loading...
Дэлхийн аварга Себастьян Феттель Австралийн гран-прид түрүүлж улирлын гараагаа амжилттай эхлэв. Льюис Хэмилтон удаалж, ОХУ – ын Формула-1- ийн анхны нисгэгч Виталий Петров гуравдугаар байрт орсноор анх удаа шагналын тавцанд гарлаа. Энэхүү амжилт оросын автоспортын түүхэнд шинэ хуудас нээж байна. Феттель уралдааны турш ямар ч алдаагүй гаргалгүй гайхалтай давхив. Эхний хэсэгт Хэмилтоноос хол тасраагүй ч барианд орохдоо 22 секундийн зайтай болсон байв. Феттель анх удаа Австралид түрүүлж байгаа бөгөөд түүний 11 дэх түрүү юм.
Энэ уралдааны дуулианы эзэн бол яах аргагүй Витали Петров юм. Тэрээр хоёрдугаарт байрыг эзэлсэн Хэмилтонд ойрхон нэхэж чадаагүй ч өөрийн хийх ёстой ажлаа алдаа мадаггүй гүйцэтгэж чадсан. Өнгөрсөн улирлын финалд Петровтой чамгүй тэмцэлдээд бараагүй Фернандо Алонсо энэ удаа мөн л түүний араас барианд орж дөрөвдүгээр байрыг эзэллээ.
Марк Уэббер нутгийн дэвжээндээ тавдугаар байр эзлэв . Гараа эхлэхэд Хэмилтоноос нэг алхам урд гарч чадсан боловч эхний эргэлтээр боломжоо салхинд хийсгэв. Тавдугаар байр эзэлсэн нь түүний хүссэн амжилт биш боловч тийм ч муу үзүүлэлт биш билээ.
Женсон Баттоны Фелиппе Массагаас 5-р байрыг булаах оролдлогo уралдааны үзүүштэй тэмцэл байлаа. Баттоны машин хурдтай байгаа илт харагдаж байсан ч Масса амар бууж өгсөнгүй хамгаалж байв. Масса хэтэрхий удаа байсан ба энэ хоёрын тулаан Алонсог өөрсдөд нь ойртуулж гурвалсан тулаан болж хувирсан юм. Баттон Массаг гүйцэх боломж хямс байсан ч аюулгүйн замаар товчилж урд нь гарав.Дүрмээр бол Баттон Массад энэ байрлалыг буцааж өгөх ёстой байлаа. Баттоны энэ үйлдэлд уралдааны коммисарууд зогсоолоор дайран өнгөрөх торгууль оноосон юм. Тэрээр 6-р байр эзэлсэндээ сэтгэл гонсгор үлдэв. Өнөөдөр Мерседесийн хар өдөр байв. Гараа эхлээд удалгүй Хэйми Алгуэсуари Шумахерийн араас тоншиж баруун хойд дугуйг жагсаал аас гаргав. Ингээд уралдааны эхний тойрогт зогсоолд орж дугуйгаа солив. Хожим энэ зөвхөн дугуйг хагалсан жижиг мөргөлт биш гэдэг нь тогтоогдож 22-р тойрогт уралдаанаас гарсан юм. Багийн хамтрагч Нико Росберг хэдийгээр хэдэн км илүү туулсан боловч мөн л уралдааныг орхих болсон юм. Рубенс Барикеллогийн Росбергийг гүйцэхээр оролдохдоо мөргөж Мерседесийн хоёрдахь машиныг жагсаалаас гаргав.
Уралдаанд оролцсон 22 нисгэгчээс 16 нь барианд орж 6 нисгэгч хугацаанаасаа өмнө уралдаанаа дуусгасан юм.
| 1 | ![]() |
1 | S. Vettel | Red Bull Racing / Renault | P | 1:29:30.259 | 58 | |
| 2 | ![]() |
3 | L. Hamilton | McLaren / Mercedes | P | 1:29:52.556 | + 22.297 | 58 |
| 3 | ![]() |
10 | V. Petrov | Lotus Renault GP / Renault | P | 1:30:00.819 | + 30.560 | 58 |
| 4 | ![]() |
5 | F. Alonso | Ferrari / Ferrari | P | 1:30:02.031 | + 31.772 | 58 |
| 5 | ![]() |
2 | M. Webber | Red Bull Racing / Renault | P | 1:30:08.430 | + 38.171 | 58 |
| 6 | ![]() |
4 | J. Button | McLaren / Mercedes | P | 1:30:24.563 | + 54.304 | 58 |
| 7 | ![]() |
17 | S. Peréz | Sauber / Ferrari | P | 1:30:36.104 | + 1:05.845 | 58 |
| 8 | ![]() |
16 | K. Kobayashi | Sauber / Ferrari | P | 1:30:47.131 | + 1:16.872 | 58 |
| 9 | ![]() |
6 | F. Massa | Ferrari / Ferrari | P | 1:30:55.445 | + 1:25.186 | 58 |
| 10 | ![]() |
18 | S. Buemi | Scuderia Toro Rosso / Ferrari | P | 1:29:38.705 | + 1 | 57 |
| 11 | ![]() |
14 | A. Sutil | Force India / Mercedes | P | 1:29:54.794 | + 1 | 57 |
| 12 | ![]() |
15 | P. Di Resta | Force India / Mercedes | P | 1:30:23.766 | + 1 | 57 |
| 13 | ![]() |
19 | J. Alguersuari | Scuderia Toro Rosso / Ferrari | P | 1:30:28.923 | + 1 | 57 |
| 14 | ![]() |
9 | N. Heidfeld | Lotus Renault GP / Renault | P | 1:30:43.901 | + 1 | 57 |
| 15 | ![]() |
21 | J. Trulli | Team Lotus / Renault | P | 1:30:53.536 | + 2 | 56 |
| 16 | ![]() |
25 | J. D’Ambrosio | Virgin Racing / Cosworth | P | 1:29:34.518 | + 4 | 54 |
| 8 | 22 | 8 | N. Rosberg | Mercedes GP / Mercedes | P | |
| 15 | 48 | 11 | R. Barrichello | Williams / Cosworth | P | |
| 15 | 9 | 12 | P. Maldonado | Williams / Cosworth | P | |
| 17 | 19 | 20 | H. Kovalainen | Team Lotus / Renault | P | |
| 17 | 49 | 24 | T. Glock | Virgin Racing / Cosworth | P | |
| 20 | 19 | 7 | M. Schumacher | Mercedes GP / Mercedes | P |
|
|
loading...







сайхан уралдаан болсон байна. Масса Баттон 2 6-р байрын төлөө өрсөлдөөд Баттон 6-д Масса 9-д орцон юм уу. Масса яагаад ингээд хойшоо орцын болоо сайн ойлгосонгүй.
loading...
22 дойль байлгүй дээ. 22 секунд гэдэг чинь хагас минут ш дээ. Хагас минутад Ф1 машинууд хэдий хэр зай туулахыг төсөөлж үзэв үү?
loading...
22 doil chin neg sekund hurehgyi hugatsaa shdee.
loading...
mnformula1.com
loading...
ELECTRON BARAANII LOMBARD AJILLAJ BAINA.UTAS : 91006695
loading...