loading...
Хэдхэн жилийн өмнө Насанд хүрэгчдийн хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогчоор шалгарч, Залуучуудын хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс шилдэг довтлогч, хагас хамгаалагч, тэгш тоглогчоор шалгарсан гэх амжилтын буухиа АНУ-д үргэлжилж байна.
“Дуулиан 2020” тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан А.Мөрөн өдгөө Америкт сурч, басхүү бөмбөг хөөсөн хэвээр байна. Өнгөрөгч оны аравдугаар сард Америкийн коллежуудын спорт холбоо түүнийг долоо хоногийн шилдэг довтлогчоор тодорхойлж, “Central Methodist” их сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Мөрөнг 2010 оны шилдэг тоглогчоор шалгаруулжээ. АНУ-ын Миссури мужид байрлах тус сургуулийн тоглогчдыг “Бүргэдүүд” хочоор нь спорт сонирхогчид болон бусад их, дээд сургуулийн шигшээ багийн тамирчид анддаггүй аж. Тиймээс түүнийг оны шилдэг “Бүргэд” хэмээн онцолмоор санагдав.
-Хэдийнээс хөлбөмбөг тоглож эхэлсэн бэ?
-12 настай байхаасаа л хөлбөмбөг тоглож эхэлсэн. Эхэндээ байрныхаа найзуудын хамт бөмбөг өшиглөн, гадаа өнждөг байлаа. Удалгүй манай гэр Дамбадаржаа руу нүүн очиход тэнд хөлбөмбөгийн талбай ашиглалтад орж билээ. Тэр талбайд үндэсний шигшээ багийнхан байсхийгээд л ирж бэлтгэл хийдэг байсан. Түүнийг нь хараад л тэдэн шиг шигшээ багийн тамирчин болохсон гэх бодол төрсөн дөө. Төд удалгүй Баттөр багшийн клубт орж, дараа нь тавдугаар сургуульд суралцаж байхдаа Шархүү багшийн удирдлага дор тоглох болсон.
-Хөлбөмбөгийн ачаар Америкт очсон уу?
-Тэгж ойлгож болно. “Дуулиан 2020” тэмцээнд оролцсон минь өөртөө Америк явах зорилго тавьж, түүнийхээ төлөө зүтгэх санаа төрүүлсэн. Уг нь тус тэмцээний шилдгийн шилдэг тоглогчийг АНУ-д нэг жил үнэ төлбөргүй суралцуулна гэж амлаж байсан юм. Тэгээд л хэдэн найзтайгаа баг бүрдүүлэн, уг тэмцээнд оролцоод алтан медаль авч, би ч “Шилдгийн шилдэг тоглогч”-оор шалгарсан.
-Тэгээд Америк руу явсан байх нь ээ?
Зохион байгуулагчид нь алтан медаль авсан багийг 10 сая төгрөгөөр шагнана гэж байсан юм. Тэмцээн дууссаны дараа хоёр сая төгрөг өгөөд, үлдсэн найман саяар нь шилдгийн шилдгээр шалгарсан багийн довтлогчийг АНУ-д нэг жил төлбөргүй сургана гэсэн боловч таг чиг болчихсон. Тэгээд сураглатал нэг жилийн сургалтын төлбөр нь 5000 орчим доллар байсан тул явж чадаагүй. Гэсэн ч Америк руу явна гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, өөрөө хөөцөлдсөөр Майамид жил бүр болдог шалгаруулалтад оролцсон.
-Тэр нь ямар учиртай шалгаруулалт юм бэ?
-Уг шалгаруулалтад ихэвчлэн Латин Америк болон Европын залуу тамирчид тэтгэлэг авахаар оролцдог юм билээ. Шалгаруулалтын үеэр АНУ дахь их сургуулийн дасгалжуулагч нар ирж, ур чадвар сайтай, ирээдүйтэй гэж үзсэн тамирчнаа сонгон авч, янз бүрийн тэтгэлэг олгодог. Тэндээс би “Hannibal- LaGrange” коллежийн тэтгэлэгт шалгарч, тус сургуульд суралцахаар болсон.
-Майами дахь шалгаруулалтад олон тамирчин оролцдог уу?
-Биднийг найман баг болгон хуваагаад хооронд нь өрсөлдүүлж, тэндээс дасгалжуулагч нар сонголтоо хийсэн. Нэг баг дунджаар 15-20 гишүүнтэй байсан гэж бодохоор 100 гаруй тамирчин оролцсон болов уу.
-Монголд хэр амжилт гаргаж байв?
-Хамгийн анх “Дамбын хөгжөөнт өдрүүд” тэмцээнд оролцож, багаараа алтан медаль аван, би шилдэг довтлогчоор шалгарч байсан. Түүнээс хойш Залуучуудын болон Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, би шилдэг довтлогч, хагас хамгаалагч, тэгш тоглогчоор шалгарч байсан.
Америкт ч бас багагүй амжилттай тоглож байгаа гэсэн байх аа?
-Энд төдийлэн амжилт гаргаагүй ээ. Долоо хоногт хоёр тоглолтод оролцож, гурван гоол хийсэн гээд “HAAC” гэх коллежуудын спорт холбооноос шилдэг довтлогчоор шалгаруулж байсан.
-Одоо ямар мэргэжлээр суралцаж байна вэ?
“Hannibal-LaGrange” суралцаж байтал Central Methodist их сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагч санал тавьж, одоо энэ сургуульдаа спортын менежер мэргэжлээр суралцаж байна. Төгсмөгцөө эх орондоо эргэж очоод хүүхдүүдэд хөлбөмбөгийн спортыг таниулж, бас хөгжингүй орнууд руу явж суралцахад зуучилдаг болохсон гэж боддог юм.
-Гаднынхан тамирчдаа рейтингээр нь жагсаадаг шүү дээ. Танай сургууль тамирчдаа тэгж жагсааж байна уу?
-Тиймээ. 2010 оны шилдэг тоглогчоор намайг шалгаруулсан байсан.
-Хөлбөмбөгийн шигшээ багтаа хэдэн тамирчинтай вэ?
-Манай сургууль хөлбөмбөгийн “Varsity”, “JV” гэсэн хоёр шигшээ багтай. Нэг ёсондоо нэгдүгээр, хоёрдугаар баг гэсэн үг. Хоёр багийн нийт 34 тоглогчтой гэсэн.
-Багийн спортоор манайхан төдийлэн амжилт гаргадаггүй. Гэтэл чи багагүй амжилттай яваа юм байна. Үүнд дасгалжуулалтын онцлог нөлөөлдөг болов уу?
-Нөлөөлдөг л байх. Энд ирснээс хойш миний бэлтгэлийн цагийн хуваарь эрс нэмэгдсэн. Монголд байхдаа долоо хоногт хэдэн удаа л цуглаж, бэлтгэл хийдэг байсан бол энд ирснээс хойш өдөр бүр гурван цагийн бэлтгэл хийдэг болсон. Зөвхөн нэг улиралд 25 удаа тоглодог.
Тэгэхээр ачаалал эрс нэмэгдсэн. Хийж буй дасгал нь ч Монголд бэлддэг байсантай адилгүй. Эндхийн дасгалжуулагчид хөлбөмбөгч хурдтай, хүчтэй байх ёстой гэж үздэг. Тиймээс тэр төрлийн бэлтгэл, дасгал түлхүү хийлгэнэ. Одоохондоо хүйтний улирал эхэлчихээд хөлбөмбөгийн бэлтгэл хийх боломжгүй болчихсон байгаа. Тийм болохоор бага зэрэг завтай байдаг болсон.
-Хөгжингүй орнууд сургуулийнхаа шигшээ багийнханд их ач холбогдол өгдөг үү?
-Тийм шүү. Материаллаг баазаар хангаж, наанадаж л төлбөрөөс нь чөлөөлнө. Жижигхэн коллеж ч дор хаяж хөлбөмбөгийн 2-3 талбайтай байх жишээтэй.
-Тэтгэлэгт хамрагдчихсан болохоор хичээл, бэлтгэлдээ л анхаарал хан – дуулдаг давуу талтай байх, тийм үү?
-Эндхийн зарим сургууль тэтгэлэг олгохоороо сургалтын төлбөрөөс гадна байр, хоол, хувцас, аяллын зардлыг хүртэл өгдөг юм билээ. Гэхдээ манай сургууль 100 хувийн тэтгэлэг гэхээр зөвхөн сургалтын төлбөрөөс л чөлөөлдөг. Тиймээс хичээл, бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийхээс аргагүй байдаг. Манай сургууль шинэ оюутнуудад 100 хувийн тэтгэлэг өгдөггүй дүрэмтэй юм. Би шилжиж ирээд удаагүй байгаа болохоор одоохондоо төлбөрийнхөө зарим хэсгийг өөрөө төлж байгаа. Түүнээс гадна өмнөх сургуульдаа орохын тулд төлбөрийн талыг нь хувиасаа гаргасан. Тухайн үед бэлэн мөнгө байгаагүй тул хүнээс зээлчихээд түүнийгээ одоо ажил хийж төлж байгаа.
-Тэгээд өдөрт хэдэн цагийг ажилдаа зарцуулж байна вэ?
-Өдөр бүр таван цаг ажилладаг. Ажлаас нь гадна хичээлдээ багагүй цаг зарцуулах шаардлагатай байдаг. Шигшээ багийн тамирчдыг хангалттай үнэлгээ аваагүй үед тоглох эрхийг нь хасдаг юм. Тиймээс ажил, хичээл, бэлтгэл гээд аль алийг нь амжуулах хэрэгтэй болдог. Одоо л энэ байдалдаа дасаж байна даа.
Чамаас өөр АНУ-ын их сургууль, коллежид хөлбөмбөг тоглон, амжилт гаргаж байгаа залуус бий юү?
-Хөлбөмбөг тоглодог хүн байдаг гэж сонсож байгаагүй юм байна. Гэхдээ сагсан бөмбөг, каратэ, чөлөөт бөх, теннисээр багагүй амжилттай яваа залуус бий. Ялангуяа Гүен гэдэг залуу теннисээр нэлээд амжилт гаргаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа гэж сонссон.
-Хөгжингүй орны их сургуулийн шигшээ багийн тамирчин болсон учраас дэлхийд нэр хүндтэй клубт орох боломж Монголын бусад тамирчнаас чамд илүү байгаа болов уу. Цаашдаа томоохон клубийн тамирчин болно гэсэн бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Өөртөө тавьж буй миний нэг зорилго байгаа юм. Монголд хамт тоглож байсан найзуудаас минь Канад, Италийн лигт тоглодог хүн бий. Тэд маань намайг сургуулиа төгссөний дараа томоохон клубүүдэд оруулах талаар хөөцөлдөж өгье гэсэн.
-Итали, Канадын лиг гэнэ ээ. Тэгэхээр хөлбөмбөгөөр амжилт гаргаж яваа манай тамирчид байдаг байх нь ээ.
-Тийм ээ. Нэг найз маань Италийн лигт тоглодог. Италийн лиг “А” болон “Б” сери гэсэн ангилалтай байдаг юм. Түүний “Б” серийн нэг клубт тамирчин.
-Чиний тоглолтыг хараад дасгалжуулагч чинь юу гэж үнэлдэг вэ. Монгол тамирчны онцлогийг дүгнэж хэлж байна уу?
-Дасгалжуулагч маань миний тоглохыг хараад монгол хүн их хүчтэй юм гэж хэлж байсан. Ер нь барууны орны тамирчдыг бодвол манайхан их хүчтэй юм шиг байна билээ. Би энд байхдаа бөхийн спортоор хичээллэдэг залуустай барилдахад их хөнгөн, хүч муутай санагдсан. Гэтэл би чинь Монголдоо очоод бөхчүүдтэй барилдвал нүд ирмэхийн зуур л авч шидүүлнэ шүү дээ.
-Монголчууд барууны орныхныг бодвол чац багатай. Энэ нь хөлбөмбөгийн спортод амжилт гаргахад нөлөөлдөг үү?
-Үгүй ээ. Хөлбөмбөг гэдэг тамирчнаас хурд, хүч шаарддаг спорт. Түүнээс биш биеийн өндөр, чац урт байх эсэх нь чухал биш. Надаас ч жижигхэн биетэй хэрнээ дэлхийд ур чадвараараа шагшигдсан цөөнгүй тамирчин байдаг шүү дээ.
-Тэгэхээр манайхан бэлтгэл сургуулилалтаа сайжруулчихвал хөлбөмбөгийн спортод амжилт гаргах магадлалтай байх нь ээ?
-Тийм боломжтой гэж бодож байгаа учраас би спортын менежерийн мэргэжил эзэмшиж байгаа.
-Ажил, хичээл, бэлтгэл гээд ачаалал ихтэй байгаа болохоор унтаж амрах цаг төдийлэн гарахгүй байна уу?
-Янз бүр дээ. Ихэвчлэн 02.00 цагийн үед унтаад өглөө 08.00 гээд л босдог. Учир нь манай хичээл 08.30 цагт эхэлдэг юм. Монголд байхдаа зөвхөн хөлбөмбөгийнхөө бэлтгэлд л анхаарал хандуулдаг байсан бол энд ирснээс хойш ачаалал дааж, спорт төдийгүй хичээл, ажил гээд бүх зүйлээ амжуулж сурч байна.
Өөрийн авьяас чадвараар АНУ дахь их сургуулийн дасгалжуулагчдад тоогдон, ирээдүйн олимпийн эздийг бэлтгэж, эх орондоо хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхсэн гэх зорилго өвөрлөн яваа залуутай цахим хуудсаар холбогдон, хуучилж суухад ивээн тэтгэгчдийн туслалцаа энэ залууд хэрэгтэй юм даа гэх бодол өөрийн эрхгүй төрсөн.
Тиймээс ч эцэст нь “Энэ ярилцлагыг уншаад Монголын томоохон компаниуд чамайг ивээн тэтгэж, идэх хоол, өмсөх хувцас, сургалтын төлбөрөө олохын тулд зарцуулж буй цаг заваа зөвхөн хөлбөмбөгтөө хандуулж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, нэр хүндтэй клубийн тамирчин болсон анхны хөлбөмбөгч болохын тулд өөрийгөө нэг магтаач” гэсэн сүүлийн хүсэлтэд минь “Монголд байхдаа л медаль авч байснаас биш, энд ирснээс хойш төдийлэн амжилт гаргаж чадаагүй л байна. Гэхдээ би тун удахгүй үнэнч фанатуудтай, дэлхийд нэр хүндтэй клубийн тоглогч болж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн хариуллаа.
“Таван цагариг-Америкт”-ийн нэмэлт тодруулга:
Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Сан Франциско-2010” тэмцээнд А.Мөрөн маань “Темескал Райдерс” багийн бүрэлдэхүүнд тоглож, багийнхаа хамт алтан медаль хүртсэн төдийгүй тус тэмцээний шилдэг довтлогч, мөн Шилдгийн шилдэг тоглогч буюу MVP –т олгодог “Таван цагариг”-ийн нэрэмжит шагналыг хүртсэн билээ.
***
А.Мөрөнгийн зарим бэлтгэлийн бичлэгээс сонирхуулья
loading...




Амжилт !!!
loading...
ene huu l mongoliin holbombogiin hogjild neg yum duulgaj medne dee. chamd amjilt husie.
loading...
ashiglaj chadval saihan l bna mongolchuud belen hooloo ashigchlaj chaddaggui shuude jishee ni batzayag batzayag ashiglah ym bol ch holbombog ch nileen deeshilndee
loading...
ene zaluug heden jiliin daraa top 4n league iin 1nd togloj bval gaihah ymgui.
loading...
Амжилт хүсье. Монголоос спонсор олж өгөхийг хичээгээрэй “Спортын Цонх”-ынхоон. Монголдоо ирээд маш их зүйл хийнэ гэдэгт итгэлтэй байна.
loading...
ene chin l minii naiz bgamdaa. ter chadnaa
loading...
Sain yumaa. Mongol Philipinii togloltiig c1-er Baljinnyam ah tailbarlahdaa Murun bsn bol geel bsiin.. Neeree tiim yum bn. (hehe)
loading...
ene yriltslagiig omno ni unshij baisan sanagdana. haa neg gazraas tuuchihjee dee ynz n
loading...
amjilt husie….estoi tsom tsohdog zalyy bna daa…
loading...
moron sn shu muruuduluu bieluuleerei motortoi ym shig l guideg bj bile hehe zogsooh buur hetsu ghde bi 2 udaal taarch toglj bsnlda za andda amjilt!
loading...
ter 1:38 der hayj bga pass-g ni hardaa goyo bna
loading...
MURUND
loading...
amjilt tomoohon bagt togoldog bolihiin bol chamaig ulsaaraa demjii shde andaa. amjilt
loading...
wow.. unXer sain yumaaa.. europiin 1 tom bagt togloosoi teGuul estOi goe.. gexde ene zaluu xeden oniix yum be.. odoo xedtei yum medex xun bwal xeleed og..
loading...
holbombog mongold hogjihiig husej bn
ta neg tom clubt tolgoh yum bol hamgiin anh salhiig hagalsan aldartqn bolno shv amjilt!!!
loading...
negen ued mor zeregtsen toglood ywj bsan xuuxed maani inged sn ywj bxad baxarxaj bn.unexerin sn toglodog bsan shuu tsoxilt xurd xuuralt gel zondo l olon taarj togloj blada xamgalaxad ix xetsu bdag sanagdana xexe.za morondoo amjilt !!!
loading...
21tei sanagdaj bn.5r surguuld bhin l medeh yum bn.ugaasa mgl.n nomer 1 tehniktei zaluudaa…
loading...
bi ch gesen iim boloh yumsan amjilt husie doo
loading...
Serie B league-ийн аль багт ямар монгол залуу тоглодог юм бэ?
loading...
duulian 2020-iin ur uguuj garch bgaan biz dee
loading...
Goe yriltslaga boljee.Bi 5r surguuliig Muruntei hamt tugssin. Odoo uugeeree baharhaj humuust yridiin
loading...
mash sn bna Murun nz min….ci cadax bxaa….vnexer undur texnikte toglogc shvv….ymar saad tarsan dawj garara…cmg mongolin ard tvmen demjneee
loading...
Chi chadnaaaa
loading...
amjilt huseye!
loading...
iimerhuu saihan saihan zaluusiiga mongoliin tur harj uzeh heregtei ym bgashd…ghde bd chadnaa!!! Murunduu amjilt husie!!!
loading...
Murun maani MGL dee irchuul manai shigshee nileen sn amjilt gargana Barca awchaasai manai Murung kk tgd shigshee bagiinha togloltondoo bs orool kk ene ch minii moroodol yumdaa
loading...
yooyo mongoldoo nomer neg hun ni murun yum baigaa bizdee tui chort mongoldool
loading...
SSSSSSSS togloj baiga nohoduud ni vnen suga gargaad bn shd xodolgoon modolgoon ni yu ve hogshin xvn shig sda Moron batsaan yuund ochxood hudlaa mult mult vsreed bgn oorteige adilhan l garuud bn
loading...
Vhsen mongoldoo nomer neg ch geh shig shaana biz estoi harin mgld moronoos sain xvvxeduud zondoo baiga shaadag batsaan be Barcad orj toglno ch geh shig teren shig vlger baihgui biz
loading...
murunduu amjilt husie chi busdaas iluu shuu! ene zarim neg nuhduud jhn soyoltoi bgacheee
loading...
Yun duullian 2020 naad hvmvvs chin yaalaa yawuulna gej helchiheed shaasan shvv dee hvvhedvvdiin setgeleer toglood mungu ugaaj bhad jinhen huurhii bor zvrheeree zvtgej bhad murund amjilt hvsie
loading...
чи чаднаа бас германы доод лигт тоглдог Монголчууд байдышдээ
loading...
amjilt xvsie mongolchuud sain xvmvvsee ashiglaj chadaxgvi ym daa
loading...
mongoldoo amjilt husyie zaaval dasht avna shuu
loading...
dajgui shuuu amjilt murun kkkk
loading...