loading...
Арилжааны банк хоорондын заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах IV тэмцээнийг 2010 оны аварга ЧИНГИС ХААН БАНК зохион байгуулж байна.
2011 онд Чингис Хаан Банкны үүсгэн байгууллагдсаны 10 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний хүрээнд заалны хөлбөмбөгийн тэмцээнд нийт арилжааны банкууд болон санхүү банкны салбарын нэр бүхий 12 байгууллагын багууд оролцохоор мэдүүллэгээ өгөөд байна. Үүнд:
1. Чингис хаан банк
2. Худалдаа хөгжлийн банк
3. Голомт банк
4. Хас банк
5. Хаан банк
6. Тээвэр хөгжил банк
7. Кредин банк
8. Монгол банк
9. Кредит Монгол ББСБ
10.Дэлхий банк
11. Евро Ази капитал Монголиа ХХК
12. GTZ / Германы техник хамтын ажиллагааны төсөл/
Багууд 4 хэсэгт хуваагдан тоглож шилдэг 8 баг хасагдах журмаар тоглож аваргаа тодруулах юм. Бүх баг тамирчдад амжилт хүсье.
Тэмцээн 2011 оны 3-р сарын 26, 27-ны өдрүүдэд “Буянт-Ухаа спортын ордон”-д өглөө 10.00 цагаас эхлэнэ.
Иймд хөлбөмбөг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж, баг тамирчидыг хөгжөөн дэмжиж оролцохыг урьж байна.
Г.Бүрэндэй
loading...





khun oroltsokhig urij unegui yum u
loading...
Зааланд хөгжөөн дэмжигдийг үнэгүй оруулна гэсэн. Мөн хоол үйлчилгээ гарна. Бас хөгжөөн дэмжигчдийн шагналтай тэмцээн байнга хийдэг уламжлалтай учир бас үгүй баясаж аваад, аз байвал мөнгөтэй ч юм уу шагналтай болчихдог юм. Яг ямар гэдгийг мэдэхгүй ЧХБ мэдэж байгаа байх
loading...
хаан банкинд жаахан өртэй юмсан хөлбөмбөг тоглож төлвөл болохуу
loading...
hehe
loading...