Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ » Спортын цол зэрэг хүсэх явц онлайнаар шийдэгдэнэ

GD Star Rating
loading...

Монгол Улсын спортын цол зэрэг олгох зөвлөлийн 2011 оны анхдугаар хуралдаан өчигдөр БТСГ-т боллоо. Хуралд нийтдээ 13 спортын төрлийн 90 хүний материал хэлэлцсэнээс 51 нь зохих шалгуурыг даван тэнцлээ.

Ийнхүү сагсан бөмбөгч П.Батзаяа, Төв аймгийн 18 настай цаначин А.Наранцэцэг, Сэлэнгийн тэквондоч Ө.Амартүвшин, пауэрлифтингийн Ш.Ариунбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нар Oлон улсын хэмжээний мастер цол хүртсэн бол спортын мастер 27, дэд мастер 17, улсын шүүгч 2-оор нэмэгдэж байна.

Дашрамд сонирхуулахад Спортын цол зэрэг хүсэх, шийдвэрлэх явцыг онлайн хэлбэрт оруулаад байгаа бөгөөд цаг завыг ихээхэн хэмнэсэн, олон түмэнд нээлттэйгээрээ давуу талтай юм. Энэ тухай мэдээллийг БТСГ-ын www.sport.gov.mn вэб хуудаснаас сонирхож болно.

GD Star Rating
loading...
Спортын цол зэрэг хүсэх явц онлайнаар шийдэгдэнэ, 9.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. 24сур says:

    ажилладаггүй сайтаар яаж?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: