loading...
Одоо болтол Токиод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байгаа ч ёкозүна Хакүхо өдөр бүр эрчимтэй бэлтгэл хийж байна. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт “Ошима” дэвжээнд зочилж, сэкивакэ асан Кёкүтэнхо, жюүрёогийн Кёкүнанкай нартай хяналтын барилдаан 30-ыг хийжээ.
Харин аваргын эхнэр Саёко гурван хүүхдээ аваад газар хөдлөлт, цунамигийн аюулаас хол Токүшима руу явсан аж. Сонирхуулахад гамшиг болсон гуравдугаар сарын 11-нд М.Даваажаргалын байрны цахилгаан шат нь эвдэрсэн тул 44 дүгээр давхарт амьдардаг ёкозүна дэвжээ рүүгээ очиж чадалгүй гэртээ хоёр хоножээ.
***
Монгол сүмоч-US OPEN-ий нэрийн хуудас
Сонирхогчдын сүмогийн олон улсын тэмцээнүүдээс “US OPEN” нэр хүндтэйд тооцогддог билээ. Энэ жил 11 дэх удаагаа зохиогдох Америкийн нээлттэй аварга шалгаруулах тэмцээний тов саяхан тодорсон ба үүний сурталчилгаанд зориулсан зурагт хуудсыг Монголын бөх, дэлхийн хошой аварга У.Бямбажавын зургаар чимсэн байна.
Өмнөх 10 удаагийн тэмцээн Өмнөд Калифорнийн хотуудад зохиогддог байсан бол энэ удаа Лас-Вегаст шилжсэнээрээ онцлогтой аж. Зугаа, цэнгээний хот гэгддэг Лас-Вегасын “Riviera Hotel & Casino”-гийн 20 мянган хүний багтаамжтай их танхимд зургадугаар сарын 24-нд АНУ-ын АШТ, 25-нд уламжлалт “US OPEN” ОУТ тус тус зохиогдох юм.
Сонирхуулахад уг тэмцээний тасалбар өдөр тус бүрийнх нь 25 “ногоон”-ы үнэтэй ба олон улсын тэмцээний финалыг үзэхийн тулд нэмж 10 доллар төлөх аж.
Таканохана Сэндайд тогооч болно
Өдгөө өөрийнхөө нэртэй дэвжээг удирдаж буй ёкозүна Таканохана газар хөдлөлтийн гол бүс Мияги мужийн Сэндай хотод чанкогийн хоолны газар ажиллуулах хүсэлтээ Сүмогийн холбоонд хүргүүлжээ. Мэргэжлийн сүмогийн 65 дахь их аваргын энэхүү үйл ажиллагааг одоогоор дөрвөн дэвжээнийхэн дэмжиж, “Таканоханагийн баг”-ийг байгуулаад байна.
Энэ багт нэгдсэн Ономацү ояката “Хэдий сүмогийн ертөнц ярвигтай асуудлаа шийдэж амжаагүй байгаа ч улс оронд тохиолдсон бэрхшээлд бага боловч дэм болох үүрэгтэй. Ёкозүнагийн санаачлагыг Сүмогийн холбоо дэмжиж, манай багийг удахгүй Мияги руу илгээнэ гэдэгт итгэж байна” хэмээсэн бол Таканохана “Ид барилдаж байхдаа Мияги муж, Сэндай хотод жюнгёгоор долоо хоног явж байлаа. Тэр үеийн сайхан дурсамж одоо ч сэтгэлд тод байдаг юм.
Ер нь Японы зүүн хойд нутаг бол олон шилдэг сүмочийг төрүүлж гаргасан газар. Тиймээс сүмогийн ертөнц энэ буянтай нутгийнханд ач тусийг нь хариулж, энэ хүнд үед нь бага боловч сэтгэлийн дэм өгөх ёстой. Миний хувьд хийсэн онигири, бүрээ тусламж хэрэгтэй хүмүүст өөрийн биеэр өгөхийг хүсч байна” гэж ярьжээ.
loading...




huurhii do udaxgui sumo buh uzex hungui bolood irexeer yaj talxnii mongo olno do.
loading...
za zessssssssssssssss chamaas l guihgui baih . naadah chin heden uyreeree ideh hoolnii munguu olchihson . sanaa zovoltgui
loading...
Asa teneg gar yumaa. Chi yamar mungu tolj uzdeg bish dee. japanchuud oorsdoo l terbumaar munguu toldog shu dee. manahan yahav dee NHK-ees hulgailj uzdegee meddeggui oorsdiigoo ih yum bodoj dee. Saya Philippines irehed 15 myanagna togrogiin bilet ch avch chadahgui baisan biz dee. getel tend urduur suudal n 400 dollar baidag geed boddoo.
loading...
naad teneg chine japaniig jivsenii daraa usan dotor gantsaaraa barildah geed bga muu japan huuhnii bugs doloosoor bgad ymtai bolchihoj mgl d avaachij shar hadnii hurtsiin tasagt hevtuul
loading...