Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, МҮОХ » “Бидний бахархал” үзэсгэлэн нээлтээ хийлээ

GD Star Rating
loading...

Олимп, тив, дэлхийн медальтнуудын медалийг нэг дор үзүүлж, хүүхэд залуус, спортоор хичээллэх хүмүүст урам өгөх зорилготой “Бидний бахархал” үзэсгэлэн СТӨ-ний Уран зургийн галлерейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг Олимпийн медальтнуудын холбоо, “Спортын харилцааг дэмжигч төв” ТББ санаачилж, МҮОХ, БТСГ  хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 150 гаруй шилдэг тамирчны 300 гаруй медаль, дурсгалын зүйлс багтжээ. Тус үзэсгэлэнд спортын 12 үндэсний холбоод, МҮОХ өөрсдийн үзүүлэнгээ дэлгэн тавьсан бөгөөд спортын замнал, нандин түүхийг өгүүлсэн гэрэл зураг, спортын онцлогийг харуулсан хувцас хэрэглэлийг дэлгэн харуулсан байна.

Монгол улс “Мехико-1968″ олимпийн наадмаас анхны медалиа авч байсан бөгөөд түүнээс хойш нийт 19 медалийг хүртжээ. 1968 оны олимпод Ж.Мөнхбат мөнгөн медаль, Т.Артаг, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав нар хүрэл медаль хүртэж байсан билээ. Тухайн үед жингийн дарааллаар хамгийн түрүүнд Монгол улсын Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав медалийн тавцанд зогсож байсан тул түүнийг хамгийн анхны медалийг энгэртээ зүүсэн гэж тооцдог юм.

GD Star Rating
loading...
“Бидний бахархал” үзэсгэлэн нээлтээ хийлээ, 9.4 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Bilguudei says:

    Энэ үзэсгэлэн хэдэн хүртэл гарах юм бол?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: