loading...
“Даллас” талбайдаа плей-оффын найдваргүй болсон “Миннесота Тимбервулвз”-ыг хүлээж авлаа. Дирк Новицки энэ тулаанд 30 оноо, 11 самбар авч баг нь 104-96-аар хожил авлаа. “Даллас”-аас гаралтай Энтони Рэндольф дабль дабль хийж карьерийн дээд амжилт 31 оноо 11 самбар авчээ. Тэрээр бэртэл авсан Кэвин Лавын оронд гараанд гарсан юм. Тоглолтын эхний үед л тэрээр бүх онооныхоо 23-г авчээ. Нийт 20 шидэлтийнхээ 14-г тэрээр хийжээ. Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн жилийн эхээр “Голден Стэйт”-ийн эсрэг гараанд гараад байсан юм.
Талбайд эздээс Жэйсон Терри (18) , Шон Мэрион (17), «Пежа» Стоякович (16) нар бүгд хоёр оронтой оноо түүсэн байгаа. Мэрион ”The Matrix” бугуйны бэртлээс болж ням гаригт “Голден Стэйт”-г хожсон тоглолтод оролцоогүй.
“Маверикс” сүүлд “Тимбервулвз”-тэй хийсэн 19 тоглолтоос 18-д нь хожил аваад байна. Өрнөд бүсийн хомоол хамж буй “Миннесота” тав дахь дараалсан ялагдлаа амсаж байгаа бөгөөд 5-31 үзүүлэлттэй явна.
Тус багийн дасгалжуулагч Курт Рэмбис Лавын талаар “Эргэж ирэх боломж байгаа л даа. Гэхдээ нэг их найдаад хэрэггүй байх” хэмээв.
Стат : Энэ хожлыг авснаар Даллас улирлын 50 дахь хожлоо авлаа. Тэд сүүлийн 11 улирал дараалан 50 хожил авч байгаа юм. Тэдний өмнө 12 улирал дараалан 50 ялсан “Сан Антонио Сперс”, “ЛА Лэйкерс” бичигддэг.
Рүүкигээс энэ өдөр ”Миннесота Тимбервулвз”-н Уэс Жонсон гурван холын зайн шидэлтээ хийж 11 оноо авсан. Мөн дөрвөн самбар авчээ.
loading...



