loading...
УАШТ эхэллээ.
Энэ сарын 25наас ирэх сарын 3ны өдрүүдэд “Говь” цогцолборт (III-IV хорооллын эцсийн буудлын баруун талд байрладаг) явагдах 2011 оны шатрын УАШТ-д сугалааны дарааллаар:1.У.Насанжаргал, 2.Б.Энхсайхан, 3.Г.Эрдэнэ, 4.Д.Эрхэмбаяр, 5.М.Гүнбаяр, 6.Д.Шаравдорж, 7.Г.Мөнхгал, 8.Б.Гүндаваа, 9.Б.Хатанбаатар,10.Б.Баярмандах, 11.Н.Төвсанаа, 12.С.Ган-Од, 13.Б.Галмандах, 14.Н.Баттулга, 15.З.Бямбаа, 16.Ц.Батчулуун нарын эрэгтэй, 1.С.Отгонжаргал, 2.Б.Баярмаа, 3.Г.Сайханзаяа, 4.У.Лхамсүрэн,
5.Ө.Нямтуяа, 6.Ү.Батцэцэг, 7.Т.Батчимэг, 8.Б.Анхчимэг, 9.Ц.Мөнхчулуун, 10.А.Энхтуул, 11.Э.Хулан, 12.Б.Ану, 13.Б.Янжинлхам, 14.Д.Янжиндулам нарын эмэгтэй шилдэг шатарчид оролцон оюун ухаанаараа өрсөлдөж эхлэв.
Монте-Карлод явагдсан Дэлхийн шилдэг шатарчдын цээжээр болон рапид тоглолтын алдарт “Амбер” тэмцээнийг манай сайт энэ сарын 14нээс эхлэн мэдээлсэн билээ.
Тойргийн энэ тэмцээнд Л.Аронян 15,5 (боломжит оноо-22), М.Карлсен 14,5 В.Ананд 13, А.Грищук,В.Иванчук хоёр 11, В.Гашимов,Х.Накамура,
В.Топалов, Б.Гельфанд нар 10,5 С.Карякин 10, В.Крамник 8, А.Гири 7 онооны амжилт тус тус үзүүлэв. Рапидын төрөлд М.Карлсен 9,5 (11), цээжээр нүүх төрөлд Л.Аронян 8,5 (11) оноогоор тэргүүлжээ.
loading...





nasanjargaliig ulsiin avarga avchaasai gej bodoj bna 17toidoo ulsiin avarga avah ym bol hamgiin zaluuda ulsiin avarga avj bga tohioldol bolno manai hajuud bolj bgan bainda :d erhembayr ah sain bga shuu emegteid ynjindulam esvel otgoo egch turuuleesei hagas shigsheed tasarhai baisan shu
loading...