Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » Феттель “Алберт парк”-т ноёрхов

GD Star Rating
loading...

Урт хугацааны өвлийн амралтын дарааагаар Формула-1-ийн 2011 оны улирал Австралийн гараагаар эхлэж байгаа билээ. Дэлхийн аварга Себастьян Феттель байрлал эзлэх шалгаруулалтанд тэргүүлж маргаашийн гарааг тэргүүлэхээр боллоо.

Өнөөдөр өглөөний чөлөөт уралдаанд илт хүчирхэг байсан Ред Булл багийхан  байрлал эзлэх шалгаруулалтанд хошуучлах  нь бараг тодорхой болсон байв. Хэдийгээр сүүлийн хурдтай тойрогт Феттелийн машины Керс ажиллаагүй мөн бага зэргийн алдаа гарсан боловч аргагүй дэлхийн аваргын чансааг харуулж тойргоо гүйцээжээ. Феттель  Макларений  Льюис Хэмилтоноос  0.778 секундээр илүү хурдалсан бол  багийн хамтрагч Марк Уэббер 0.866  секундын үзүүлэлтээр гуравдугаар байрыг эзлэв.

“ Би өнөөдөрийн үр дүнд маш их баяртай байна” гээд багийн хамт олондоо  мөн талархаж байгаагаа хэлэв.  Уг нь Марк Уэбберийн гарааны байрлалд тэргүүлэх боломж Феттелээс дутхааргүй байсан юм. Сонирхолтой нь Макларений машин тийм ч муу биш байгааг Хэмилтон харуулав. Гэхдээ маргаашийн уралдаанд австрали эр маань замын цэвэрхэн талаас гараагаа хийх юм. Уэббертэй нэг эгнээнд мөн л Макларений Баттон байрлал эзэлсэн. Тэгхээр бид   “Хэмилтон улаан бухнуудын дунд”  нөгөөх нь   “Уэббер  мөнгөн сумнуудын хооронд” гэсэн сонирхолтой сэндвичтэй гарааны гэрч  болох нээ.

Өнгөрдөг улиралыг мааруухан амжилттай үдсэн улаанууд буюу Феррари топ багуудын тоонд зүй ёсоор  орох боловч  Фернандо Алонсо 5, Масса 8-р байрт жагсав. Тэдний хооронд Лотус Реногийн Витали Петров шургаад амжив. Харин топ аравт Мерседесийн ганцхан машин багтав. Нико  Росберг 7 , үнэмлэхүй аварга Шумахер 11-р байрлалаас гараагаа хийхээр боллоо.

 

V Nr Нисгэгч Баг / Мотор Цаг Х/хугацаа Тойрог
1 1 S. Vettel Red Bull Racing / Renault 1:23.529 16
2 3 L. Hamilton McLaren / Mercedes 1:24.307 + 0.778 19
3 2 M. Webber Red Bull Racing / Renault 1:24.395 + 0.866 15
4 4 J. Button McLaren / Mercedes 1:24.779 + 1.250 18
5 5 F. Alonso Ferrari / Frrari 1:24.974 + 1.445 19
6 10 V. Petrov Lotus Renault GP / Renault 1:25.247 + 1.718 18
7 8 N. Rosberg Mercedes GP / Mercedes 1:25.421 + 1.892 17
8 6 F. Massa Ferrari / Ferrari 1:25.599 + 2.070 18
9 16 K. Kobayashi Sauber / Ferrari 1:25.626 + 2.097 17
10 18 S. Buemi Scuderia Toro Rosso / Ferrari 1:27.066 + 3.537 15
11 7 M. Schumacher Mercedes GP / Mercedes 1:25.971 + 2.442 13
12 19 J. Alguersuari Scuderia Toro Rosso / Ferrari 1:26.103 + 2.574 11
13 17 S. Peréz Sauber / Ferrari 1:26.108 + 2.579 9
14 15 P. Di Resta Force India / Mercedes 1:26.739 + 3.210 16
15 12 P. Maldonado Williams / Cosworth 1:26.768 + 3.239 17
16 14 A. Sutil Force India / Mercedes 1:31.407 + 7.878 15
17 11 R. Barrichello Williams / Cosworth keine Zeit 12
18 9 N. Heidfeld Lotus Renault GP / Renault 1:27.239 + 3.710 10
19 20 H. Kovalainen Team Lotus / Renault 1:29.254 + 5.725 10
20 21 J. Trulli Team Lotus / Renault 1:29.342 + 5.813 12
21 24 T. Glock Virgin Racing / Cosworth 1:29.858 + 6.329 10
22 25 J. D’Ambrosio Virgin Racing / Cosworth 1:30.822 + 7.293 8
GD Star Rating
loading...
Феттель "Алберт парк"-т ноёрхов, 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. buya says:

    ene jil hamiltton turuuleesee. ndnin uul tasarchihsan yavj baigaad, hed hed butelguiteed osol gargachihaad , uul n ch mashin n sain daa

    GD Star Rating
    loading...
  2. F1 says:

    Михаэль Шумахер шалгаруулалтын хоёрдугаар хэсэгт Баричеллогийн ард хадагдаж дараагийн шатанд орох боломжоо алдсан юм uuniigee zasaarai. goodluck.

    GD Star Rating
    loading...
  3. kimi says:

    ene jil kobayashig demjinee, sain mashintai bol ch vettel, hamilton geed liederuudtei uzne dee…

    GD Star Rating
    loading...
  4. mac says:

    mnformula1.com

    GD Star Rating
    loading...
  5. user says:

    ELECTRON BARAANII LOMBARD AJILLAJ BAINA.UTAS : 91006695

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: