самбар, 20 ашигтай дамжуулалт өгчээ. Эхний үед л Нэш 10 дамжуулалтаа өгсөн бөгөөд харин Лейкерс багаараа эхний үед долоон асссист өгсөн байх юм.
Тэрээр тоглолтын үндсэн цаг дуусахаас өмнө чөлөөт шидэлтээ гурав дараалан хийж тооны харьцааг тэнцүүлснээр нэмэлт цаг эхэлсэн. Нийт 23 шидэлтийнхээ 11-г чулуу болгов.
Фил Жексон нэмэлт цагт нэг ч сэлгээ хийгээгүй бөгөөд харин Гентри зөвхөн Гентри Дадлейг сэлгээнээс оруулсан юм. Үндсэн цагт “Санс”-ын сэлгээ “Лейкерс”-ийг 54-24-өөр илүүрхжээ.
Staples Center-т анх удаа гурван удаа нэмэлт цаг сунгагдав
loading...




kobe zodog tailwal bii sags sonirhohoo bolino ooo bs uilna aa
loading...
kobe bol aguu aguu buh tsag uyiin hamgiin shildeg sagsan bombog togoldog zaluu
loading...
gaihaltai toglolt boljee. lakers hojsond bvr ch ih bayrtai bna. medeej kobe aguu. ron bolon odom sain bsan. harin holbogch nar tm ch sn bsangvi de.
loading...
unen goe tglolt sonsohod hurtel gaihaltai buur kobe hol ywnaa bolj ogwol buh tsag ueiin onoonii terguun hamgiinolon udaagiin awarga bolwol goe bnaa
loading...
KOBE bol wonderfull artest & kobe wonderfull gaihaltai
loading...
KOBE AGUU BI DEMJDEG TER BOL BUX TSAG UEIIG TULUULUX BISH NEGEN TSAG UEIIN AGUU DOMOG AGUU TULUULUGCH YUMAA
loading...
mundAg yumoo.. Kobe. gexde yu gej bux tsag ueiin shildeg bh yum be.. demjdeg demjdeg gexed arai tegeJ xelj boloxguie zaluusai.. asAr olon xun deer bga shuu de.. ta nar medej l bgashd.. gexde Kobe unxer aimar l da muu xog chin
loading...
Kobe 2-0duulaw xaxaxaxaxaxaxaxaxaaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxaxa
http://www.youtube.com/watch?v=J595lKaGrvg&feature=related
za teed heden xenxeg garuud n chamaig bol Kobe alnashd geed bicheere xaxa
loading...
хэхэ энэ бүр ч аймар бичлэг байна
http://www.youtube.com/watch?v=GfOOJM4CYig&feature=related
loading...
Ийм юм хийх гэж л Артест болон Фишер байгаа сайхан тоглолт болсон шүү
loading...
yoy kobe estoi lag shv
loading...