loading...
Доод лиг рүү унахгүйн төлөө тэмцэж байгаа Вольфсбург гол хамгаалагч Симон Кьяергүй ирэх тойргийн тоглолтод оролцох болжээ. Данийн шигшээ багийн хамгаалагч Симон “Евро 2012″-н урьдчилсан шатны тоглолтод оролцохоор шигшээ багтаа дуудагдаад байсан. Гэвч бэлтгэлийн үеэр шагайгаа эвгүй болгожээ. Данийн шигшээ өнөөдөр Норвегийн талбайд зочлон тоглох бөгөөд Кьяер мэдээж талбайд гарагхгүй. 21 настай Кьяер энэ улиралд багийнхаа төлөө 25 тоглолтод оролцож нэг гоол хийгээд байсан.
Ирэх тойрогт Магатын Вольфсбург Айнтрахтыг талбайдаа угтаж авна. Тэд одоогийн байдлаар хүснэгтийн 17-р байранд 27 оноотой бичигдэж байна. Энэ байр тэднийг доошоо унахад “хангалттай”. Тус багийн шинэ дасгалжуулагч Феликс Магат бэлтгэлийг нилээд эрчтэй хийлгэж байгаа сураг байна. эрээр 2007-2009 оны хооронд Вольфсбургт байхдаа Магат хиймэл өндөрлөг бэлтгэлийн баазад байгуулсан бөгөөд түүн рүүгээ тамирчдыг өгсүүлж бэлтгэл хийлгэж байгаа гэнэ.
“Энд надад сайхан байна. Тоглогчид ч санаанд нийцүүлэх гэж хичээж байгаад баяртай байгаа”
Магат мөн өмнөх дасгалжуулагч Стив Макларен, Пьер Литбарски нарыг хүчний бэлтгэл тааруу хийлгэж байсан хэмээн шүүмжлээд амжсан. Гэхдээ тамирчдын бэлтгэл санасныг бодвол сайн байгаа учраас энэ үгээ буцааж байгаа аж.
loading...




magat chamaigdaa daraa taarnaa
loading...
Вольфсбург heden jiliin umnu avraga bolj bsan . odoo arai chdee
loading...
.
loading...