Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг » Хайнкес Мюнхенд гурав дахь удаагаа ирнэ

GD Star Rating
loading...

Юп Хайнкес ирэх долоон сарын нэгнээс Байерн Мюнхений дасгалжуулагчаар ажиллахаар болжээ. Клубын албан ёсны сайтад үүнийг баталсан байна. Өнгөрсөн даваа гаригт Хайнкес Байер Леверкузенийг улирлын төгсгөлд орхино гэдгээ зарласан.

65 настай Герман эрхмийн талаар Байерны захирал Карл Хайнц Румменигге  ”Юпыг бид хамгийн боломжтой нэр дэвшигчээр нэрлэж байсан. Эцэст нь түүнтэй хоёр жилийн гэрээ байгуулсандаа баяртай байна. Хайнкесийн карьер манайд амжилтаар дүүрэн байна гэдэгт итгэж байгаа” гэжээ. Харин Хайнкес өөрөө энэ талаар “Би өмнө нь хоёр ч удаа Байерныг дасгалжуулж байсан. Тэр болгонд гайхалтай уур амьсгал намайг угтдаг байлаа. Энэ удаа ч тэгнэ гэж итгэж байна. Ирэх хоёр жилд би Байерны төлөө чадах бүхнээ хийх болно” гэжээ.

Байерны одоогийн дасгалжуулагч Луй Ван Галь улирлын төгсгөлд ажлаа хүлээлгэж өгөх нь  тодорхой болоод байгаа.  Хайнкесийг дагаад Байерын цөөнгүй тоглогчид Мюнхенд ирж магадгүй байна. Тухайлбал түүнтэй сайн харилцаатай байдаг Рене Адлер, Артуро Видалийн нэр хамгийн түрүүнд сонсогдож байгаа. Эдгээр тоглогчдын Байертай байгуулсан гэрээ 2012 онд дуусах юм.

GD Star Rating
loading...
Хайнкес Мюнхенд гурав дахь удаагаа ирнэ, 9.0 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: