Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Челси » “Челси”-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь

GD Star Rating
loading...

“Тооноос илүү чанар” гэсэн бодлогыг Челси энэ улирлын  наймааны цонход баримталсан. Түрүү улиралд дабль хийсэн багтаа Роман зуны цонхоор тийм ч их хөрөнгө зараагүй. Хамгийн өндөр үнээр авсан тоглогч нь  (17 сая фунт) Бенфикагийн Рамирес.  Мөн  Ливерпулийн Бенаюныг 5.5 саяаар мөн эгнээндээ нэгтгэсэн. Харин эсрэг талд нь  ”Стэмфорд Бридж”-ээс явах тоглогчид эгнэн жагсаж байлаа.  Тэдгээрийн дунд  өндөр цалинтэй ч багтаа төдийлөн тус болж чаддагүй Баллак, Дэкү, Рикарду Карвалью, Жо Коул нарын “том” одод багтаж байв.

Улирлын эхлэлийг “Цэнхэр”-үүд гайхалтай тавьж эхний хоёр тоглолтдоо л 12 гоол хийж, өмнөө таарсан өрсөлдөгч болгоноо бут ниргэж байлаа. Харин Ливерпульд хоёр гоолоор ялагдсаны дараачаас тэдний форм бага багаар муудсаар шинэ он гарахад хүснэгтийг 5-р байр луу шидэгдсэн байлаа. Иймээс Роман “SOS” зарлаж өвлийн цонхоор хоёр “часхийсэн” наймаа хийж хөлбөмбөгийн ертөнцийг шуугиулсан. Давид Луйс, Фернандо Торресийг хамтад нь 71 сая фунтээр авсан нь өвлийн цонхоор хийгдэж байгаагүй “аварга” наймаа байлаа. Ялангуяа Торресийн тухай хэлэх ярих зүйл дэндүү их. Гэхдээ энэ удаа маргааны сэдвийг орхиод  Челсигийн арилжаа наймаанд мэргэжилтнүүд ямархуу дүн өгснийг сонирхоцгооё.

1. Давид Луйс (A+)

Хаанаас : Бенфика

Хэдээр : 21.3 сая фунт

Тоглолт/гоол  : 5/2

Давид Луйсын үнэлгээнд маргаад хэрэггүй байх. Дебут тоглолтоо хийхдээ л Луйс энэ багт олон жил тоглосон мэт тайван, итгэлтэй байж багийнхантайгаа сайн ойлголцож байсан. Үүнээс Челсигийн фенүүд ямар хамгаалагчтай болсноо ойлгосон байх. Бразил залуугийн дебут тоглолт  тийм ч таатай үр дүнгээр өндөрлөөгүй ч  дараа дараагийн тоглолтуудаас “Буржгар үст” жинхэнэ “будаа болгож эхэлсэн. Тухайлбал Фулхэмтэй хийсэн тоглолтод “Man of the match”-аар тодорч,  “Юнайтед”-ийн хаалганд гуядсан гоёмсог гоолоор багтаа хожил авчирсан. Манчестерийн “Цэнхэрүүд”-тэй хийсэн тоглолтод ч бас Луйс гайхалтай гоол хийж тоглолтын шилдгээр дахин тодорсон билээ. Энэ залуу эрчээ авчихжээ.

2.Рамирес (С-)

Хаанаас – Бенфика

Хэдээр – 17 сая фунт

Тоглолт/гоол – 34/2

Хүчний тоглолт зонхилдог Английн лигт “туяхан” залууг сайн тоглоно гэхэд итгэх хүн цөөхөн л байсан. Гэхдээ Рамирес  өндөр ур чадвар, хурдаараа сул талаа нөхнө гэж Челсигийн мэргэжилтнүүд тооцоолж байсан байх. Үндсэндээ бол тэдний тооцоолсноор болсон. Гэхдээ “Стэмфорд Бридж”-д дасах гэж багагүй хугацаа авлаа. Бага багаар Английн хөлбөмбөгт Рамирес дассаар өдгөө жинхэнэ багийн тоглогч болж чадсан. Үүнд түүний хөдөлмөрч, шаргуу чан чанар их тус болсон байх. Өнгөрсөн тойрогт Ситигийн хаалганд оруулсан гоол нь Цэнхэрүүдийн фенүүдийн сэтгэлд бүрэн нийцсэн байх. Карло Анчелотти ч хөдөлмөрч хүнд дуртай болохоор Лампстай хамт хагас хамгаалалтын шугаманд түүнийг байнга гаргаж байгаа. Энэ чигээрээ хичээгээрэй Рами !

3. Фернандо Торрес (D)

Хаанаас : Ливерпуль

Хэдээр : 50 сая фунт

Тоглолт/гоол : 7/0

Торрес шиг дэлхийн хэмжээний довтлогчоос гоол хүлээх нь зайлшгүй хэрэг. Түүнд ч энэ хүлээлтийг эцэс болгох хангалттай ур чадвар бий. Гэтэл яагаад одоо болтол гоолгүй байна. Үүнийг Европын зарим мэргэжилтнүүд Торресийн асуудал  толгой дотор нь эргэлдэж байгаа зүйлс гэж тайлбарлаж байна. Дэндүү өндөр үнээр, их цалинтай, дээр нь өвлийн цонхоор өөрийг нь хүндэлж биширдэг байсан фенүүдээ “гол гаргаад” Челсид ирсэн хүнд бодох зүйл их л байдаг байх. Тоглогч болгонд иймэрхүү асуудал тулгардаг ч довтлогч нарын хувьд илүү хүнд байдаг.  Торрес “Цэнхэр” өмсгөлтэй дебут гоол хийж амжаагүй ч багийнхантайгаа давгүй ойлголцож байгаа. Магадгүй бас бяцхан аз ч түүнд дутаж байгаа байх. Хэрвээ эхний гоолоо оруулаад хүлээснээсээ тайлагдчихвал цаашаа асуудалгүй байх. Хичээх л хэрэгтэй.

4. Бенаюн (F+)

Хаанаас – Ливерпуль

Хэдээр : 5.5 сая фунт

Тоглолт/гоол –  5/1

Улирлын эхлэлийг Бенаюн сайн тавьж Уиганыг 6 : 0-ээр бут ниргэхэд дебут гоолоо хийсэн. Харамсалтай нь энэ гоолоор түүний “Челси”-д хүргэх тус дууссаныг тэр үед хэн ч мэдсэнгүй. Бена 9 сарын сүүлээр ФА цомд Ньюкэслтэй хийсэн тулаанд ахиллесийн шөрмөсөө бэртээж зургаан сар талбайд гарах боломжгүй болсон. Өдийг хүртэл Израйль залуугаас сураагүй хэвээр л. Эргэж ирээд сайн тоглоорой Бена.

Дүгнэлт – (B-)

Өвлийн цонхоор авсан хоёр тоглогч нь Челсиг аваргын төлөөх өрсөлдөөнд эргэж ирэхэд тус болох болов уу. Хэрвээ Торрес гоолуудаа хийгээд эхлэх юм бол дээрхи үнэлгээг B+ болгож ч болно. Бенфикагаас авчирсан хоёр залуу багийнхаа нэг хэсэг болж чадсан бол Торрес л одоо дутуу байна. Ерөнхийдөө тэдний арилжаа наймаанд зарсан их мөнгө дэмий үрэгдээгүй гэж хэлж болох нь.

 

 

 

 

GD Star Rating
loading...
"Челси"-гийн солилцоо наймаанд үнэлгээ өгөх нь, 9.6 out of 10 based on 18 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

18 Сэтгэгдэл

  1. buya says:

    Бенфика-n 2 n chelsea -d tus bolj, liverpool-n 2 tus bolohgui baigaa yum bn ldaa

    GD Star Rating
    loading...
  2. наагий says:

    үнэн биздээ, бенаён яасан, торрес яасан, гэтэл 2 бразил яаж байна хэн ч юу ч гэсэн нүдэн. дээр ил тод өрнөж байна

    GD Star Rating
    loading...
  3. Goy says:

    Хаха торрес бенаён битгий гоол хийгээсээ

    GD Star Rating
    loading...
  4. Vaancho says:

    Bux yum sxan bnoooooooo..

    GD Star Rating
    loading...
  5. Alia says:

    Torres udahgui ergej ireh blgui de

    GD Star Rating
    loading...
  6. Bj says:

    Sain unelgee ogchee. Torres ene uliral goal hiiggui baisan ch yaakh be. Uchir ni Torres zovhon 6 sar hurtel l togloh gej bgaa yum shig yarih yum aa. Ter chin dahin 4 jil tsenher omsgoltei toglono shuudee. Bas Benayoun-nii huvid bol goal ali hediin ee hiisen shuu dee.

    GD Star Rating
    loading...
  7. LiV says:

    Torres gedeg hvniig bvgd medne yamar toglogch bilee udahgui haruulah bhaa hedii manai bagaas yawsan ch aguu toglogch shvv dee chi bidnii setgeld vvrd

    GD Star Rating
    loading...
  8. torres.iin togloltiig udhgu harh bolnoo. buh zuil ni taalamjtai bolood irheer goal.dh ni todrhoi sh de. yamr neg sul gar bish. yamr gdgiig ni hun bolgn medne sh dee/tiimuu/

    GD Star Rating
    loading...
  9. Red Devil says:

    Torres buzartchihsan, udahgyi benfica-giin 2 buzrtana

    GD Star Rating
    loading...
  10. torresiig yvuulsan ni onson shuude odoo torresiig harda chelsead ochood 1ch goal hiij chadsangui manaid bhad ydj 3togloltond 1 goal hiideg baisan odoo bol buur baihq bolje carrol suarez 2 bol uneheer sain naimaa liverpooliin naimaanii talaar iim ym bichvel goy shu

    GD Star Rating
    loading...
  11. Torres world class striker! Gol n hagas hamgalagch nar n tvvnd bolomj gargaj ogoh estoi bha.. Torresg oro bolomj bii blgood ooroo goald gj shahaj bolku. Lampard bertelte bs hogshirch bga blhoor hetsv bga bh! Anh Liv d torresig irehed Gerrard olgidon avch Mash ih bolomjudg gargaj ogdog bla. Vnhere mundag hoslol bsan.. Bolomj l oldvol er n alddag hvn bishde. Torres d amjilt manaid avj chadagv tsomo chelsea d avari

    GD Star Rating
    loading...
  12. MerseysideRED says:

    Torresd cheslseagiin towtolgoonii tactic odohondoo taarahgu bna Livd bhad Gerrard bainga araas n demjij uralduulsan pass ih hayaj ugdug bsan harin chelseagiin towtolgoo bol ihenhdee jiguurees pataj hayaj bienii huch saitai dowtligch naraa ashigladag Torresiin hurdiig ashiglah l heregtei dee uug n Liverpooldee bsan bol Saureztai niileed araas n Gerrard Melieres demjeed huchirheg hoslol bolh bsiin daa Carrol nas zaluu bienii huch saitai l daa gehdee l Torres maan bsan bol

    GD Star Rating
    loading...
  13. Urvagch bol urvagch odoo torresiin tuhai bitgii yriad bai , chelsea bol tiim shan bag bish torres endee iljreed uh . dandaa har aristanuudiin dund orood shoknoosoo garch chadahgui bgaan bgaa biz.

    GD Star Rating
    loading...
  14. Энэ торрес 50 сая фунтээр ирчээд ядаж 1гоол хийл дээ харин ДАВИД ЛУЙЗ 21сая фунтээр ирчээд хэрэгтэй тоглолтонд 2гоол хийлээшдээ МАН Ю-ын эсрэг 1гоол Ман Сити 1гоол I LOVE CHELSEA LAMPARD LUIZ

    GD Star Rating
    loading...
  15. MG Liverpool says:

    hmmmmmmmm…

    GD Star Rating
    loading...
  16. Chelsea says:

    Цус минь оргилж зүрх минь хөөрч байна.
    Цунами биш ээ энэ бол хөл бөмбөг

    Их тулааны өмнө нам гүм
    Ирэх долоо хоногийг хүлээж ядна
    Хүсэн хүлээсэн цом маань 3хан багийн цаана
    Хүний өөрийн нийлсэн 5хан талбайн цаана
    Дэлдэн чихтэй цүдгэр гэдэстэй
    Дээрэмдүүлээд одсон цом минь бий
    Бороотой шөнийг мартсан хүн
    Бидний дунд байхгүй ээ
    Бодол хүслээ биелүүлэх мөч
    Бидний өмнө ирж ээ
    Уйланхай бацаан нь байхгүй ч
    Улаан хамарт нь байсаар л
    Сорвит сэгсгэр нь байхгүй ч
    Соосогт Нани нь байсаар л
    Хэцүү тоглолт болох ч зугтах эрх байхгүй
    Хэлж хараахан чадахгүй ч хожигдох эрх байхгүй
    Хөх тэнгэр ивээж театрд нь хожиж чадвал
    Хүлээх учраа нь хэн гээч Интер милан байна
    Хүнд хэцүү мөчийг далимдуулж хожсон Интер
    Хүсэн хүлээсэн учраа биш гэж үү Челсичүүдээ
    Ард нь байгаа баг Барса гэж бодохоор
    Араа шүдээ зуугаад хожоод гарах биз ЛОЛ
    Адгийн Обрерогийн шүүлт буруу байсныг
    Андрес Инестагийн цохилт лаки байсныг
    Адлагдаж тэмцсэн минь үнэн байсныг (барсагийн сэдэв дээр кк)
    Англидаа авчраад бид батлах болно
    Айхгүй байна эмээхгүй байна
    Хонин сүрэг Ла лийгтээ том л юм гэнэ лээ
    Хоёр тоглоод лийгтээ аваргалдаг юм гэнэ лээ тэд
    Арсеналийг хожчихоод онгирсым гэнэ лээ
    Английн лийгийн ямрыг вемблид мэдрүүлнээ тэдэнд
    Чадалтай олон тоглогчид байна
    Чанга гартай менежер байна
    Чансаагаа харуулах эзэн байна
    Чин шударга фенүүд байна
    Өрсөлдөгч багуудаа бассангүй
    Өөрийн багаа магтлаа
    Учран золгох энэ гурван багтай
    Урьдийн тооцоогоо дуусганаа харж л байгаараа та хэд

    GD Star Rating
    loading...
  17. London_blue says:

    Torres stoke city-giin esreg gooldon harj bgaraa.ulaan golognuudee.

    GD Star Rating
    loading...
  18. boyusha says:

    Buh humuusin yarij bga n zuv. Chelsea deer durdsan 4 toglogchig yavulsan n mash buruu bolsin. yalanguya Ballack, Deco 2-iig. Tednii orond turshlaga baga Rames-g shuud garaand gargaad ch bh shig. ter ih hurdtai n unen. gehdee mash ih aldaa gargasan. CL-deer tuuni aldaanaas bolj Cenheruud hojigdoh 1 undeslel bolsnig sanaj bga bizde? Wikipedia-n Chelsea-n 2010-11 season-g haraad uzerei. Hamgin ih yellow card avsan humuusin 1 n ene brazil boy bga. ManU-g har ldaa. Giggs, Scholas, Ferdinand zereg hugshin toglogchdoo odoo hurtel gargaad, ted nar n bagin umug tushig bolj bn shd. Ballack bumbugin tuluu uneher sn temcdeg bsn. Turuu uliral-d EPL-g avahad Ballack 4, Deco 2 goal hij, olon chuhal damjuulalt ugch, hagas deer uneher sn togolj bsn. FA cup final-r Ballack Cenheruudin tuluu togolj bgad, bertej World Cup-d orolcoh bolojgui bolson. Ene n ch baginh n amjiltad surguur nuluulsun. Ulaan chutguruudin 37 toi Giggs ECL-n quarter final deer hugshin hunig ta nar ih goldog bilu, mai inged gol gsn shig 2 goal-n damjuulalt-g Chicherato, Park 2-t ugsun. Torres udahgui nisne ee… harj l bgarai. Benayon ch gsn tim ch hyalbar amitan bish shu. Tor, Bena 2 Liverpool-d bhdaa dajgui l hosolj bsn. Timess ene 2-g zereg gargad uzvel, torres goaldah magadlal 80% usnu shu. OK amjilt Cenheruudee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: