Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ » Үндэсний бөхийн холбоо түүхэн замнал бүхий номоо бэлэглэв

GD Star Rating
loading...

Биеийн тамир, спортын төв номын сангаас “Ном-бидний нөхөр” аяныг нийт спортын холбоодуудын дунд зарлаад байгаа билээ. Тус аяны хүрээнд өнөөдөр Сагсан бөмбөгийн холбоо, Боксын холбоо, Үндэсний бөхийн холбоо, Спорт бүжгийн холбоо болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын дэргэдэх Сургалт, судалгаа, арга зүйн нэгдэл ном гардуулан өглөө.

Одоогийн байдлаар Биеийн тамир, спортын төв номын сангаас “Ном-бидний нөхөр” аянд Монголын хөнгөн атлетикийн холбоо, Софт теннисийн холбоо, Шатрын холбоо, Даамын холбоо, Сагсан бөмбөгийн холбоо, Олимпийн боксын холбоо, Үндэсний бөхийн холбоо, Спорт бүжгийн холбоо хамрагдаад байна. Улсын хэмжээнд Биеийн тамир спортын 70 гаруй холбоо үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр холбоодууд салбарын номын сандаа өөр өөрийн төрлийн ном сурах бичиг болон тоглолт, тэмцээн уралдааны бичлэг өгөх бүрэн боломжтой юм.

Дашрамд сонирхуулахад Монголын хөнгөн атлетикийн холбоо хамгийн анхны хандивлагч холбоо болсон бол Монголын үндэсний бөхийн холбоо Үндэсний бөхийн спортын бүтэн түүхийг өгүүлсэн товхимол өгсөнөөрөө бусад спорт холбоодоос ялгарч байна. Энэ үйл ажиллагаанд бусад холбоодыг ч идэвхтэй оролцохыг уриалж байна. Спортын төв ордонд байрлах Биеийн тамир спортын төв номын санд долоо хоног бүрийн 13.30 цагт ном хүлээн авч байгаа юм.

 

GD Star Rating
loading...
Үндэсний бөхийн холбоо түүхэн замнал бүхий номоо бэлэглэв, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. 2011 onii 7 sariin 1-4 udruuded Hadbaatar avargiin neremjit buhiin barildaanuudiig Buyant uhaa tsogtsolbort zohion baiguulah gej bna. 4 uduriin barildaanii bilet ni erduu 7000 tugrug. ta buhen urgunuur irj uzehiig urij baina. delgerengvi medeelliig doorh utsaar avna uu..
    utas 99914274 (Hadbaatar san TBB)

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: