Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Халз тулааны тов тодров

GD Star Rating
loading...

Хоу Ифан

Дэлхийн аваргын титмийн төлөөх одоогийн аварга Хоу Ифан, өрсөлдөгч  Х.Конеру нарын халз тулаан энэ оны 11-р сарын 10наас 12-р сарын 5ны хооронд явагдах болсныг ФИДЕ өчигдөр албан ёсоор мэдээлэв.Халз тулаан нь сонгодог шатрын 10 өрөгт болох бөгөөд тэнцсэн тохиолдолд 4 өргийн рапид, 10 хүртэл блиц нүүж бүр сүүлд нь “Армагеддон”-оор (хар нэг минут дутуу тоглож тэнцвэл ялах) Дэлхийн аваргыг тодруулах журамтай ажээ.

5-р сарын 31нээс өмнө тэмцээнийг зохион явуулах улс,орнуудын саналыг хүлээж авах бөгөөд 6-р сарын 22ны дотор тэмцээн зохиогдох газар тодорхой болно.

Тэмцээний шагналын сан 300 мянган еврогоос доошгүй байх, шатарчид 4-өөс дээш одтой зочид буудалд байрлах гэх мэт тодорхой олон болзол, шаардлагыг санал гаргагчид биелүүлэх ёстой гэнэ.

 

GD Star Rating
loading...
Халз тулааны тов тодров, 9.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: