Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » “Эрдэнэт-35”-д Ш.Гомбодорж түрүүллээ

GD Star Rating
loading...

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймагт Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойн нэрэмжит автомашины бартаат замын уралдаан боллоо. Уралдааныг тус аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллага, мах боловсруулах үйлдвэр ивээн тэтгэж, Орхон аймгийн БХТН-ийн зөвлөл, МАМСХ-ны Орхон аймгийн салбар зөвлөл зохион явуулж, МАМСХ, Техникийн спортын төвийн бүрэлдэхүүн шүүгчээр ажиллав.

“Эрдэнэт-35”-д Сэлэнгэ, Булган, Дорноговь зэрэг аймаг, хотын шилдэг 18 тамирчин оролцож, 2,5 км урт тай, хунгар цастай, бартаа бүхий замд хэсгийн уралдаан найман тойрог, шигшээ уралдаан 10 тойрог уралдаж дүнгээ гаргалаа. Спортын мастер Ш.Гомбодорж, Б.Төрмөнх нар эхний таван тойрогт тэргүүн байрын төлөө ширүүн тэмцэлдсэн ч Б.Төрмөнхийн машинд техникийн саатал гарснаас уралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, залуу мастер Ш.Гомбодорж (Бат жандаг) тасархай түрүүлэв.

Гараанаас хамгийн сүүлд хөдөлж, тойрог бүрт өмнөх та мирчдаа гүйцсээр барианд орсон I зэрэгтэй Ариунболд (Шинэ барилга) дэд байрт шалгарсан бол нэмэлт гараанаас шигшээд өрсөлдөх эрх авсан залуу тамирчин Батнайрамдал (Төмөрт транс) гуравдугаар байрт орлоо. Батнайрамдалын хувьд энэ амжилтаараа спортын дэд мастерын болзлыг биелүүлжээ. Булган аймгийн залуу тамирчин Болорсайхан, Сэлэнгэ аймгийн харьяат, ОУХМ Д.Батсайхан нар эх ний тавд шалгарав.

Зохион байгуулагчид энэхүү уралдаанд тэргүүн байрын төлөө ширүүн тэмцэлдэж байгаад техникийн гэмтлийн улмаас барианд ороо гүй спортын мастер Б.Төрм өнхөд Эр зоригийн шагналыг олгосон байна. “Эрдэнэт-35”-ын хаалтын ажил лагааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн засварын цехийн ажилтан Я.Галбадрахад мотоспортын мастерын цол, тэмдгийг нь гардуулсан бол ивээн тэтгэсэн “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын дарга Содномдоржийг БХТНийн 80 жилийн ойн медалиар шагналаа.

GD Star Rating
loading...
“Эрдэнэт-35”-д Ш.Гомбодорж түрүүллээ, 9.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. tengis says:

    boldbaatar yasiin bol? ug ni orson bol tvrvvlmeer l yum. neeree paris dakar -t oroh gd beldeed oroogvi yum bolow u? boldoo ah ch aguu shv ain?

    GD Star Rating
    loading...
  2. mmm says:

    Boldbaatar uraldaa blgui dee. Gehdee orson ch gesen zarimdaa Gombodorjiig guitsehgui l bgaa shuu dee. Orson bolgondoo turuuldeg hun bish shuu dee.

    GD Star Rating
    loading...
  3. user says:

    ELECTRON BARAANII LOMBARD AJILLAJ BAINA.UTAS : 91006695

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: