Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Абидалын бие хурдан сайжирч байна

GD Star Rating
loading...

Эрик Абидалын бие хурдан сайжирч байгаа тухай  агент нь  мэдээллээ. 31 настай Франц хамгаалагч өнгөрсөн долоо хоногт элэгний хагалгаанд орсон бөгөөд түүний төлөөлөгч Дэвид Вендителли “Бүх зүйл ном журмын дагуу явж байгаа. Ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдохгүй бол хурдан эмнэлэгээс гарах байх” хэмээжээ.

Мөн  Барса  Абидалд шинэ гэрээ санал болгосон гэнэ. Гэхдээ тэрээр эмнэлэгээс гарсныхаа дараа энэ талаар бодож үзэхээр шийдсэн аж. “Эрик багийнхаа нөхдөд санаа тавьсанд баярлаж байгаагаа дамжуулаарай гэсэн. Мөн шинэ гэрээ санал болгосонд ч баяртай байгаа”

Абидал 2007 онд Францын Лионоос Барсад ирсэн бөгөөд энэ улиралд 22 тоглолтод оролцоод байгаа. Мөн Францын шигшээ багт 2004 оноос хойш дуудагдаж 52 тоглолт хийгээд байгаа. Энэ хугацаанд тэрээр хоёр дэлхийн аваргад зодоглоод амжсан билээ.

GD Star Rating
loading...
Абидалын бие хурдан сайжирч байна, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Vaancho says:

    Barcagas gants durtai toglogch mini de uulna.. amjilt..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: